Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2019/0745

 

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2019/0745

Улаанбаатар хот

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Ба******үгийн дүгнэлттэй Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, автозамын хяналтын улсын байцаагч Х.Эн********нд холбогдох зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Х.Эн********н шүүхэд гаргасан тайлбартаа: ...Автозамын хяналтын улсын байцаагч Х.Эн********н миний бие Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Ба******үгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаар прокурорын дүгнэлтэд дурдсан С*****л х*****й ХХК-д 0147351 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Зөрчлийн тухай хуулийн зүйл хэсэг заалтыг орхигдуулан шийтгэл оногдуулснаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т ...Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна, 28.2.2-т ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэжээ.

Хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, автозамын хяналтын улсын байцаагч Х.Эн********н нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Ба******үгийн гаргасан  ... Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон автотээврийн хяналтын улсын байцаагч Х.Эн********ны 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0147351 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Ба******ү нь тухайн зөрчилд дахин акт ногдуулахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Ба******үгээс Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, автозамын хяналтын улсын байцаагч Х.Эн********нд холбогдуулан гаргасан ...Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон автотээврийн хяналтын улсын байцаагч Х.Эн********ны 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0147351 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, автозамын хяналтын улсын байцаагч Х.Эн********н хүлээн зөвшөөрснийг баталж,

захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОДМАА