Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/344

 

 

 

 

 

 

   2022             3            30                                       2022/ДШМ/344

 

 

 

Н.М, Б.Ш, Ч.О нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор А.Дүүрэнбилэг,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны өмгөөлөгч Ц.Цэрэнням,

иргэний хариуцагч “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн,

иргэний хариуцагч “Худалдаа хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Н.Ариунболд,

шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Н.Ариунболд,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/759 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Н.Мандуулийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.М, Б.Ш, Ч.О нарт холбогдох эрүүгийн 201701000089 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. Шар даваа овгийн Н.М, 1982 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...........................................;

2. Порни овгийн Б.Ш, 1958 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын хуульч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, зээгийн хамт ...........................;

3. Дардан овгийн Ч.О, 1978 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ...............................;

1. Шүүгдэгч Н.М нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Монгол банкан дахь Хөгжлийн банкны харилцах дансанд хүү тооцогдохгүй хэлбэрээр байршиж, татан төвлөрүүлэх боломж бүхий хангалттай эх үүсвэр мөнгөн хөрөнгө байршиж байхад түүнийг эргүүлэн татаж эдийн засгийн эргэлтэд оруулалгүй, харин “ХААН” банк, “Худалдаа хөгжлийн” банк, “Капитал” банк, “Голомт” банк, “Чингис Хаан” банк, “Капитрон” банк, “Төрийн” банк, “Хас” банк, “Үндэсний хөрөнгө оруулалтын” банк, “Улаанбаатар хотын” банканд хүүтэйгээр байршиж байсан мөнгөн хөрөнгө эх үүсвэрийг 2013 оны 9 дүгээр сарын сарын 5-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 102 удаа буцаан татах шийдвэрийг бие даан гаргаж, ашгийн төлөө хуулийн этгээдийн үндсэн зорилгыг зөрчсөн буюу 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг “...ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна...” гэснийг,

мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэг “ашигтай ажиллах”, 19 дүгээр зүйлийн 19.5.8 дахь хэсэг “төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний  дагуу  Хөгжлийн   банкны   хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах...” гэснийг,

Засгийн газрын 2011 оны 151 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм”-ийн 5.1.3 “байршиж байгаа чөлөөтэй мөнгөн хөрөнгийг бусад санхүүгийн байгууллагаар дамжуулан зах зээлд хөрвөх өндөр чадвартай санхүүгийн хэрэгсэлд зохистой, үр өгөөжтэй байршуулах”  гэснийг,

мөн дүрмийн 10.8-т “...гүйцэтгэх удирдлага нь Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг хамтын удирдлагын зарчмаар шийдвэрлэнэ...” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 32 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолт”-ын 3.1-ийн 15-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш, гүйцэтгэх захирал Н.М нарын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 13/50 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 3.2.1-т “гүйцэтгэх захирал нь батлагдсан бизнес төлөвлөгөөний биелэлтийг хангах, ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд банкийг бизнесийн зохистой, зөв, оновчтой удирдлагаар хангаж... ажиллах үндсэн үүрэгтэй” гэснийг,

мөн гэрээний 5.2.1-т “Банканд аливаа хохирол учруулахгүйгээр ажил үүргээ гүйцэтгэнэ...” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Актив,   пассивын  удирдлагын  бодлого”-ын 4.2.2-ын 7-т  “Эх үүсвэрийн  чөлөөт үлдэгдлийг ...төлбөрийн чадвар өндөртэй системийн хэмжээний дотоодын арилжааны банкнуудад төвлөрлийн эрсдэлийг бууруулах, өрсөлдөөнт зарчим баримтлах замаар 1 жилээс бага хугацаагаар үр ашигтай байршуулах...” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А46 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолт”-ын 1.2.1-ийн 16 “Төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах...” гэснийг тус тус зөрчин,

Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” болох Хөгжлийн банкны удирдах албан тушаалтан Н.М нь дээр дурдсан хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааны улмаас Хөгжлийн банканд нийт 3.653.839.974.78 /гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө/ төгрөгийн “их хэмжээний” хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.М нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаартай тогтоолд “Мон Лаа” ХХК-ийн хэрэгжүүлж  буй төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн төслийн санхүүжилтэд зориулж 3.000.000 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийг бусад 9 нөхцөл хангагдсаны үндсэн дээр гэрээ байгуулан олгохыг гүйцэтгэх захирал Н.Мад зөвшөөрсөн байхад эдгээр нөхцөлийн 4 дэх хэсэгт заасан буюу “Элстэйн төмрийн хүдрийн уурхайд нойтон баяжуулах үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг эцсийн байдлаар авах” гэсэн нөхцөл хангагдаагүй байхад,

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан “Хөгжлийн банкнаас олгох зээл нь дараах шаардлагыг хангасан байна”, 8.3.2-д  заасан  “Зөвхөн  мэргэжлийн  шинжилгээ,  үнэлгээний дүгнэлтэд үндэслэсэн байх” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт тавигдах шаардлага”, үүнд: 10 дугаар зүйлийн 10.1.2-д заасан “Төсөл, хөтөлбөрийн зураг төсөл, төсөв, техник эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байх” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 7.2.4-т заасан “Төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл, зураг төсөл нь бодитой эсэх, хэрэгжүүлэгч байгууллагын чадамж зэргийг нягталж, дүгнэлт өгнө” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш, гүйцэтгэх захирал Н.М нарын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 13/50 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 3.2.3-д заасан “Банкны ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгавар, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах, тэдгээрийг дагаж мөрдүүлэх талаар нийт ажилтнуудад заавар, чиглэл, үүрэг, даалгавар өгч ажиллана” гэснийг,

мөн гэрээний 3.2.10-д заасан “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, хөдөлмөрийн харилцааг зохицуулсан дотоод журамд заасан бусад үүргийг биелүүлнэ” гэснийг тус тус зөрчин,

Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 3-ТХ-ХО 2014-118 тоот “Зээлийн гэрээ”, мөн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3-ТО-ХО 2014-118-1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ” зэргийг “Мон Лаа” ХХК-тай байгуулан тус компанид 3.000.000 Ам.доллартой тэнцэх хэмжээний буюу 5.642.970.000 /таван тэрбум зургаан зуун дөчин хоёр сая есөн зуун далан мянга/ төгрөгийн зээл олгох шийдвэр гаргаж,

“Мон Лаа” ХХК-ийн төлбөрийн даалгаврыг үндэслэн зээлийн гэрээний дагуу олгогдсон 5.642.970.000 төгрөгийг юаньд хөрвүүлэн тооцож, Монгол Улсын Хөгжлийн банкнаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын “Шу Гуанг Жиа Гон /Шиа го/” /Shu Guang Jia Gong” Co.,Ltd /Qiao Go/ компанийн эзэмшлийн тус Улсын Тариалан банкны Эрээн хот дахь салбарын “Эгрикалчрал банк оф Чайна иннер Монголиа брэнч” /Agricultural bank of China Inner Mongolia branch/ 6228485056140417665 тоот данс pyy 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 12.666.183.87 юань, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3.594.315.15 юань, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.752.000 юанийг тус тус шилжүүлж, “Мон Лаа” ХХК-ийн ерөнхий захирал Х.Энхсайханд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Н.М нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Ш, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Ч.О нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А-127 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам”-ын 5.1.5 “50.000.001 төгрөгөөс дээш өртөгтэй барааг худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгох ба гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг ТУЗ гаргана” гэснийг,

мөн журмын 38.1 “Банк нь бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг журмын дагуу зохион байгуулна” гэснийг,

мөн журмын 39.1.1 “Журамд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах” гэснийг,

мөн журмын 40.1 “Тендер шалгаруулах үйл ажиллагаатай холбогдуулан байнгын бус үйл ажиллагаатай үнэлгээний хороог тухайн тендер бүрд Гүйцэтгэх захирлын тушаалаар шинээр байгуулна” гэснийг,

мөн журмын 43.2.1 “Худалдан авах ажиллагааг зарлан мэдээлэхийн өмнө тендерийн баримт бичгийн төсөл”, 43.2.2 “Үнэлгээний дүгнэлт гарсны дараа гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийн төсөл, гэрээний төсөл, үнэлгээний дүгнэлт, тендерийн нээлтийн тэмдэглэл зэргийг ТУЗ-д ирүүлнэ” гэснийг тус тус зөрчин,

Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг санаачлан 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд танилцуулж тухайн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Б.Ш, гишүүн байсан Ч.О нар нь Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга ТУЗ-ийн гишүүн байхаар тодорхой заасан байхад Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 “Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 9.5 “Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал нь гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирснээр хүчинтэйд тооцогдоно...” гэснийг тус тус зөрчин Ч.Ог Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай тушаалаар Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсныг мэдсээр байж хуралдаанд оролцуулан 6 гишүүн оролцсон мэтээр хурлын ирцийг хууль бусаар бүрдүүлж 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк”-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан тус банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа Хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 /хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлийг санаачилж, төлөвлөн зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн,

2. Шүүгдэгч Б.Ш нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Ч.О нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Н.М нь Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А-127 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам”-м 5.1.5 “50.000.001 төгрөгөөс дээш өртөгтэй барааг худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгох ба гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг ТУЗ гаргана” гэснийг,

мөн журмын 38.1 “Банк нь бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг журмын дагуу зохион байгуулна” гэснийг,

мөн журмын 39.1.1 “Журамд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах” гэснийг,

мөн журмын 40.1 “Тендер шалгаруулах үйл ажиллагаатай холбогдуулан байнгын бус үйл ажиллагаатай үнэлгээний хороог тухайн тендер бүрд Гүйцэтгэх захирлын тушаалаар шинээр байгуулна” гэснийг,

мөн журмын 43.2.1 “Худалдан авах ажиллагааг зарлан мэдээлэхийн өмнө тендерийн баримт бичгийн төсөл”, 43.2.2 “Үнэлгээний дүгнэлт гарсны дараа гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийн төсөл, гэрээний төсөл, үнэлгээний дүгнэлт, тендерийн нээлтийн тэмдэглэл зэргийг ТУЗ-д ирүүлнэ” гэснийг тус тус зөрчин,

тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг санаачлан 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах Зөвлөлийн хуралд танилцуулж,

Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга ТУЗ-ийн гишүүн байхаар тодорхой заасан байхад Ч.Ог Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай тушаалаар Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн буюу Төлөөлөн удирдах Зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон байсныг мэдсээр байж Ч.Отай Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 “Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 9.5 “Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал нь гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирснээр хүчинтэйд тооцогдоно...” гэснийг тус тус зөрчин төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдийн хуралд оролцуулж, ирцийг хууль бусаар бүрдүүлэн, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргаж, 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Монгол улсын Хөгжлийн банк”, “Худалдаа хөгжлийн банк” нар нь “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан Худалдаа хөгжлийн банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 /хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө/ төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлийг удирдан зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн,

мөн шүүгдэгч Б.Ш нь нийтийн албан тушаалтнаар буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өмнөх ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /худалдагч/, “Эрдэнэт үйлдвэр” /худалдан авагч/ ХХК-иудын хооронд байгуулсан 2/260-16 дугаартай гэрээгээр 40, 80 мм-ийн хэмжээтэй ган бөөрөнцгийн бэлдцийг НӨАТ дүн ороогүй үнээр 1.799.999 төгрөгөөр худалдан авахаар урт хугацааны буюу 5 жилийн хугацаатай, гэрээний 4.1-д барааны үнэнд өөрчлөлт оруулахгүй, үнэ тогтвортой байхаар тусгасан байхад,

Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дээрх №2/260-16 тоот гэрээнд “Ам.долларын ханш өссөн” гэх шалтгаанаар нэмэлт, өөрчлөлт оруулан худалдан авч буй барааны үнийн дүнг 15 хувиар нэмж, нэг жилд нийлүүлэх барааны үнэ нь 39.599.999.835.9 төгрөг байсныг 45.539.999.811.29 төгрөг болгон үндэслэлгүйгээр их хэмжээгээр нэмэгдүүлж,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн нэрийн өмнөөс тус нэмэлт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан, өндөр үнээр ган бөөрөнцгийн бэлдэц худалдан авч, “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д давуу байдал бий болгосны улмаас “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт 10.991.628.450 /арван тэрбум есөн зуун ерэн нэгэн сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Ч.О нь Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга ТУЗ-ийн гишүүн байхаар тодорхой заасан байхад 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тухайн Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон үедээ Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Ш, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Н.М нь Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А-127 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам”-ын 5.1.5 “50.000.001 төгрөгөөс дээш өртөгтэй барааг худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгох ба гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг ТУЗ гаргана” гэснийг,

мөн журмын 38.1 “Банк нь бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг журмын дагуу зохион байгуулна” гэснийг,

мөн журмын 39.1.1 “Журамд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах” гэснийг,

мөн журмын 40.1 “Тендер шалгаруулах үйл ажиллагаатай холбогдуулан байнгын бус үйл ажиллагаатай үнэлгээний хороог тухайн тендер бүрд гүйцэтгэх захирлын тушаалаар шинээр байгуулна” гэснийг,

мөн журмын 43.2.1 “Худалдан авах ажиллагааг зарлан мэдээлэхийн өмнө тендерийн баримт бичгийн төсөл”, 43.2.2 “Үнэлгээний дүгнэлт гарсны дараа гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийн төсөл, гэрээний төсөл, үнэлгээний дүгнэлт, тендерийн нээлтийн тэмдэглэл зэргийг ТУЗ-д ирүүлнэ” гэснийг тус тус зөрчин,

тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг санаачлан 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд танилцуулж,

Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга ТУЗ-ийн гишүүн байхаар тодорхой заасан байхад Ч.О нь Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай тушаалаар Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн буюу Төлөөлөн удирдах Зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон атлаа тухайн Төлөөлөн удирдах Зөвлөлийн дарга Б.Штай Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 “Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 9.5 “Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал нь гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирснээр хүчинтэйд тооцогдоно...” гэснийг тус тус зөрчин төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдийн хуралд биечлэн оролцож, ирцийг хууль бусаар бүрдүүлсэн, улмаар хурлаар хэлэлцсэн хууль бус худалдан авалтыг дэмжиж, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргахад оролцсон үйлдлээрээ,

2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Монгол улсын Хөгжлийн банк”, “Худалдаа хөгжлийн банк” нар нь “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан Худалдаа хөгжлийн банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 /хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлийг хамтран гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Шыг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ч.Оны үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Н.Мыг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Ш, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Ч.О нартай санаатай нэгдэн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А-127 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам”-ыг зөрчин тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг санаачлан 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд танилцуулж “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай” 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай хууль бус бүрэлдэхүүнтэй Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг батлуулж, 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк”-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан тус банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа Хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 /хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

мөн Н.Мыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол банкан дахь Хөгжлийн банкны харилцах дансанд хүү тооцогдохгүй хэлбэрээр байршиж, татан төвлөрүүлэх боломж бүхий хангалттай эх үүсвэр мөнгөн хөрөнгө байршиж байхад түүнийг эргүүлэн татаж эдийн засгийн эргэлтэд оруулалгүй “ХААН банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Капитал банк”, “Голомт банк”, “Чингис Хаан банк”, “Капитрон банк”, “Төрийн банк”, “ХАС банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Улаанбаатар хотын банк”-нд хүүтэйгээр байршиж байсан мөнгөн хөрөнгө эх үүсвэрийг 2013 оны 9 дүгээр сарын сарын 5-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 102 удаа буцаан татах шийдвэрийг бие даан гаргаж, ашгийн төлөө хуулийн этгээдийн үндсэн зорилгыг зөрчсөн буюу Хөгжлийн банканд нийт 3.653.839.974.78 /гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

прокуророос Б.Шыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус банкны гүйцэтгэх захирал Н.М, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Ч.О нартай санаатай нэгдэн Ч.Ог Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын албан ажлаас чөлөөлөгдөж, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсныг мэдсээр байж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдийн хуралд оролцуулж, ирцийг хууль бусаар бүрдүүлэн, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргаж, Худалдаа хөгжлийн банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 /хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө/ төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан буюу 2015 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

мөн Б.Шыг нийтийн албан тушаалтнаар буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дээрх №2/260-16 тоот гэрээнд “Ам.долларын ханш өссөн” гэх шалтгаанаар нэмэлт, өөрчлөлт оруулан худалдан авч буй барааны үнийн дүнг 15 хувиар нэмж, нэг жилд нийлүүлэх барааны үнэ нь 39.599.999.835.9 төгрөг байсныг 45.539.999.811.29 төгрөг болгон үндэслэлгүйгээр их хэмжээгээр нэмэгдүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн нэрийн өмнөөс тус нэмэлт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан, өндөр үнээр ган бөөрөнцгийн бэлдэц худалдан авч, “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д давуу байдал бий болгосны улмаас “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт 10.991.628.450 /арван тэрбум есөн зуун ерэн нэгэн сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

прокуророос Ч.Ог Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын албан ажлаас чөлөөлөгдөж, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон үедээ дээрх гэмт хэрэгт Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш нартай санаатай нэгдэн 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож, хурлын ирцийг хууль бусаар бүрдүүлж  2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргаж Худалдаа хөгжлийн банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 /хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө/ төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

прокуророос шүүгдэгч Н.Мыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Мон Лаа” ХХК-ийн ерөнхий захирал Х.Энхсайханд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг болгон зүйлчилж,

шүүгдэгч Н.Мыг “Төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хүнд хор уршиг учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Н.Мын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Н.Мыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Б.Ш, Ч.О нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.М 14 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

Н.М, Б.Ш, Ч.О нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Худалдаа хөгжлийн банканд давуу байдал бий болгож Монгол Улсын Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан хэргийг,

Н.Мын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол банкан дахь Хөгжлийн банкны харилцах дансанд хүү тооцогдохгүй хэлбэрээр байршиж, татан төвлөрүүлэх боломж бүхий хангалттай эх үүсвэр мөнгөн хөрөнгө байршиж байхад түүнийг эргүүлэн татаж эдийн засгийн эргэлтэд оруулалгүй “ХААН банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Капитал банк”, “Голомт банк”, “Чингис Хаан банк”, “Капитрон банк”, “Төрийн банк”, “ХАС банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Улаанбаатар хотын банк”-нд хүүтэйгээр байршиж байсан мөнгөн хөрөнгө эх үүсвэрийг 2013 оны 09 дүгээр сарын сарын 05-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 102 удаа буцаан татах шийдвэрийг бие даан гаргаж, ашгийн төлөө хуулийн этгээдийн үндсэн зорилгыг зөрчсөн буюу Хөгжлийн банканд нийт 3.653.839.974.78 /гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэргийг, 

Б.Шын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д давуу байдал бий болгож “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчийн үйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулсан хэргийг тус тус “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын болон

Монгол Улсын Хөгжлийн банкны энэ талаарх нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Б.Ш, Ч.О, Н.М, иргэний хариуцагч “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК, иргэний хариуцагч “Худалдаа хөгжлийн банк” нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 17 хавтас санхүүгийн баримтыг хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Мон Лаа” ХХК-иас 8.203.024.259 төгрөгийг гаргуулж хохирогч Монгол Улсын Хөгжлийн банканд олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг, 2 дугаар байрны 307 тоот Ү-2206034739 дугаартай орон сууц, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 17 дугаар байрны 57 тоот Ү-2203007893 дугаартай орон сууц, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны 33 тоот Ү-2202005951 дугаартай орон сууц, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12а байрны 4 тоот Ү-2204003035 дугаартай орон сууцны, шүүгдэгч Б.Шын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Хүрхрээ” хотхоны 7 тоот Ү-2204066190 дугаартай орон сууцны, шүүгдэгч Ч.Огийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун” олимп гудамж 111 дүгээр байрны 17 тоот Ү-2206019163 дугаартай орон сууц, тус байрны зоорийн давхрын 18 тоот Ү-2206019164 дугаартай авто зогсоол, 19 тоот Ү-2206019165 дугаартай авто зогсоол, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Их тойруу 1 дүгээр байрны 1 тоот Ү-2203013516 дугаартай орон сууц, тус байрны 15 тоот авто зогсоолын битүүмжлэлийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул гаргасан давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбилэгийн мэдүүлэг /1xx 148/-т "анхны гэрээ байгуулж төлсөн үнийн дүн, шинжээчийн дүгнэлт хоёрын зөрүү болох 4.856.251.637.2 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэсэн бөгөөд энэ талаар шийтгэх тогтоолын 26 дугаар хуудсанд дурдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлөгчөөр Ц.Булганхишиг, түүний дараа Б.Чинзориг нар солигдсон ч тус банкны байр суурь хэвээр, хохирлыг шинжээч нарын тогтоосон дүнгээр нэхэмжилсэн.

Шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт "... Монгол Улсын Хөгжлийн банкны энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай." гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 8.5.2-т "Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь ... эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ." гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Н.Мыг "Нийслэлийн прокуророос ..."ХААН" банк, "Худалдаа хөгжлийн" банк, "Капитал" банк, "Голомт" банк, "Чингис хаан" банк, "Капитрон" банк, "Төрийн" банк, "Хас" банк, "Үндэсний хөрөнгө оруулалтын" банк, "Улаанбаатар хотын" банкинд хүүтэйгээр байршиж байсан мөнгөн хөрөнгө эх үүсвэрийг 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 102 удаа буцаан татах шийдвэрийг бие даан гаргаж, ашгийн төлөө хуулийн үндсэн зорилгыг зөрчсөн... албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг "Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн этгээд болох Хөгжлийн банкны удирдах албан тушаалтан Н.М нь ...Хөгжлийн банканд нийт 3.653.839.974.78 төгрөгийн “их хэмжээний” хохирол учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч (эдийн засгийн) Ж.Жанилгаан: /шийтгэх тогтоолын 22, 24 дүгээр хуудас/ 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 226 дугаартай шинжээчийн дүгнэлтэд... 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийж дүгнэлт гаргасан ... Эргэн төлөгдөх хугацаа нь дууссан хадгаламжийн мөнгөн хөрөнгийг эргүүлэн таталгүйгээр эргэн төлөгдөх хугацаа нь дуусаагүй хадгаламжийн мөнгөн хөрөнгийг буцаан дуудаж юунд зарцуулсан талаарх шийдвэр, үндсэн баримт байхгүй, гэрээ тус бүрийн эргүүлэн татсан мөнгөн хөрөнгийг хэрхэн юунд зарцуулсныг тодорхойлох боломжгүй тул мөнгөн хөрөнгийн зарцуулалтын талаарх дүгнэлт өгөх боломжгүй байна. Хөгжлийн банкны санхүүгийн тайлан баланс Мөнгөн хадгаламжуудын гэрээг цуцалж эргүүлэн татсан өдөр болон түүний дараах өдөр, мөнгөн хадгаламжийг эргүүлэн татсан талаар мэдээлэл бүхий хүснэгт, хадгаламжуудыг эргүүлэн татах өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны Монгол банкан дахь харилцах дансанд хүүгийн орлого ордоггүй мөнгөн хөрөнгө байршиж байсан бөгөөд тухайн өдөр олгосон зээлийн дүнгээс өндөр үлдэгдэлтэй хүүгийн орлого олдоггүй мөнгөн хөрөнгө байршиж байснаас үзэхэд нийт 484.604.830.003.2 төгрөгийн нийт 121 ширхэг хадгаламжийг эргүүлэн татах зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэхээргүй байна. ... Хадгаламж буцаан дуудсан тухайн өдөр өөр хадгаламжийн хугацаа гэрээний дагуу дуусаж, мөнгөн хөрөнгөө татах боломжтой байхад хугацаа дуусаагүй хадгаламжийг хугацаанаас нь өмнө буцаан дуудсанаас шалтгаалж, авч чадаагүй хүү ... валют тус бүрээр үлдэгдлийг дуудсан өдрийн Монгол банкны албан ханшаар хөрвүүлэн тооцож, нийт үлдэгдлийн дүнг гаргахад 9.845.280.179.9 төгрөг байна. Монгол банкан дахь харилцах дансанд хангалттай мөнгөн хөрөнгө байршиж байсан өдөр бөгөөд тухайн өдөр олгосон зээлийн дүнг хасаж тооцоход хадгаламж буцаан дуудах шаардлагагүй байсан гэж үзсэн хугацаанаас өмнө буцаан дуудсанаас шалтгаалж авч чадаагүй хүүгийн хохирол ... Монгол банкны албан ханшаар хөрвүүлэн тооцож, нийт үлдэгдлийн дүнг гаргахад 3.705.639.310.04 төгрөг гэж дүгнэсэн.... Тодруулбал валют тус бүрээр авч үзэхэд нийт 229.794.072.547.37 төгрөгийн, 11.967.083.62 ам.долларын, 6.105.221.09 евро, 1.190.614.782.87 иенийн нийт 102 ширхэг мөнгөн хадгаламжийг эргүүлэн татах зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэхээргүй байна." гэж дүгнэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.

Шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт /шийтгэх тогтоолын 59-62х/ "Н.Мын уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байна." гэж дүгнэжээ. Ийнхүү дүгнэхдээ гэрч Б.Батбаатар, М.Бат-Өлзий, Г.Одонтуул, Т.Оюунчимэг нарын мэдүүлгийг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн байх бөгөөд Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 226 дугаартай дүгнэлтийг хэрхэн ямар үндэслэлээр шийдвэр гаргахад үнэлэхгүй байгаагаа гагцхүү шүүгдэгч Н.Мын мэдүүлгээр няцаан үгүйсгэсэн байна. Н.Мын мэдүүлэг нь дангаараа шинжээчийн тодорхой баримтад үндэслэн гарсан хууль зүйн шаардлага хангасан дүгнэлтийг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан Хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй дүгнэлтийг шүүхээс хийсэн гэж үзэж байна. Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан бодит хохирол болох шинжээчийн дүгнэлтээр тогтоосон Хөгжлийн банканд учруулсан "их хэмжээний" хохирол 3.653.839.974.78 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн шүүхийн шийтгэх тогтоолын дугаарлалт 2021/ШЦТ/759 гэсэн дугаартай байгаа нь шүүхийн цагаатгах тогтоол гарсан мэт ойлгогдохоор дугаарлагдсан байна. Энэ нь иргэний нэхэмжлэгчийн хувиар иргэний хэргийн шүүхэд гомдол гаргахад саад болохуйц нөхцөл байдал гэж үзэж байна. Иймд Шүүгдэгч Н.Мыг "Нийслэлийн прокуророос ..."ХААН" банк, "Худалдаа хөгжлийн" банк, "Капитал" банк, "Голомт" банк, "Чингис хаан" банк, "Капитрон" банк, "Төрийн" банк, "Хас" банк, "Үндэсний хөрөнгө оруулалтын" банк, "Улаанбаатар хотын" банканд хүүтэйгээр байршиж байсан мөнгөн хөрөнгө эх үүсвэрийг 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 102 удаа буцаан татах шийдвэрийг бие даан гаргасан гэм буруутайд тооцож 3.653.839.974.78 төгрөгийн хохирлыг, иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банкнаас 4.856.251.637.2 төгрөгийн хохирлыг гаргуулахыг даалгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны өмгөөлөгч Ц.Цэрэнням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны хооронд 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Худалдаа хөгжлийн банкны 11, 12 дугаар давхрын 3240 метр квадрат талбай болон Б1 давхрын 10 зогсоолыг худалдаж авсан. Уг гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлсэн гэж үзсэн. Уг гэрээний дагуу 27.598.081.637 төгрөгийг төлсөн байдаг ба уг үнэлгээг зах зээлийн үнэлгээнийх нь хувьд судалж үзээд шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр 22.644.126.746.85 төгрөгөөр үнэлсэн байна. Үүний зөрүү болох 4.856.251.637 төгрөгийг тухайн гэрээг байгуулах үед ажиллаж байсан удирдлагуудын ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрээс болж Хөгжлийн банк хохирсон хэмээн үзэж гомдол гаргасан байгаа. Тухайн мөнгө нь Худалдаа хөгжлийн банкaнд төлөгдсөн. Тийм учраас иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банкнаас 4.856.251.637 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна гэж үзэж байх бөгөөд Анхан шатны шүүх тухайн хохирлыг хэлэлцэлгүйгээр орхисон нь үндэслэлгүй байна. Тийм учраас энэ хохирлыг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулахаар гомдол гаргасан. Н.М нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөгжлийн банканд хохиролтой шийдвэр гаргасны улмаас банканд олох ёстой байсан орлого буюу 3.653.839.974 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад мэдүүлэг өгсөн Ж.Жанилгааны мэдүүлэг дээр тодорхой байдаг. Нийт 484.604.830.003,2 төгрөгийн нийт 121 удаагийн гүйлгээнээс 102 гүйлгээ нь банканд илт хохиролтой гүйлгээ байсан бөгөөд хадгаламжийг татсан байна. Хадгаламжийг татсаны улмаас банканд олох ёстой байсан 3.653.839.974 төгрөгийн хохирол учирсан юм. Хөгжлийн банкны эрсдэлийн удирдлагын газрын арилжааны банканд байршуулсан мөнгөн хөрөнгийн хязгаарлалтын тайлан гэж 1 дүгээр хавтаст хэргийн 23-141 дүгээр талд байгаа. Энэ үнэлгээний тайлангаас харахад хүүг нь хэдэн төгрөгөөр тооцох, энэ хадгаламжийг татах нь банканд эрсдэл дагуулах эсэх талаар дүгнэлтүүд гаргасан байдаг. Эдгээр дүгнэлтүүдийг ямар ч үндэслэлгүйгээр хайхран авч үзэлгүй мөнгөн хадгаламжийг татсан нь банканд шууд хохирол учирсан байх учраас тухайн хохирлыг нэхэмжилж байгаа. Анхан шатны шүүх тухайн хохирлыг авч хэлэлцээгүй нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тийм учраас уг нэхэмжлэлийн асуудлыг Эрүүгийн журмаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх саналтайгаар гомдол гаргаж байна. ...” гэв.

Иргэний хариуцагч “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компанитай холбогдож байгаа хэргийг анхан шатны шүүх үнэн, бодитой, зөв шийдвэрлэсэн. “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй 2000 оны эхэн үеэс хойш хамтран ажиллаж, хамтын ажиллагааны 20 гаруй жилийн туршлагатай үндэсний үйлдвэрлэгч байгууллагууд юм. “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг ямар нэгэн байдлаар хохироож байгаагүй. Бүгд Найрамдах Хятад ард улсаас худалдан авдаг ган бөөрөнцгийн бэлдцийг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК ямагт хямд үнээр нийлүүлж, Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй ажиллагааг хангаж ирсэн байдаг. Хэрэгт дурдагдаж байгаа маргаан бүхий гэрээг талууд хоорондоо 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлж, гэрээ дүгнэлт үйлдэж, тухайн гэрээг хаачихсан бөгөөд шинэ гэрээ хэрэгжээд явж байгаа. Тухайн үед бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн шалтгаан нь 2000 оноос хойш зах зээл дэх түүхий эдийн үнэ өсөж байсан учраас бүтээгдэхүүний үнэ зах зээлийн зарчмаар нэмэгдээд явж байсан. Анхан шатны шүүхийн шатанд Эрдэнэт үйлдвэрээс анх гэрээ хийхдээ 40 хувийн урьдчилгааг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-д төлнө гэх гэрээний нөхцөлтэй байсан. Гэхдээ урьдчилгаа төлбөр орж ирээгүй. Тийм учраас “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК ган бөөрөнцгийн бэлдэц үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд, материалуудыг татаж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Хугацаа алдсанаас болж зах зээл дээрх импортоор авдаг материалуудын үнэ болон дотоодын түүхий эд, материалын үнэ өссөн. Тийм учраас бид нар зөвхөн ам долларын ханш өсөөд зогсохгүй түүхий эд, материалын үнэ өссөн гэх албан бичгийг хүргүүлж байсан. Үүний дагуу Эрдэнэт үйлдвэрийн холбогдох нэгжүүд судалгаа хийж тухайн үнийг үндэслэлтэй байна гэсэн албан бичгийг дотооддоо явуулж байсан байдаг. Энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайлбал Эрдэнэт үйлдвэр бүтээгдэхүүн өөрчлөгдөж байгаа тохиолдолд зах зээл судалгааны хэлтсийнхэн судалгаа явуулдаг юм байна лээ. Зах зээл судалгааны хэлтсээс нь Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал н.Бадамсүрэнд хандсан 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр “Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-аас импортын түүхий эд, материалын үнэ өссөн гэдэг тайлбар ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Олон Улсын зах зээлийн мэдээллийг судалж үзэхэд дээрх мэдээлэл нь батлагдаж байна хэмээн дүгнэсэн байдаг. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн хэлтсээс судалгаа хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэний дараа дахиад зах зээл дэх үнэ өсөж байсан учраас бид дахиад бүтээгдэхүүний үнийг өсгөх хүсэлтийг тавьж байсан. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн хэлтэс судалж үзээд бүтээгдэхүүний үнийг 15-20 хувь хүртэл нэмэгдүүлэхэд гадаадаас буюу импортоор авдаг бүтээгдэхүүнээс “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас худалдан авалт хийвэл 800.000.000 төгрөгийн ашигтай. Хэрвээ 15 хувиар нэмэгдүүлбэл Эрдэнэт үйлдвэр 2.800.000.000 төгрөгийн хэмнэлтийг хийж чадна гэсэн дүгнэлтийг тухайн үед гаргаж байсан бөгөөд эдгээр баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эрдэнэт үйлдвэр манай бүтээгдэхүүнтэй ижил бүтээгдэхүүнийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас худалдан авсан маш олон төрлийн гэрээнүүд байдаг. Тэдгээр гэрээнүүдэд заасан үнэ ямагт “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай хийсэн гэрээний үнээс харьцангуй өндөр байсаар ирсэн. Энэ талаар нотлох баримтууд хавтаст хэргийн 134 дүгээр хуудсаас хойш байгаа. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны бизнес төлөвлөгөө гэж байгаа. Бизнес төлөвлөгөөг Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөл баталдаг. Тухайн бизнес төлөвлөгөөнд бүтээгдэхүүний нэмэгдсэн үнийг төлөөлөн удирдах зөвлөлөөс нь хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байдаг. Тийм учраас үндэсний үйлдвэрлэлүүдийн хооронд бие биедээ хохирол учруулсан зүйл байхгүй. Хамтын ажиллагаа цаашид үргэлжилж байгаа. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас бүтээгдэхүүн авснаас Монгол Улсдаа үйлдвэрлэх нь ам долларын гадагш урсгалыг буруулах үр ашигтай байдаг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч “Худалдаа хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Худалдаа хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд иргэний хариуцагчаар орж байгаатай санал нийлэхгүй байна. “Худалдаа хөгжлийн банк”-тай холбогдуулж ямар нэгэн иргэний нэхэмжлэл гараагүй. Давж заалдах гомдолд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хохирол төлбөрийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэсэн агуулгатай байсан. Гэвч иргэний нэхэмжлэгч гэх нэршлийн агуулгыг Улсын Дээд шүүхийн 2019 оны 15 дугаар тогтоолд эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд буюу иргэний хариуцагч гэж хуульд заасан үндэслэлээр тэдгээрийн учруулсан хохирлыг арилгах үүрэг бүхий иргэний нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдсан этгээдийг хэлнэ. Харин гэмт хэргийн улбаатай боловч тухайн гэмт хэргийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд холбоогүй асуудлыг хамт шийдвэрлэхгүй гэсэн байх бөгөөд тогтоолын 5.1 дүгээр зүйлд Иргэний хуулийн 503 дугаар зүйлд заасан “эцэг, эх”, 498 дугаар зүйлд заасан “ажил олгогч буюу төр”, 499 дүгээр зүйлд заасан “тээврийн хэрэгслийн өмчлөгч”, 500 дугаар зүйлд заасан “барилгын өмчлөгч”, 501 дүгээр зүйлд заасан “амьтан эзэмшигч” гэх зэрэг этгээдүүд нь гэм хор хариуцах, гэм хорын эрх зүйгээр асуудал шийдэгдэх ёстой болохоос прокурор эсвэл мөрдөгчийн тогтоолд заасан үндэслэлээр иргэний хариуцагчийг тогтоож, хохирол төлбөрийн тооцоог гаргаж, хэнээс авахыг нь зааж, нөгөө хүн нь хэнээс авахаа мэдэхгүй явж байгаад иргэний нэхэмжлэгч гэдгээ сүүлд нь ойлгосон байдалтай байж болохгүй гэж үзэж байна. Иргэний хариуцагч нь гэм хортой үйлдлээрээ гэм хор учруулсан, эсвэл хуулиар уг хохирлыг хариуцахаар заасан шинжтэй байх ёстой. Гэтэл тийм шинж байхгүй. Хөгжлийн банкны ирүүлсэн саналынх нь дагуу Хөгжлийн банктай өөрийнхөө хөрөнгийг худалдах саналыг тавиад зөвшөөрсөн гэх хариу ирснийх нь дагуу Иргэний эрх зүйн гэрээ хэлцлийг хийж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж, тухайн хөрөнгийг хууль ёсных нь өмчлөгчийн өмчлөлд шилжүүлэн өгч, түүнээс хойш Хөгжлийн банк ашиглаад явж байгаа нөхцөл байдалтай байгаа. Компанийн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн төлөөлөн удирдах зөвлөл тогтоож байгаа. Хөгжлийн банк өнөөдрийн шүүх хуралдаанд Манай эд хөрөнгийн үнэлгээг шинжээч тогтоосонгэх утга бүхий зүйл ярьж байна. Хөгжлийн банк нь Олон Улсад бонд гаргасан банк. Олон Улсын бондын зах зээлд гарахдаа өөрийнхөө хөрөнгийн жагсаалтуудыг тухайн үед худалдаж авсан гэрээнийхээ үнээр бичиж Олон Улсын хөрөнгө оруулагч нарын урд тайлагнасан. Тэгэж явж байгаад дараа нь гэнэт Бид нар тийм хэмжээний мөнгө алдсан юм байна. Зөрүүг нь олоод авчихъягэсэн хандлага руу орсон. Хөгжлийн банк шаардлагатай гэж үзэж байгаа бол байгуулчихсан байгаа Иргэний эрх зүйн гэрээний дагуу шийдвэрлэх ёстой. Магадгүй Хөгжлийн банк тухайн гэрээ хэлцэл нь өөрөө хууль зөрчиж хийсэн хэлцэл, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэж үзэж байгаа бол тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хэрвээ тэгэж нэхэмжлэл гаргавал бид нар хөрөнгөө буцааж өгөөд Худалдаа хөгжлийн банкнаас буцаагаад мөнгөө авах шаардлагыг тавих бүрэн боломжтой. Хэрвээ Худалдаа хөгжлийн банк байраа шилжүүлж өгсөнөөс хойш Макс Тауэрт түрээсээр ажилладаг байсан. Тэнд түрээсэлдэг байсан түрээсийн үнэ нь өнөөдрийг хүртэл огт өөрчлөгдөөгүй гэж үзвэл өнөөдрийн байдлаар нийт бодогдох ёстой байсан түрээсийн төлбөр нь 8.5 тэрбум төгрөг байх байсан. Хэрвээ Хөгжлийн банк тухайн байрыг огт авах ёсгүй гэж үзэж байгаа бол энэ байдлаар маргах ёстой гэж үзэж байна. Гэхдээ ийм хэмжээний түрээсийн зардал өнөөдрийн байдлаар гаргах ёстой байсан буюу хэмнэчихсэн байгаа гэдгийг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Худалдаа хөгжлийн банкны зүгээс өөрөө өөрийнхөө төлөөлөгчийг томилж энэ хэрэгт оролцсон. Прокурор хэн энэ хэрэгт оролцох ёстой, хэн хэнээс хэдэн төгрөг авах ёстой гэдгийг өөрөө шийдчихсэн. Прокурорт ийм эрх байхгүй. Иргэний нэхэмжлэгч гэдэг зүйлийг гаргаж байгаа бол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг боловч Иргэний хуульд заасан хэлбэрийн болон бусад шаардлагуудыг хангах ёстой. Тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа ч иргэний нэхэмжлэгч нь хангагдахгүй бол түүнийг нь буцаан төлөх хувилбар байх ёстой. Мөн хуулийн ямар заалтыг барьж нэхэмжилж байгаа үндэслэлийг өөрөө гаргаж ирэх ёстой. Хэрэв Худалдаа хөгжлийн банканд татгалзал байгаа бол уг нэхэмжлэлийн дагуу сөрөг нэхэмжлэл гаргах боломжууд байх ёстой. Гэтэл ийм нөхцөл байдалгүйгээр гэмт хэргээс үүдэн бий болсон хохирол төлбөрийг төлж болохоор хүн нь хэн бэ гэдгийг харж байгаад сонгосон байдалтай ажиллагаа хийсэн нь маш буруу байна гэж үзэж байна. Хөгжлийн банкны зүгээс иргэний эрх зүйн гэрээ, хэлцэл хийгээд улсын бүртгэлд бүртгэчихсэн байж байхад тухайн Иргэний эрх зүйн гэрээний хүчин төгөлдөр байдлыг аль болох хөндөхгүйгээр, өөрөөр хэлбэл байраа авч үлдэх сонирхолтойгоор гэрээний үнэд өөрчлөлт оруулахын тулд Эрүүгийн процесс ашиглаж байна хэмээн үзэж байна. Анхнаасаа Иргэний эрх зүйн гэрээгээр шийдсэн бол иргэний журмаар явах, хэрвээ энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэгдсэн бол тэр нь эрүүгийн журмаар явах хэрэгтэй. Гэвч одоогийн байдлаар хавтаст хэрэгт авагдсан баримтуудад Худалдаа хөгжлийн банк энэ асуудалд оролцсон гэх зүйл байдаггүй. Хөгжлийн банк нь өөрөө худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хийхээсээ өмнө мэргэжлийн хөрөнгө зуучлалын компанид хандаж, тэндээсээ зах зээлийн үнийн судалгаа гаргаж, тэндээс гарсан судалгаанаас үндэслэж өөр хэд хэдэн хөрөнгө өмчлөгч нарт санал хүргүүлж, тэдгээр санал дотроосоо удирдлагын хороогоороо хэлэлцэн тэр дотроосоо харьцуулалтаа хийж, үнийг нь жагсаасан. Худалдаа хөгжлийн банкны үнийн санал нь хамгийн хямд байгаагүй, хамгийн үнэтэй нь ч байгаагүй. Тухайн санал дотроос 1 саналыг сонгож төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулан ийм шийдвэр гарсан. Гэвч хавтаст хэрэгт байгаа нийт таван шинжээчийн дүгнэлтээс хамгийн бага үнийн саналтай шинжээчийн дүгнэлтийг сонгосон. Хамгийн эхний шинжээчийн дүгнэлтийн хувьд хамааралтай этгээдүүд байсан учраас шинжээчийн дүгнэлт шаардлага хангаагүй гэх үндэслэлээр буцсан. Гэвч дараагийн шинжээчийн дүгнэлтээр ийм асуудал огт дурдагдаагүй. Ямар шалтгаан байгаа нь мэдэгдэхгүй зүгээр л үндэслэл бүхий биш байна гэсэн байдалтайгаар буцсан. Тэгээд үнийн дүнг нь маш бага болтол нь үнэлүүлээд, тухайн байрны түвшин, статусыг нь бүгдийг нь хольж шинжээчийн дүгнэлт гаргасан. Тэгээд хамгийн бага үнийн дүнтэй шинжээчийн дүгнэлтийг нь аваад тэндээсээ зөрүү хохирлыг нь тогтоосон. Иймэрхүү байдлаар төрийн байгууллагатай гэрээ, хэлцэл хийсний дараагаар тухайн гэрээ хэлцэл нь цаанаа ямар нэгэн байдлаар төрийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаас болоод тухайн гэрээтэй холбоотой цаана нь асуудал гарвал гэрээнийх нь үнийг эрүүгийн журмаар хүчээр буулгах гэж оролцох асуудал огт байж болохгүй гэж үзэж байна. Бид нар энэ талаар тайлбарыг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан бөгөөд анхан шатны шүүх иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Нэгэнт гэрээ нь Улсын бүртгэлд бүртгэгдээд хүчин төгөлдөр болчихсон. Хохирол гаргуулах асуудал нь гэрээний хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүйгээр шийдвэрлэгдэх боломжгүй зүйл гэж үзсэн байгаа юм. Тэгэхээр Худалдаа хөгжлийн банкнаас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан аль ч тайлбар дээрээ ямар үндэслэлээр Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө нэхэж байгаагаа огт тодорхойлдоггүй. Мөн энэ гаргасан давж заалдах гомдол дээрээ хадгаламжуудтай холбоотой асуудлаар баримт иш татаж, тайлбар гаргасан боловч Худалдаа хөгжлийн банкнаас энэ мөнгийг нэхэж байгаа үндэслэл, тайлбараа гаргаж өгөөгүй. ...” гэв.

Шүүгдэгч Н.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013-2016 онуудад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Миний хувьд Хөгжлийн банкнаас гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх бүрэлдэхүүнд энэхүү гомдол нь үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байдлаар тайлбар гаргаж байна. Гомдолд зөвхөн миний мэдүүлгээр шинжээчийн дүнгэлт болон газрын захирагчаар ажиллаж байсан хүний мэдүүлгийг үгүйсгэсэн нь үндэслэлгүй байна хэмээн дурдсан байсан. Гэтэл 2021/ШЦТ/759 дугаартай шүүхийн тогтоолыг харахад үүнд зөвхөн миний мэдүүлэг биш маш олон баримтуудыг үндэслэсэн байгаа. Эдгээр нотлох баримтуудаас товч дурдахад үүнд хамтын шийдвэрүүд байгаа. Намайг бие дааж шийдвэр гаргасан гэж буруутгадаг. Үүнээс гадна миний мэдүүлгээр үгүйсгэгдэх үндэслэлгүй гэж үзээд байгаа газрын захирлуудын удирдлагын хороонд бие дааж хадгаламжийг хугацаанаас нь өмнө  буцааж дуудсан гэж өөрсдөө танилцуулсан албан ёсны танилцуулгууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэдгээрийг мөн анхан шатны шүүхийн шүүгч үндэслэсэн байсан. Хадгаламжийг хугацаанаас нь өмнө буцаан дуудах үйл ажиллагаанд намайг оролцож өгөөч гэж түрүүн мэдүүлэг өгсөн гээд байгаа газрын захирал нь надад өгсөн газар хоорондын бичиг нь байдаг. Өөрөөр хэлбэл энэ нотлох баримтуудаар намайг ямар нэгэн байдлаар бие дааж хадгаламж буцаан дууддаг гэх асуудал нь хөдөлбөргүйгээр няцаагдсан гэж би бодож байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан гэж үзэж байна. Үүнээс гадна анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд Хөгжлийн банкнаас буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Чинзориг гэдэг хүн оролцож байсан бөгөөд тэр хүн н.Батбаатар, н.Бат-Өлзий гэх хүмүүсийн мэдүүлэг огт худал. Ийм мэдүүлэг өгөх нь шудрага бус гэж хэлж байсан бөгөөд тухайн мэдүүлгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байсан. Үүнээс гадна гэрчээр оролцсон С.Туяачимэг бол Актив Пассив хорооны гишүүн байсан бөгөөд Тухайн хорооны гишүүнээр ажиллаж байхад хадгаламжийг хугацаанаас нь өмнө буцаан дуудах шийдвэрүүд орж ирдэг байсан. Хадгаламжийг хугацаанаас нь өмнө буцаан дуудах хамтын шийдвэр тухайн хорооноос гардаг байсангэдгийг хуралдаан дээр мэдүүлсэн байдаг. Үүнээс гадна гэрч н.Хүчитбаатар Гүйцэтгэх захирал Н.М надад шууд даалгавар, чиглэл өгч байгаагүй. Харин зөвхөн газрын захиралаас даалгавар, чиглэл авдаг байсангэдгийг мэдүүлсэн. Н.Хүчитбаатар нь хадгаламжийг хугацаанаас нь өмнө буцаан дуудах үйлдлийг гардаж хийдэг хөрөнгийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн хүн юм. Тийм учраас хавтаст хэрэгт авагдсан байгаа хөдөлбөргүй нотлох баримтууд болон бусад гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт ба газрын захирлаар ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлгүүд үгүйсгэгдэж байгаа юм. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан гэж хувьдаа үзэж байна.  Мөн оффисын байр худалдаж авсан гэх асуудлын хувьд худалдан авалттай холбоотой ямар нэгэн хууль, дүрэм зөрчигдсөн асуудал гараагүй. Прокурорын зүгээс намайг яллахдаа Хөгжлийн банкны дотоод худалдан авалт, үйл ажиллагааг зохицуулсан журмын 5.1 дэх заалтыг баримтлаагүй гэж үздэг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас тэр журмын 5.1 дэх заалтыг хэрэглэх ямар ч боломжгүй байсан. Харин зөвхөн 5.2 дахь заалтыг хэрэглэхээс өөр боломжгүй байсан гэдэг нь тогтоогдсон байдаг. Мөн худалдан авалтыг энэ журмын зохицуулалтын дагуу хийхийг Н.М гэдэг хүн бие даан шийдвэрлээгүй. Энэ нь хамтын шийдвэр гаргадаг байгууллагаар ороод хамтын шийдвэр гарсан асуудал байдаг. Тийм болохоор тухайн худалдан авалтыг хууль бус гэж үзээгүй бөгөөд үүнтэй санал нийлж байгаа. Мөн хохирол учруулсан гэдэг нь үндэслэлгүй асуудал. Учир нь Хөгжлийн банк нь энэ хөрөнгийг худалдаж авсанаасаа хойш буюу намайг ажлаа өгсөнөөс хойш 2017-2020 онуудын бүтэн жилийн тайлангуудыг Олон Улсын санхүүгийн аудит хийдэг байгууллагаар дараалан аудит хийлгэсэн байдаг. Тэр аудитын дүгнэлтээр тухайн хөрөнгө буюу худалдаж авсан байрыг 4 жилийн хугацаанд худалдаж авсан бүтэн үнийн дүнгээр ямар нэгэн хохиролгүйгээр бүртгэж авч, хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь Олон Улсын стандартын дагуу үнэлж авсан хөрөнгө юм. 4 жилийн хугацаанд тухайн байрыг Хөгжлийн банк ашиглаж, үр ашгийг нь хүртсэн байгаа. Ямар нэгэн хохирол үүссэн гэж үзсэн бол Хөгжлийн банк хэзээ ч хамаагүй хөрөнгийн үнэлгээг хийж, гүйцэтгэх удирдлагын багийн шийдвэрээр хөрөнгийг дахин үнэлэх боломжтой байсан. Тийм ажиллагааг одоо хүртэл хийгээгүй. Үүнээс гадна намайг ТУЗ-ийн дарга болон ТУЗ-ийн гишүүдтэй бүлэглэн, хуйвалдсан гэсэн зүйлийг прокурорын зүгээс гаргасан байсан. Энэ бол огт худал зүйл. Учир нь ТУЗ-ийн шийдвэр гаргах хуралдаанд нь би оролцоогүй. Би оролцох боломжгүй байсан. Учир нь би ерөнхий сайдын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нь ороод гадаад улсад томилолтоор явж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогддог. Үүнээс гадна тухайн танилцуулгыг хийсэн бичиг баримтаас харахад хэд хэдэн байрыг үнэлээд худалдаа хөгжлийн банкны байрыг хамгийн боломжийн, хямд үнэтэй байр гэж танилцуулсан байдаг. Гэтэл танилцуулга дээр нь намайг оролцоогүй байхад яагаад намайг хуйвалдсан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Би өөрөө ТУЗ-аас томилогддог. Миний цалин, урамшуулал ТУЗ-аас тогтоогддог. Би ТУЗ-ийн удирдлагаар аман болон бичгээр өгсөн чиглэлийнх нь дагуу ажилладаг албан тушаалтан учраас ёс зүйн хувьд ТУЗ-аар ямар нэгэн тогтоол гаргуулах ямар ч боломжгүй юм. Иймд Хөгжлийн банкнаас гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөгжлийн банк нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон гэж байна. Анхан шатны шүүх энэ хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр үндэслэлгүй болгосон буюу Н.М дангаар шийдвэр гаргаагүй. Дангаар шийдвэр гаргасан үйл баримт нь баримтаар нотлогдоогүй байна. Тийм учраас албан байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжгүйгэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн банкны хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн учраас энэ гэрээний эрх зүйн хүрээнд иргэний журмаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй гэдэг байдлаар анхан шатны шүүхээс хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хадгаламж буцаан татсан зорилго нь юу байсан талаар шинжээч нараас дүгнэлт хийж өгөхийг таван жилийн турш хүссэн бөгөөд шүүхээс энэ асуудлыг шалгаж, тогтоох нь зүйтэй хэмээн үзэж олон удаа буцаасан боловч шинжээч нар дүгнэлт хийж өгөөгүй. Актив Пассив хорооны удирдлагуудын шийдвэрүүдийг хэрэгт хавсаргаагүй. Шинжээч нар үүн дээр дүгнэлт хийж өгөөгүй учраас шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Тухайн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.О, Н.М нарын өмгөөлөгч Н.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Олон Улсын байгууллага, Дэлхийн банк, Азийн банк зэрэг нь өөрсдийн тендерийн журамтай байдаг бөгөөд тэр журмаараа үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үүнтэй адил Хөгжлийн банк нь өөрсдийн гэсэн тендерийн журамтай бөгөөд тухайн журмаараа худалдан авалт хийсэн байсан. Анхан шатны шүүхээс 5.1 дэх заалт бус 5.2 дахь заалт нь мөн гэсэн хууль зүйн дүгнэлтийг миний бие хувьдаа зөв хийсэн гэж бодож байгаа. Тендер худалдан авахад үүнээс гадна техникийн шаардлага гэж байдаг. Өөрөөр хэлбэл хамт байсан ч танай байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй бол техникийн шаардлагад нийцээгүй тендер гэж хүлээн авахаас татгалзаж, хасаж байгаад шаардлага хангасан тендерүүдийг оруулаад явдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Хөгжлийн банкны маш олон албан тушаалтнууд тухайн байрыг худалдаж авахад оролцсон байхад прокурорын зүгээс зөвхөн Н.М шийдвэр гаргасан мэтээр оруулсан байсан. Жишээ нь удирдлагын багийн хуралдаанд н.Одонтуул, н.Батбилэг, н.Батбаяр, н.Бат-Өлзий, н.Энхбаатар гэсэн албан тушаалтнууд энэ асуудлыг хэлэлцээд ТУЗ-ийн хуралдаанд үүнийг оруулан шийдвэрлэнэ гэсэн удирдлагын хорооны шийдвэр гаргасан. Үүний талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр дэлгэрэнгүй дурдсан байсан. Үүнээс гадна хуульч нарын дүгнэлт гарсан байдаг. Хуульч н.Золжаргал, н.Ганзориг зэрэг хүмүүс хууль зүйн дүгнэлт гаргасан бөгөөд тэр талаарх баримт нь энэ хавтаст хэрэгт авагдсан байгаа. Байр худалдаж авсан компаниудаас санал авсан байсан. Тэр талаар зургууд нь байгаа Худалдаа хөгжлийн банкны нийт дүнгээрээ 8.140.000 болсон байсан. Ай Си Си, Макс тауэр 8.800.000 төгрөгийн санал өгсөн байдаг. Шинжээчийн дүгнэлт хийх явцад тэр үеийн байрнууд жишээлбэл Блью Скай барилгын метр квадрат нь 10.000.000 төгрөгийн үнэтэй гэсэн үнэлгээнүүд гарсан байсан. Энэ нь хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн зах зээлийн нийгэмд хэн өрийнхөө өмчийг хэдэн төгрөгөөр үнэлэх нь тухайн хүний эрхийн асуудал гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь төрийн өмчийн хуулийн этгээдүүдээс худалдан авалт хийхдээ тендерийн журам зөрчсөн эсэх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй гэж ойлгож байна. Тийм учраас зах зээлийн үнээс илтэд давуу байдлаар худалдаж авсан үйл баримт харагдахгүй байна. Шинжээчийн дүгнэлтүүдийн хувьд 3, 4 зөрүүтэй дүгнэлт гарсан. Шинжээчийг мөрдөгч өөрөө томилоод байсан. Өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн санал болгосон зүйл байгаагүй. Мөрдөгч өөрөө шинжээч томилж дүгнэлт гаргуулаад урьд нь байсан шинжээчийн дүгнэлтүүдээ хүчингүй болгохгүйгээр дахин шинжээч томилоод дүгнэлт гаргаад байсан. 7 дугаар хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудаст 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт байгаа. Тухайн шинжээчийн дүгнэлтэд Тухайн байр нь 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 26.500.000.000 төгрөгийн үнэлгээтэй байна. Харин 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 23.800.000.000 төгрөгийн үнэлгээтэй байнагэсэн дүгнэлт гаргасан байсан. Тухайн байрны 8 эсвэл 9 дүгээр давхарт Монголын Ипотекийн Корпораци гэдэг төр, хувийн хэвшлийн хамтарсан компани байр худалдаж авсан байсан. Энэ нь Хөгжлийн банкнаас илүү үнэтэй буюу 8.500.000 төгрөгөөр метр квадратыг нь худалдаж авсан байдаг ба энэ талаар баримт хавтаст хэрэгт байгаа. Үүнээс харахад зах зээлийн үнэлгээний дундаж үнээр авсан байна. Гэтэл заавал Хөгжлийн банкийг салгаж авч байгаад эрүүгийн хэрэг үүсгээд байгаа атлаа хувийн хэвшлийн компани худалдаад авчихсан байхад тоож авч хэлэлцээгүй байна. Үүнээс гадна 7 дугаар хавтаст хэргийн 96 дугаар хуудаст 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Ашид Билгүүн гэдэг шинжээчийн компани 26.400.000.000 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байна гэсэн тайлбарыг өгсөн. Дахин шинжилгээ хийлгэсэн байгаа юм. Эцсийн дүндээ 7 хавтаст хэргийн 130 дугаар хуудаст 22.700.000.000 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнээс хямдаар байр худалдаж авсан гэсэн байдлаар байр худалдаж авсан асуудалд хандсан нь миний хувьд харамсалтай байна. 3, 4 шинжээчийн дүгнэлтүүд байхад заавал яллагдагчид ашиггүй шинжээчийн дүгнэлтийг прокурор авч асуудал хандаж байгааг ойлгохгүй байна. Эрүүгийн хуулийн үндсэн зарчимд ийм тохиолдолд яллагдагчид ашигтай байдлаар нотлох баримт бүрдүүлэхийг заасан байдаг. Шинжээчийн дүгнэлтийг ашиглан хүний өмчийг хямдхан авсан гэж байна гэж үзэж байна. Өмчийн эзэн өөрийнхөө хөрөнгийг хэдэн төгрөгөөр зарах нь өөрийнх нь эрхийн асуудал юм. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мон Лаа компанид зээл олгохдоо батлагдаагүй техникийн эдийн засгийн үндэслэлгүйгээр тухайн зээлийг олгосон гэж яллагдагчийг буруутгасан. Бусад асуудлын талаар үндэслэл гаргаагүй. Шүүгч үүнийг гэмт хэрэг мөн гэж үзээд хөөн хэлэлцэх хугацаагаар хаасан байсан. Би хувьдаа үүнийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэдэгт эргэлзэж байгаа. Тодруулбал хавтаст хэрэгт 2 техникийн эдийн засгийн үндэслэл хавсрагдсан. Нэг нь 30 дугаар хавтаст хэрэгт байгаа. Нөгөөх нь нойтон аргаар баяжуулах техник эдийн засгийн үндэслэл гээд хэрэгт авагдсан байгаа. Уул уурхай, үйлдвэрлэл ашиглалттай холбоотой техник эдийн засгийн үндэслэл хэрхэн нээгдэх, баталдаг эсвэл дүгнэлт гаргахад Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох хуулийн зохицуулалтаар зохицуулагддаг. Энэ хуульд зааснаар ашигт малтмал ашиглах буюу олборлох, борлуулах, баяжуулахыг нийтэд нь ашиглах гэж ойлгодог. Ашигт малтмалын А лиценз авахад техник эдийн засгийн үндэслэл гэдэг зүйлийг эрдэс баялгийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулаад боломжийн гэж үзвэл А лицензийг өгдөг. Энэ хүрээнд Мон Лаа компани нь А лицензээ авчихсан компани байсан. Үүний дараагаар шат ахисан үйлдвэрлэлтэй холбоотой бизнес хийх гээд техник эдийн засгийн үндэслэл /ТэЗү/ шаардлагатай гэж үзээд Эрсдэлийн үнэлгээний хорооноос шаардлага гаргасан. Дорноговь аймгийн Алтанбулаг суманд орших ордыг нойтон аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл гээд компани нь хавсаргаад явсан буюу Эрсдэлийн үнэлгээний хорооноос заавал эрдэс баялгийн тендерээс батлуулсан техник эдийн засгийн үндэслэл ав гэсэн зүйл байхгүй. Зөвхөн тэр А лицензтэй холбоотой техник эдийн засгийн үндэслэл болохоос энэ компанид шат ахисан үйлдвэрлэл явж байхад техник эдийн засгийн үндэслэл заавал хийлгэнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Үүнээс гадна тухайн Мон Лаа компанид зээл олгох асуудлыг шийдвэрлэсэн Зээлийн хорооны шийдвэр байгаа. Хавтаст хэрэгт Зээлийн хорооны 4, 5 гишүүний гарын үсэгтэй шийдвэр байгаа. 20 дугаар хавтаст хэргийн 42-43 дугаар хуудаст байгаа. Тухайн үед үйлдэгдсэн гэмт хэргийг тухайн үеийнх нь Эрүүгийн хуулиар шийдвэрлэнэ гэх хуультай. 2014-2015 онд үйлдэгдсэн хэрэг явдал гэж үзэж байгаа учраас 2002 оны Эрүүгийн хуулиар энэ харилцаа шийдэгдэнэ гэж бодож байна. 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар шүүгдэгч, яллагдагчид ашигтай бол тэр Эрүүгийн хуулийг баримталж болно гэсэн хуулийн зохицуулалт хэвээрээ гэж ойлгож байна. Н.М нь төрийн албан тушаалтан мөн эсэх талаар асуултыг би анхан шатны шүүх хуралдаан дээр тавьсан. Энэ хуулийг төсөөтэй хэрэглэж болдоггүй гэсэн Эрүүгийн хуулийн алтан зарчим байдаг. Шүүгчийн шийдвэр дээр нийтийн албан тушаалтантай дүйцүүлэн асуудалд хандсан байсан. Нийтийн албан тушаалтанд төрийн өмчийн компанийн захирлууд орж байгаа боловч Н.М нь төрийн албан тушаалтан биш гэж ойлгож байна. Банкны захирал гэдэг хүн төрийн албан тушаалтан мөн эсэх асуудалд үндэслэл бүхий эргэлзээ байгаа юм. Зээл эргэн татсан гэх асуудал бас яригддаг. Албан тушаалтны хуулиар олгогдсон бүрэн эрх гэж байдаг. Тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнууд ямар мөнгийг хаанаас буцааж татах уу гэдэг нь тухайн хүмүүсийн бүрэн эрхийн асуудал гэж бодож байна. Албан тушаалаа урвуулах, хэнд ямар давуу байдал бий болгосон нь харагдахгүй байна. Хадгаламж, янз бүрийн мөнгөн хөрөнгө татсан гэх асуудал нь тухайн банкны дотоод бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудал юм. Тийм учраас гомдлыг хүлээж авахгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Ч.Ог төрийн албан хаагч мөн эсэх нь эргэлзээтэй байдлаар прокурор ялласан. Бид нар үнийг ойлгомжтой болгохын тулд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан зарлуулах гээд дийлээгүй. Ч.О нь төрийн албан хаагч биш атлаа ТУЗ-д ороод хурал шийдсэн гэж ялласан. Төрийн албан хаагч гэдэг статус өгч байгаад ялласан. Нэг талаасаа төрийн албан хаагч биш, бүрэн эрх нь дууссан гэсэн атлаа нөгөө талаара төрийн албан хаагч мөн гэсэн яллах дүгнэлтийг анхан шатны шүүх дээр ирүүлсэн. Үүнийг логикийн хувьд алдаатай гэж үзээд анхан шатны шүүхэд энэ талаар мэтгэлцсэн. Шүүхийн шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан нь үнэн гэсэн шийдвэр тогтоосон байгаа учраас Ч.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Ч.Ог ТУЗ-ийн гишүүн мөн гэж үзээд цалинг нь олгож, нийгмийн даатгалыг нь төлөөд явж байгаа талаарх үйл баримт байгаа. Хөгжлийн банкны барилгыг худалдаж авахад ТУЗ-ийн хурал болдог. ТУЗ-ийн хурал дээр Б.Ш, Ч.О нараас гадна ТУЗ-ийн нэр бүхий 2,3 гишүүн дэмжиж санал өгсөн байдаг. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэр дээр дэлгэрэнгүй дурдсан байсан бөгөөд албан тушаалаа урвуулан ашигласан хэлбэр биш, дүрмийн дагуу худалдан авалтаа зохион байгуулаад зөвхөн эдгээр гурван хүн бус үүнээс гадна Хөгжлийн банкны нэр бүхий олон хүмүүс журмынхаа дагуу асуудалд хандаж, журмын дагуу худалдан авалт хийгдсэн байна гэсэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөгжлийн банкны хувьд намайг ирц бүрдээгүй, эрхгүй хүнийг авчирч хурал хийсэн гэсэн дүгнэлт гарсан байдаг бөгөөд үүнтэй санал нийлэхгүй. Учир нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийг зөвхөн Засгийн газрын тогтоолоор томилж, чөлөөлдөг. 2015 оны 11 дүгээр сард Ч.Ог чөлөөлөх бичиг ирсэн. Тэгэхээр үүнээс өмнөх бүх 20 орчим хуралд Ч.О сууж, оролцож байсан. Ганцхан тэр хурал биш. Би ТУЗ-ийн даргын хувьд ганцхан санал гаргах эрхтэй байдаг. Олонхийн саналаар шийдвэр гарсан тохиолдолд би түүн дээр гарын үсэг зурснаар шийдвэр гардаг. Эрдэнэт үйлдвэртэй холбогдуулан гэрээ өөрчилсөн гэх асуудал байдаг. н.Бадамсүрэн буюу ерөнхий захирлыг миний өмнөөс гарын үсэг зурсан гэдэг. 2016 оны хөдөлмөрийн дотоод журмын дагуу гүйцэтгэх захирлын эзгүйд гүйцэтгэх захирал гарын үсэг эрхтэй гэсэн байдаг. Түүний дагуу энэ гэрээг байгуулсан. Энэ гэрээний үнийг 15 хувиар өсгөсөн гэж байна. Эрдэнэт үйлдвэр нь 2016 онд энэ гэрээг байгуулсан бөгөөд 5 хоногийн дотор 87.100.000.000 тэрбум төгрөгийг төлөх нөхцөлтэй байсан. Энэ гэрээ хэрэгжээгүй. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрт 87.100.000.000 төгрөг төлөх боломж байгаагүй. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 39.000.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2016 оны жилийн эцсийн тайлангаар 126.000.000.000 төгрөгийн алдагдалтай гарсан. Ингээд гэрээгээ биелүүлээгүй учраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрХК нь 15 хувь өсгөх саналыг ирүүлсэн юм. Түүний дагуу тухайн саналыг үзэж, судалгаа хийсний үндсэн дээр нэмэх нь зүйтэй гэсэн саналыг оруулж гэрээ байгуулсан. Тухайн гэрээг байгуулснаар бид нар урьдчилгаа төлөх байсныг болиулсан. Бараагаа авсныхаа дараа мөнгө төлдөг болсон. Үүний үр дүнд 2017 оны жилийн эцэст 340.000.000.000 төгрөгийн цэвэр ашигтай гарсан. 2018 онд 450.000.000.000 төгрөгийн цэвэр ашигтай гарсан. Үүний зэрэгцээ ажилчдынхаа цалинг нийт 25 хувиар нэмэгдүүлж байсан. Тийм учраас энэ гэрээг үйлдвэрт ашигтай байсан гэж үзэж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгчээр оролцож буй Хөгжлийн банк гомдол гаргасан бөгөөд прокуророос эсэргүүцэл бичээгүй. Прокурор эсэргүүцэл бичээгүйг харахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн гэж ойлголоо. Хэргийн бодит байдлыг тогтооход шүүх илүү их анхаарч, талуудын мэтгэлцэх боломжийг бодитоор олгосон. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн үүргийг маш сайн хэрэгжүүлсэн гэж үзэж талархаж байгаа. Миний үйлчлүүлэгч Б.Шт холбогдох 2 үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт 16 хуудас дүгнэлт хийсэн байгаа. Энэ бүх дүгнэлт нотлох баримтад тулгуурласан учраас үүнийг дахин ярих шаардлагагүй гэж үзэж байна. Нотлох баримт болгонд ач холбогдол өгч дүгнэлт хийсний үндсэн дээр миний үйлчлүүлэгчид холбогдох 2 үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Тийм учраас миний үйлчлүүлэгчид холбогдох шийтгэх тогтоолын заалтыг хэвээр үлдээнэ гэж найдаж байна. Давж заалдах гомдол гаргахдаа Хөгжлийн банк шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 74 дүгээр хуудаст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн шийдвэр болсон гэх агуулга бүхий зүйл бичсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан бол эд хөрөнгийн хохирлыг тухайн хэрэгтэй нь хамт шийднэ гэсэн заалт байгаа. Шүүх гэмт хэргийн шинжгүй гээд үзчихсэн учраас энэ заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд нэхэмжлэл хэрхэн шийдэх талаар байгаа. Мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад шүүгдэгч, яллагдагчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг яллах болон цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхино гэсэн байгаа. Хэлэлцэхгүй орхино гэдэг нь хэрэгсэхгүй болгоно гэсэн үг биш Хөгжлийн банк иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байгаа. Тийм учраас шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Герман Улсад Банк санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалаад ирсэн. Ирээд Хас Банк болон судалгааны төвүүдэд мэргэжлээрээ ажиллаж байсан. 2011 оны Хөгжлийн банкны хуулийн дагуу Засгийн газрын тогтоолоор 2012 оны 10 дугаар сараас эхлээд гурав жилийн хугацаатай томилогдсон. Энэ хугацаа маань 2015 оны 10 дугаар сард дууссан. 2015 оны 10 дугаар сард Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орсон. Намайг томилсон тогтоолд өөрчлөлт орсон байсан. Тухайн үед яамууд маш олон удаа салж, нийлж байсан учраас зарим хүмүүсийн нэрийг авчихсан байсан. Миний нэр хавтас дотор орчихсон байсан байна лээ. Гэхдээ тэр тогтоол гарч байхад би газрын даргаар жинхэлчихсэн ажиллаж байсан. Би хажуугаар нь Монгол Улсын Их Сургуулийн онолын танхимд Докторын зэрэг хамгаалахаар суралцаж байсан. 2 шалгалтад уначихсан байсан болохоор тэрийг заавал нөхөж өгөх шаардлагатай болсон байсан учраас түр чөлөөлөгдсөн байсан. Гэтэл намайг түр чөлөөлөгдсөн байхад хуралд суусан гэсэн байсан. Тухайн үед Хөгжлийн банкнаас цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан. Дээрээс нь би яамдаа ийм байдал үүсэж магадгүй талаар хэлж байсан. Миний дараа ажилд авсан хүн нь гурван долоо 7 хоноод ажлаа өгчихсөн. Дараа нь баяжуулагч хүн түр томилогдсон ба дахиад 2 сар болоод өөрчлөгдсөн. Түүний дараа эдийн засагч нэг хүн ирсэн нөгөөд тэр хүн жинхлэхгүй удаж байсан. Тийм болохоор би санаатайгаар сүрдүүлсэн зүйлгүй. Би байр хайх асуудлыг дэмжиж байсан. Учир нь хуучин байр нь шаардлага хангахгүй байсан. Ялангуяа эмэгтэй хүмүүст ажиллахад хэцүү. Гаднаас хүмүүс орж ирж айлгаж, ичээдэг байсан бөгөөд харуул, хамгаалалт муутай байр байсан. Мөн 3.000.000.000 долларын гэрээ хэлэлцээр, бонд тэнд хадгалагдаж байсан. Энэ нь манай эдийн засгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Мөн бүх анхан шатны баримт, бичгүүд тэнд байдаг байсан ба аюулгүй байдал хангахгүй байсан учраас банкны стандарт хангасан байранд орох нь зүйтэй хэмээн дэмжиж санал өгсөн юм. Герман Улсад сурч байхдаа Герман Улсын Хөгжлийн банканд дадлага хийх гэж очсон. Тэд нар бүтэн хороололтой байдаг. Япон, Солонгос улс бүгд адилхан. Тэр үед манай улсын Хөгжлийн банк ичмээр байсан. Тийм учраас дэмжсэн юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагч нарын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзээд ямар нэгэн эсэргүүцэл гаргаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд Хөгжлийн банкнаас гаргасан гомдлоо 2 аргаар тайлбарлаж байна. Н.Мын үйлдлийн улмаас Хөгжлийн банканд учирсан 3.600.000.000, 4.800.000.000 орчим төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоолд дурдаж өгсөнгүй. Энэ агуулгыг шийдвэрлэж өгнө үү гэсэн байдлаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Н.Мыг Хөгжлийн банкны 102 хадгаламжийг буцаан татсан асуудал дээр гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр, Худалдаа хөгжлийн банкнаас 27.600.000.000 төгрөгөөр оффисын байр худалдан авсан гэдэг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Үүнийг тогтоолд тодорхой дурдсан. Нэгэнт гэмт хэргийн шинжийг хэрэгсэхгүй болгосон учраас хувьд анхан шатны шүүхийн шийдвэрт Мын 2 үйлдлийг хэрэгсэхгүй болгосон учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шийдвэрлэсэн тохиолдолд иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхино гэсэн хуулийн зохицуулалттай учраас Хөгжлийн банкнаас гаргаж буй давж заалдах гомдлыг шийтгэх тогтоолд оруулан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байх тул оролцогчоос гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй байна.

Прокуророос шүүгдэгч Н.Мыг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Ш, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Ч.О нартай санаатай нэгдэн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А-127 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам”-ыг зөрчин тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг санаачлан 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд танилцуулж “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай” 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай хууль бус бүрэлдэхүүнтэй Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг батлуулж, 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк”-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан тус банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа Хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 /хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 12,666,183.87 юань, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3,594,315.15 юань, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.752.000 юанийг тус тус шилжүүлж, “Мон Лаа” ХХК-ийн ерөнхий захирал Х.Энхсайханд давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн Н.Мыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол банкан дахь Хөгжлийн банкны харилцах дансанд хүү тооцогдохгүй хэлбэрээр байршиж, татан төвлөрүүлэх боломж бүхий хангалттай эх үүсвэр мөнгөн хөрөнгө байршиж байхад түүнийг эргүүлэн татаж эдийн засгийн эргэлтэд оруулалгүй “ХААН банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Капитал банк”, “Голомт банк”, “Чингис Хаан банк”, “Капитрон банк”, “Төрийн банк”, “ХАС банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Улаанбаатар хотын банк”-нд хүүтэйгээр байршиж байсан мөнгөн хөрөнгө эх үүсвэрийг 2013 оны 9 дүгээр сарын сарын 5-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 102 удаа буцаан татах шийдвэрийг бие даан гаргаж, ашгийн төлөө хуулийн этгээдийн үндсэн зорилгыг зөрчсөн буюу Хөгжлийн банканд нийт 3.653.839.974.78 /гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.Шыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус банкны гүйцэтгэх захирал Н.М, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Ч.О нартай санаатай нэгдэн Ч.Ог Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын албан ажлаас чөлөөлөгдөж, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсныг мэдсээр байж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдийн хуралд оролцуулж, ирцийг хууль бусаар бүрдүүлэн, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргаж, Худалдаа хөгжлийн банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 /хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө/ төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн Б.Шыг нийтийн албан тушаалтнаар буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дээрх №2/260-16 тоот гэрээнд “Ам.долларын ханш өссөн” гэх шалтгаанаар нэмэлт, өөрчлөлт оруулан худалдан авч буй барааны үнийн дүнг 15 хувиар нэмж, нэг жилд нийлүүлэх барааны үнэ нь 39.599.999.835.9 төгрөг байсныг 45.539.999.811.29 төгрөг болгон үндэслэлгүйгээр их хэмжээгээр нэмэгдүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн нэрийн өмнөөс тус нэмэлт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан, өндөр үнээр ган бөөрөнцгийн бэлдэц худалдан авч, “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д давуу байдал бий болгосны улмаас “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт 10.991.628.450 /арван тэрбум есөн зуун ерэн нэгэн сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Ч.Ог Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын албан ажлаас чөлөөлөгдөж, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон үедээ дээрх гэмт хэрэгт Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш нартай санаатай нэгдэн 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож, хурлын ирцийг хууль бусаар бүрдүүлж  2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргаж Худалдаа хөгжлийн банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 /хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө/ төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт    хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Н.М, Б.Ш, Ч.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Мыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Мон Лаа” ХХК-ийн ерөнхий захирал Х.Энхсайханд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг болгон зүйлчилж, шүүгдэгч Н.Мыг “Төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хүнд хор уршиг учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Н.Мын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Н.Мыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн  нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…”, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх үндэслэлд хамаарна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай тушаалаар Ч.Ог 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн байхад /6хх 182/ Ч.Ог оролцуулан Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугааартай тогтоол /6хх 30-32/ гаргаж 6 гишүүн оролцсон мэтээр хууль бусаар ирц бүрдүүлсэн, энэ хуралдааныг хийхэд шүүгдэгч Н.Мын оролцоо байсан талаарх баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 141-141/ байхад үүнийг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, прокуророос гэмт хэргийн шинжийг агуулсан гэж ялласан нотлох баримтуудыг шүүх үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. 

Мөн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор “Мон Лаа” ХХК-г иргэний хариуцагчаар татаж /32хх 35/, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 20171000022 дугаартай прокурорын тогтоолоор “Мон Лаа” ХХК-ийн ерөнхий захирал Х.Энхсайханг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /3хх 104-106/ боловч 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаартай прокурорын тогтоолоор Х.Энхсайханд холбогдох хэргийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдыг залилан Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан” хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. /32хх 145-146/

“Мон Лаа” ХХК нь уг хэргийн оролцогч мөн, биш эсэх нь ойлгомжгүй, иргэний хариуцагчаар одоо  хүртэл тогтоогдож байгаа эсэхийг дүгнээгүй  атлаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/01274 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид заасан төлбөрийн хэмжээг үндэслэн Хөгжлийн банканд 8.203.024.259 төгрөгийн төлбөр гаргуулахаар заажээ.

Энэ заалт ямар учиртай, хохирлыг иргэний шүүхтэй давхардуулан тооцсон эсэх, “Мон лаа” ХХК нь уг хохирлыг төлөх үндэслэл, иргэний хариуцагч мөн эсэхийг дүгнэсний эцэст хохирол гаргуулах асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

Н.М, Б.Ш, Ч.О нарыг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 201701000089 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /15хх 58-64, 68-72, 77-80/,

Н.Мыг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 201701000022 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /32хх 98-101/,

Б.Шыг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1802001410315 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /33хх 114-119/ хуулийн хугацааны дотор яллагдагчаар татсан баримтууд хэрэгт авагдсан байна.

             Хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дүгнэлтийг үйлдэл тус бүр дээр дүгнэх хууль зүйн үндэслэл байсаар атал энэ талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

             Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа Н.Мын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг, 2 дугаар байрны 307 тоот Ү-2206034739 дугаартай орон сууц, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 17 дугаар байрны 57 тоот Ү-2203007893 дугаартай орон сууц, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны 33 тоот Ү-2202005951 дугаартай орон сууц, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12а байрны 4 тоот Ү-2204003035 дугаартай орон сууцны, шүүгдэгч Б.Шын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Хүрхрээ” хотхоны 7 тоот Ү-2204066190 дугаартай орон сууцны, шүүгдэгч Ч.Огийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун” олимп гудамж 111 дүгээр байрны 17 тоот Ү-2206019163 дугаартай орон сууц, тус байрны зоорийн давхрын 18 тоот Ү-2206019164 дугаартай авто зогсоол, 19 тоот Ү-2206019165 дугаартай авто зогсоол, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Их тойруу 1 дүгээр байрны 1 тоот Ү-2203013516 дугаартай орон сууц, тус байрны 15 тоот авто зогсоолын битүүмжлэлийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Хэрэв битүүмжлэлийг хэвээр үлдээж байгаа бол ямар үндэслэлээр  хэвээр үлдээж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

             Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэлбэр нь шийтгэх тогтоол гэсэн боловч цагаатгах тогтоолын дугаар авсан байхаар эргэлзэхүйц бичигдсэн байгааг анхаарах шаардлагатай.

Анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй,  шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй  байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Н.М, Б.Ш, Ч.О нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Иймээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Н.М, Б.Ш, Ч.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Хэрэг буцсантай холбогдуулан тус шүүх хуралдаанаар хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Н.Мандуулийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/759 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.М, Б.Ш, Ч.О нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Н.М, Б.Ш, Ч.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ