Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 145/ШШ2024/00271

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 145/ШШ2024/00271

Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

             Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ……………. сумын 2 дугаар багт оршин суух, ………… овгийн …………….ийн …………ийн хүсэлттэй,

Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохтухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч ……………. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс малчнаар ажилласан ч тухайн үеийн ажилтны буруугаас болж миний нэрийг Мажиг нэрээр дэвтэрт бичигдсэн нь ажилласан жилд тооцогдохгүй хохироод мөн ажилд орсон гарсан тушаал маань байхгүй хөдөлмөрийн дэвтэрт нэр зөрүүтэй байна. Иймд …………нгийн …………. гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг 1985 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс малчнаар ажилласан ч тухайн үеийн ажилтны буруугаас болж нэрийг нь Мажиг нэрээр дэвтэрт бичигдсэн нь ажилласан жилд тооцогдохгүй хохироод мөн ажилд орсон, гарсан тушаал нь байхгүй, хөдөлмөрийн дэвтэрт нэр зөрүүтэй байна. Иймд …………..гийн ………….. гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч ******* мөн болохыг, 1985 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэв. 

     1985 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

     Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ амьдрал” нэгдлийн зөвлөлийн 1985 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаартай тушаал,

     Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоол, түүний хавсралт,

     1988 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай тушаал,

      Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 03-07/2775 дугаартай лавлагаа,

     Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 03-10/2854 дугаартай лавлагаа,

     Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 03-10/2863 дугаартай лавлагаа,

      №............ дугаартай нийгмийн даатгалын дэвтэр,

     №............. дугаартай баталгаажилтын хуудас,

      №.............. дугаартай цэргийн батлах,

     №........... дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэх,

     Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаартай лавлагаа,

     Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ амьдрал” нэгдлийн 1986 оны 02 дугаар сарын 17, 1986 оны 7-8 дугаар сар, 1987 оны 01 дүгээр сарын цалин тооцооны хүснэгтүүд,

     Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 3 дугаартай зөвлөмжийн хуудас,

      Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн CVL……………….. дугаартай төрсний бүртгэлийн, CVL……………… дугаартай төрөл садангийн лавлагаанууд,

     Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 294 дугаартай тодорхойлолт,

     Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2023 оны тооллого, 1990, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын баримтууд,

     Гэрч ................... /РД:................./-ийн мэдүүлэгт: .............. нь 1985 оноос эхлэн мал маллаж байсан. Нэгдэл тарах хүртэл мал маллаж байгаад нэгдэл тарснаас хойш хувийн малаа маллаж байгаа. ............г ............. гэж дууддаг байсан гэсэн,

        Гэрч ............... /РД:................/-ийн мэдүүлэгт: .............. нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн 5 дугаар бригадад 1985 оноос эхлэн мал маллаж байсан. Нэгдэл тарах хүртэл буюу 1990 он хүртэл мал маллаж байгаад нэгдэл тарснаас хойш хувийн малаа маллаж байгаа. ...........нг ............... гэж дууддаг байсан гэсэн,

        Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        1. Хүсэлт гаргагч .............. нь Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохтухай хүсэлт гаргажээ.

        2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

        3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

        4. ………… овгийн …………ийн …………. /РД:............/ нь 1985 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ амьдрал” нэгдэлд малчнаар  ажиллаж байсан болох нь 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,       Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ амьдрал” нэгдлийн зөвлөлийн 1985 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоол, түүний хавсралт, 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай тушаал,     Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 03-07/2775 дугаартай лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 03-10/2854 дугаартай лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 03-10/2863 дугаартай лавлагаа, №............. дугаартай цэргийн батлах, №................. дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэх, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ амьдрал” нэгдлийн 1986 оны 02 дугаар сарын 17, 1986 оны 7-8 дугаар сар, 1987 оны 01 дүгээр сарын цалин тооцооны хүснэгтүүд, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 3 дугаартай зөвлөмжийн хуудас, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн CVL………. дугаартай төрсний бүртгэлийн, CVL…………… дугаартай төрөл садангийн лавлагаанууд, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 294 дугаартай тодорхойлолт, Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2023 оны тооллого, 1990, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын баримтууд, Гэрч ............. /РД:............., ............... /РД………………/ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ………… овгийн ………..гийн …………г /РД:.............../-ийг 1985 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар ..........гийн ............ гэсэн бичилттэй 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч ……….д овгийн Л………….ийн А…………н мөн болохыг тогтоосугай.

        3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      А.ҮҮРИЙНТУЯА