Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 24

 

  НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

   ТАТГАЛЗАСНЫГ БАТАЛЖ,ХЭРГИЙГ

     ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би “Ж” ХХК-нийн Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан, “Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/250 дугаар захирамжийн 2 дахь заалтыг биелүүлж, газар эзэмших эрхийн гэрээ, байгуулахгүй, гэрчилгээ олгохгүй, улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/250 дугаар захирамжийн 2 дахь заалтыг биелүүлж, газар эзэмших эрхийн гэрээ, байгуулж, гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

“Ж” ХХК нь захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж” ХХК нь Газрын тухай хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/250 дугаар захирамжаар Д.Э-ээс 200710644 дүгээр нэг талбартай, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг, төв бараан захын хар замын зүүн талд 1725 ккв метр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авсан. Уг захирамжийн 2 дахь заалтаар эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан аж ахуйн нэгжтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохыг Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгасан байдаг.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “ ...Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ...”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэжээ.

Нэхэмжлэгч “Ж” ХХК-нийн захирал Р.С би хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ховд аймгийн Засаг дарга Д.Ц, орлогч дарга М.А нарт удаа дараалан амаар гомдол гаргасаар Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 3 даргын нүүр үзлээ.

Ховд аймгийн Засаг дарга Д.Ц нь “Ж” ХХК-ний өргөдлийг шуурхай шийдвэрлэж, хуулийг хэрэгжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ байгуулж олго гэдэг үүрэг өгсөөр ирсэн. Бодит байдалд хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга нар нь газар эзэмшүүлэх эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй улсын бүртгэлд бүртгэхгүй байсаар өдий хүрлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаар захирамжаар Д.Э-Д Баатархайрхан багийн нутаг, Эрчмийн төвийн конторын урд талд 1725 кв метр газрыг гражны зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд улмаар аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/250 дугаар захирамжаар Д.Э-ийн эзэмшлийн газрыг Ж ХХК-нд үйлчилгээний зориулалтаар шилжүүсэн байдаг. Тус газрыг анх Д.Э-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн Д.Э-ээс “Ж” ХХК-нд шижлүүлэхдээ Газрын тухай хуулийн 33.1.2-т заасныг зөрчсөн байна. Иймд дээрх захирамжуудыг хүчингүй болгох боломжтой юм гэжээ.

Нэхэмжлэгч “Ж” ХХК-нийн захирал Р.С нь 2016 оны 6 дугаар сарын 14-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Тус шүүхэд Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч надад газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ж” ХХК-нийн захирал Р.С нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан, “Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/250 дугаар захирамжийн 2 дахь заалтыг биелүүлж, газар эзэмших эрхийн гэрээ, байгуулахгүй, гэрчилгээ олгохгүй, улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/250 дугаар захирамжийн 2 дахь заалтыг биелүүлж, газар эзэмших эрхийн гэрээ, байгуулж, гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан тухайгаа 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр бичгээр илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгч “Ж” ХХК-нийн захирал Р.С нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, нэхэмжлэгч “Ж” ХХК-нийн захирал Р.С-г нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт зааснаар “Ж” ХХК-нийн Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан, “Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/250 дугаар захирамжийн 2 дахь заалтыг биелүүлж, газар эзэмших эрхийн гэрээ, байгуулахгүй, гэрчилгээ олгохгүй, улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/250 дугаар захирамжийн 2 дахь заалтыг биелүүлж, газар эзэмших эрхийн гэрээ, байгуулж, гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-нийн захирал Р.С-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн  асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй  болохыг дурдсугай.

            4. Энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    С.ОЮУНГЭРЭЛ