| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2111000000948 |
| Дугаар | 2022/ДШМ/358 |
| Огноо | 2022-04-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2022/ДШМ/358
2022 4 6 2022/ДШМ/358
Б.Ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Солонго,
хохирогч З.М, Ж.Б, Л.О, М.Х,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Маргад,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 748 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Маргад, хохирогч З.М нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б. Ад холбогдох эрүүгийн 2111000000948 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Жонгоор овгийн Б.А, 1999 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ...........................;
Шүүгдэгч Б.А нь “Uran Uram”, “Enerel Eenee”, “Azaa Azuka” гэсэн фейсбүүк хуудсанд “Бүх төрлийн тавилгын захиалга авна” гэсэн зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу
1. “Буйдан, хөргөгч, шарах шүүгээ” захиалахаар хандсан хохирогч Н.Гээс 2021 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1130 тоотод байхдаа шилжүүлсэн 1.580.000 төгрөгийг Хаан банкны 5900303744, 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
2. “Шарах шүүгээ” захиалахаар хандсан хохирогч О.Мээс 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 10-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 72-106 тоотод байхдаа шилжүүлсэн 550.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
3. “Зурагтын тавиур, хувцасны шүүгээ, угаалгын машин” захиалахаар хандсан хохирогч Ж.Аээс 2021 оны 8 дугаар сарын 10-11-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 202-119 тоотод байхдаа шилжүүлсэн 520.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
4. “Тавилга” захиалахаар хандсан хохирогч Ж.Баас 2021 оны 5 дугаар сарын 9-14-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 770.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
5. “Сандал ширээ” захиалахаар хандсан хохирогч Б.Маас 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 9 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39-1-13 тоотод байхдаа шилжүүлсэн 205.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
6. “Буйдан” захиалахаар хандсан хохирогч Д.Цээс 2021 оны 8 дугаар сарын 25, 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 4-17 тоотод байхдаа шилжүүлсэн 200.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
7. “Ширээ” захиалахаар хандсан хохирогч Б.Гаас 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1102 тоотод байхдаа шилжүүлсэн 170.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
8. “Хөрөө” захиалахаар хандсан хохирогч Ө.Сгаас 2021 оны 6 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутас дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 736.000 төгрөгийг Хаан банкны 5900303744 дугаарын дансаар авч залилсан,
9. “Гал тогооны тавилга” захиалахаар хандсан хохирогч Б.Угаас 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул-2 худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа шилжүүлсэн 491.000 төгрөгийг Хаан банкны 5900303744 дугаарын дансаар авч залилсан
10. “Буйдан” захиалахаар хандсан хохирогч У.Угаас 2021 оны 8 дугаар сарын 7-24-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 41-15 тоотод байхдаа шилжүүлсэн 563.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
11. “Ор, хөргөгч, зурагт” захиалахаар хандсан хохирогч Л.Сгээс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн хооронд нийт 1.639.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
12. “Буйдан, ширээ, зурагт” захиалахаар хандсан хохирогч Ж.Эгаас 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 25-485 тоотод байхдаа шилжүүлсэн 1.879.200 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
13. “Буйдан” захиалахаар хандсан хохирогч О.Угаас 2021 оны 7 дугаар сарын 16,18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 53-700 тоотод байхдаа шилжүүлсэн 365.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
14. “Буйдан” захиалахаар хандсан хохирогч Б.Агаас 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 45-8 тоотод байхдаа шилжүүлсэн 185.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
15. “Хөргөгч” захиалахаар хандсан хохирогч О.Гаас 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 445.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
16. “Бараа” захиалахаар хандсан хохирогч Г.Тээс 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 171.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
17. “Сандал ширээ” захиалахаар хандсан хохирогч Б.Сгаас 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 7 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 27-7 тоотод байхдаа шилжүүлсэн 641.900 төгрөгийг Хаан банкны 5900303744, 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
18. “Хөргөгч” захиалахаар хандсан хохирогч Р.Баас 2021 оны 7 дугаар сарын 23, 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 215.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
19. “Классик загварын буйдан, хөл амраагч” захиалахаар хандсан хохирогч С.Лоос 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 2-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.285.000 төгрөгийг Хаан банкны 5900303744, 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
20. “Буйдан” захиалахаар хандсан хохирогч Б.Мгаас 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 1-12 тоотод нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 330.000 төгрөгийг Хаан банкны 5900303744 дугаарын дансаар авч залилсан,
21. “Хивс угаагч” захиалахаар хандсан хохирогч Ц.Ваас 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 8-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, 1-а-82 тоотод нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.336.000 төгрөгийг Хаан банкны 5900303744, 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
22. “Ширээ, сандал” захиалахаар хандсан хохирогч Г.Баас 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 2-35 тоотод байхдаа шилжүүлсэн 475.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
23. “Буйдан” захиалахаар хандсан хохирогч М.Ааас 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 705.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
24. “Ор” захиалахаар хандсан хохирогч Т.Хаас 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн задгай тоот зусландаа байхдаа шилжүүлсэн 745.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар аваад 300.000 төгрөгийг буцаан төлж нийт 445.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
25. “Буйдан” захиалахаар хандсан хохирогч Б.Оээс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 210.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
26. “Бараа” захиалахаар хандсан хохирогч М.Тгаас 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 200.000 төгрөгийг Хаан банкны 5900303744 дугаарын дансаар авч залилсан,
27. “Буйдан” захиалахаар хандсан хохирогч Д.Ааас 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 415.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан
28. “Сандал ширээ” захиалахаар хандсан хохирогч С.Дгөөс 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 240.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
29. “Хөлдөөгч” захиалахаар хандсан хохирогч Л.Мгөөс 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 7 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 77-б-66 тоотод байхдаа шилжүүлсэн 870.000 төгрөгийг Хаан банкны 5900303744, 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
30. “Буйдан” захиалахаар хандсан хохирогч Ж.Бээс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 8-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 15-33 тоотод байхдаа шилжүүлсэн 215.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
31. “Буйдан” захиалахаар хандсан хохирогч Д.Дгээс 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 435.000 төгрөгийг Хаан банкны 5900303744 дугаарын дансаар авч залилсан,
32. “Ор” захиалахаар хандсан хохирогч Э.Агаас 2021 оны 8 дугаар сарын 3, 12-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1119 тоотод байхдаа шилжүүлсэн 300.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
33. “Хувцасны шүүгээ” захиалахаар хандсан хохирогч Э.Мээс 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 370.000 төгрөгийг Хаан банкны 5900303744 дугаарын дансаар авч залилсан,
34. “Буйдан, ор” захиалахаар хандсан хохирогч Б.Ааас 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байхдаа шилжүүлсэн 440.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
35. “Хувцасны шүүгээ” захиалахаар хандсан хохирогч А.Эгаас 2021 оны 9 дүгээр сарын 2-8-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.800.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
36. “Угаалгын машин” захиалахаар хандсан хохирогч Д.Хээс 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 4-63 тоотод байхдаа шилжүүлсэн 195.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
37. “Хүүхдийн 2 давхар ор” захиалахаар хандсан хохирогч Д.Наас 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 7 дугаар сарын 2-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10-56 тоотод байхдаа шилжүүлсэн 610.000 төгрөгийг Хаан банкны 5900303744, 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
38. “Буйдан, хөргөгч, гал тогооны хэрэгсэл” захиалахаар хандсан хохирогч М.Хаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1130 тоотод байхдаа шилжүүлсэн 205.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
39. “Шарах шүүгээ” захиалахаар хандсан хохирогч Л.Оээс 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9-94 тоотод байхдаа шилжүүлсэн 800.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
40. “Гал тогооны тавилга, ширээ, сандал” захиалахаар хандсан хохирогч О.Бгаас 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 512.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар авч залилсан,
41. “Буйдан” захиалахаар хандсан хохирогч О.Шгаас 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа шилжүүлсэн 250.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар авч залилсан,
42. “Буйдан, зурагт” захиалахаар хандсан хохирогч Т.Цээс 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 38-206 тоотод нутаг байхдаа шилжүүлсэн 495.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар авч залилсан,
43. “Ширээ, сандал” захиалахаар хандсан хохирогч Б.Маас 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс 10 дугаар сарын 8-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул-2 худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа шилжүүлсэн 2.206.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар авч залилсан,
44. “Зурагт” захиалахаар хандсан хохирогч Э.Цгаас 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа шилжүүлсэн 648.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар авч залилсан,
45. “Зурагт” захиалахаар хандсан хохирогч Л.Гоос 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа шилжүүлсэн 130.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар авч залилсан,
46. “Буйдан” захиалахаар хандсан хохирогч Б.Эаас 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 5-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 2.253.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар авч залилсан,
47. “Ширээ” захиалахаар хандсан хохирогч Д.Лгээс 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 375.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар авч залилсан,
48. “Ширээ сандал, зурагт” захиалахаар хандсан хохирогч Н.Баас 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 14-176 тоотод байхдаа шилжүүлсэн 609.500 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар авч залилсан,
49. “Ширээ сандал” захиалахаар хандсан хохирогч З.Ггаас 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 74-1012 тоотод байхдаа шилжүүлсэн 150.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар авч залилсан,
50. “Ор” захиалахаар хандсан хохирогч Т.Огээс 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, 9-2226 тоотод байхдаа шилжүүлсэн 500.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар авч залилсан,
51. “Ор” захиалахаар хандсан хохирогч О.Мээс 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа шилжүүлсэн 185.000/нэг зуун наян таван мянга/ төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар авч залилсан,
52. “Хүүхдийн ор, ширээ, сандал” захиалахаар хандсан хохирогч Б.Уээс 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр байрны 22 тоот байхдаа шилжүүлсэн 606.500 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
53. “Буйдан, ширээ, сандал, стенк” захиалахаар хандсан хохирогч З.Маас 2021 оны 9 дүгээр сарын 4, 6-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 12-356 тоотод байхдаа шилжүүлсэн 2.100.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан,
54. “Тавилга” захиалахаар хандсан хохирогч Ч.Цгээс 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айрагийн 1-26 тоотод байхдаа шилжүүлсэн 4.417.000 төгрөгийг Хаан банкны 5900303744 дугаарын дансаар авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Жонгоор овогт Б.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх шүүгдэгч Б.Аыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас нийт 37.919.100 төгрөг гаргуулан хохирогч Н.Гт 1.580.000, О.Мд 550.000 төгрөг, Ж.Бд 770.000 төгрөг, Б.Мд 205.000 төгрөг, Д.Цд 200.000 төгрөг, Ө.Сд 736.000 төгрөг, Б.Уд 491.000 төгрөг, У.Уд 563.000 төгрөг, Л.Сд 1.639.000 төгрөг, Ж.Эд 1.879.200 төгрөг, О.Уд 365.000 төгрөг, О.Гд 445.000 төгрөг, Г.Тд 171.000 төгрөг, Б.Сд 641.900 төгрөг, Р.Бд 215.000 төгрөг, С.Лид 1.285.000 төгрөг, Б.Мд 330.000 төгрөг, Ц.Вд 1.336.000 төгрөг, Г.Бд 475.000 төгрөг, Т.Хд 445.000 төгрөг, Б.От 210.000 төгрөг, М.Тд 200.000 төгрөг, Д.Ат 415.000 төгрөг, Л.Мд 870.000 төгрөг, Ж.Бт 215.000 төгрөг, Д.Дд 435.000 төгрөг, Э.Мт 370.000 төгрөг, Б.Ат 440.000 төгрөг, А.Эд 1.800.000 төгрөг, Д.Хт 195.000 төгрөг, Д.Нд 610.000 төгрөг, М.Хд 205.000 төгрөг, Л.От 800.000 төгрөг, О.Шд 250.000 төгрөг, Б.Мт 2.206.000 төгрөг, Э.Ц 648.000 төгрөг, Л.Гд 130.000 төгрөг, Б.Эд 2.253.000 төгрөг, Н.Бд 609.500 төгрөг, З.Гд 150.000 төгрөг, Т.Од 500.000 төгрөг, О.Мт 185.000 төгрөг, Ч.Цд 4.417.000, Нд 610.000 төгрөг, Х 205.000 төгрөг гаргуулан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.А нь 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хооронд нийт 54 иргэнээс 38.944.100 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 6.508.500 төгрөгийг шүүх хуралдаан болох явцад төлсөн. Энэ нь 11 иргэний хохирлыг төлсөн бөгөөд үлдсэн 43 иргэн буюу 32.435.600 төгрөгийн хохирлыг нөхөн төлж бүрэн барагдуулахаа шүүх хуралдааны явцад илэрхийлсэн бөгөөд гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас авхуулаад үнэн зөвөөр хүлээсэн. Иймд надад өгсөн 1 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.А өмгөөлөгч Э.Маргад давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А нь мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, цагдан хоригдсон 2 сарын хугацаанд хийсэн үйлдлийнхээ гэм буруу, хор уршгийг ухаарч цаашид учруулсан хохирлоо ажил хөдөлмөр эрхэлж хурдан барагдуулж, хохирогч нарыг хохиролгүй болгох талаарх арга хэмжээг богино хугацаанд авахаа удаа дараа илэрхийлж, ихэд гэмшиж байгаа юм. Мөн Б.А, түүний ээж Г.Уранчимэг нь тэтгэвэрийн зээл авч хохирогч нарын хохирлыг барагдуулж эхэлсэн бөгөөд хэрэгт хохирогч нарыг хохиролгүй болсон талаарх бичгэн нотлох баримт авагдсан байдаг. Анхан шатны шүүхээс Б.Ад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноосон нь түүний хийсэн үйлдлийн улмаас хохирсон иргэдийн эрх ашиг хөндөгдөж, Б.А гэм буруугаа ухаарч, ажил хөдөлмөр эрхлэн хурдан хугацаанд учруулсан хохирлоо нөхөн төлөх боломжгүйд хүрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нъ нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөорсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ятыг хөнгөрүүлж, ячаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” , 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн толохөө илэрхийлсэн бол ячаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”; мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж Б.А хийсэн үйлдэлдээ гэмшиж, учруулсан хохирлоо төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгааг харгалзан хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оноосон 1 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Хохирогч З.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие З.М нь 2021 оны 9 дүгээр сард Б.А гэх хүнд тавилга захиалсан бөгөөд 2.100.000 төгрөг бүхий бараа захиалсан боловч бараагаа хүлээж авч чадаагүй залилуулсан болно. Уг мөнгөнөөс 600.000 төгрөгийг уван цуван авсан. Дараа нь Б.Аын эх болох Г.Уранчимэг нь 5023469458 дугаарын дансанд 800.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгэхдээ нотариат орж баталгаажуулсан. Өөрийн биеэр шүүх хуралд орно үлдсэн мөнгөө авна гэж бичсэн боловч Б.А нь шүүх хурал дээр дансанд хийсэн мөнгөн дүнгээ харуулан гомдолгүй болгосон гэж худал мэдүүлэг өгсөн байгаа тул гомдолтой байна. Үлдсэн мөнгөө бүрэн барагдуулж авна. ...” гэв.
Хохирогч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүгдэгчид 1.250.000 төгрөг өгснөөс буцааж авсан мөнгөө хасаад нийт 770.000 төгрөг нэхэмжилж байгаа. ...” гэв.
Хохирогч Л.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...800.000 төгрөгийн хохирол төлбөрөөс ганц ч төгрөг эргүүлж аваагүй байгаа. Тухайн хохирол төлбөр төлөгдөөгүй 8 сар болж байна. Шүүгдэгч Б.А хүмүүжиж, засрахгүй гэж бодож байна. ...” гэв.
Хохирогч М.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн шүүгдэгч Б.Ад цувуулаад 205.000 төгрөг өгсөн бөгөөд эргүүлээд 205.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” гэв.
Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэлбэр, хэмжээ зэргийг харгалзан үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт хохирол төлбөр гаргуулах талаар дурдаагүй байгаа учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А нь:
1. Хохирогч Н.Гээс 2021 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 1.580.000 төгрөгийг Хаан банкны 5900303744, 5032811788 дугаарын дансаар авч авч залилсан болох нь:
хохирогч Н.Гийн өгсөн “...Би 2021 оны 7 дугаар сарын 3,6,7-ны өдөр өөрийн Ganchimeg Norov гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Буйдан, хөргөгч, шарх шүүгээ” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5900303744, 5032811788 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5065089557 дугаарын данснаас 4 удаагийн гүйлгээгээр 1.580.000 /нэг сая таван зуун наян мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 94967152 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1130 тоотод байхдаа 5065089557 дугаарын данснаас 5900303744 тоот данс руу 635.000 төгрөг 5032811788 тоот данс руу 945.000 төгрөг шилжүүлсэн...” /1хх 19-20/
хохирогч Н.Гийн эзэмшлийн Хаан банкны 5065089557 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 4-7/
хохирогч Н.Г нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /1хх 8-12/,
2. Хохирогч О.Мээс 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 10-ны өдрийн хооронд 550.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч О.Мийн “...Би 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр өөрийн О.М гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Шарх шүүгээ” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5018185485, 457088288 дугаарын данснаас тус тус нийт 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 94967152 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 72-106 тоотод байхдаа 457088288, 5018185485 дугаарын данснаас 5032811788 тоот данс руу 550.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 166-167/
хохирогч О.Мийн эзэмшлийн Худалдаа Хөгжлийн банкны 457088288 дугаартай дансны хуулга, Хаан банкны 5018185485 дугаартай дансны хуулга /1хх 170-171/,
3. Хохирогч Ж.Аээс 2021 оны 8 дугаар сарын 10-11-ний өдрийн хооронд 520.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Ж.Аийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Ж.А гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram”нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Зурагтын тавиур, хувцасны шүүгээ, угаалгын машин” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5033280710, 5033655884 дугаарын данснаас тус тус нийт 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 94967152 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо 202-119 тоотод байхдаа 5033280710, 5033655884 дугаарын данснаас 5032811788 тоот данс руу 520.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх 187-188/
хохирогч Ж.Аийн Хаан банкны 5033280710 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 190-191/
хохирол төлбөрийг барагдуулсан баримт /7хх 42/,
4. Хохирогч Ж.Баас 2021 оны 5 дугаар сарын 9-14-ний өдрийн хооронд 770.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Ж.Бын “...Би 2021 оны 5 дугаар сарын 9, 10, 14-ний өдөр өөрийн гэсэн нэртэй Enerel eenee гэсэн фейсбүүк хаягаар фейсбүүк үзэж байгаад хуучин тавилга худалдаа гэх нэртэй групп рүү ороход “Uran Uram”нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас бараа бүтээгдэхүүн захиалгаар 10-14 хоногт ирнэ гэсэн байсан.Тэгэхээр нь уг хаягтай хүнтэй харилцан чатлаад бараа авахаар захиалга өгөхөөр тохиролцсон юм. Тэгсэн тэр хүн надад 5032811788 гэсэн дугаарын данс руу барааны үнийн дүнг шилжүүлээрэй гэсний дагуу би хэлээд 770.000 төгрөгийн барааг захиалах гээд өөрийн ашигладаг хадам ээжийн “Хаан банк”-ны 5622098583 дугаарын өөрийн данснаас 2 удаагийн гүйлгээгээр урьдчилгаа 450.000 төгрөг, 5057425422 дугаарын данснаас 200.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ба нийт 770.000 төгрөгийг шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн. ...”/1хх 206-207/,
хохирогч Ж.Бын эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 208-209/,
5. Хохирогч Б.Маас 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 9 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд 205.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Б.Мын “...Би 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өөрийн Б.М нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Сандал ширээ” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788 гэсэн дансруу өөрийн Хаан банкны 5166160265, 5554219924 дугаарын данснаас нийт 205.000 төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 39-1-13 тоотод байхдаа 5166160265 5554219924 дугаарын данснаас 5032811788 тоот данс руу 205.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх 225-226/
хохирогч Б.Мын эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 230-232/,
хохирогч Б.М нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /1хх 228-229/,
6. Хохирогч Д.Цээс 2021 оны 8 дугаар сарын 25, 26-ны өдөр 200.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Д.Цийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Д.Ц гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Буйдан” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5026937662 дугаарын данснаас нийт 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний 94967152 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо 4-17 тоотод байхдаа 5026937662 дугаарын данснаас 5032811788 тоот данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх 248-249/,
хохирогч Д.Ц нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /2хх 1-2/,
7. Хохирогч Б.Гаас 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд 170.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Б.Гын “...Би 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Б.Гүнжээ гэсэн нэртэй фейсбүүк хаягаар фейсбүүк үзэж байгаад тавилга худалдаа гэх нэртэй групп рүү ороход “Uran Uram”нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас “ширээ” зарна гээд зураг оруулаад захиалгаар 10-14 хоногт ирнэ гэсэн байсан. Тэгэхээр нь уг ширээг сонирхоод уг хаягтай хүнтэй харилцан чатлаад ширээ авахаар захиалга өгөхөөр тохиролцсон юм. Тэгсэн тэр хүн надад 5032811788 гэсэн данс руу урьдчилгаа мөнгөө эхлээд шилжүүлээрэй гэсэн ба ширээний нийт үнэ 120.000 төгрөг байсан ба каргоны мөнгө 50.000 төгрөг гээд нийт 170.000 төгрөг болсон. Тэгээд надаас урьдчилгаа гээд 65.000 төгрөгийн 5032811788 дугаарын данс руу хийж бараа захиалсан юм. Тэгсэн маргааш нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дахиад над руу чат бичээд төлбөрөө бүтэн төлөхгүй бол захиалга хийж болохгүй байна гээд байхаар нь би дахиад 5006889609 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 55.000 төгрөгийг 5032811788 дугаарын данс руу шилжүүлээд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дахиад каргоны мөнгө гээд 50.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараагаас бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний надтай харьцсан чат болохгүй байсан. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1102 тоотод байх хадмынхаа гэрт байхдаа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх 21-22/
иргэн Ү.Үнэнбатын эзэмшлийн Хаан банкны 5006889609 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 15-17/,
хохирогч Б.Г нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /2хх 23-24/,
хохирол төлбөрийг барагдуулсан баримт /7хх 43/,
8. Хохирогч Ө.Сгаас 2021 оны 6 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд 736.000 төгрөгийг Хаан банкны 5900303744 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Ө.Сгийн “...Би 2021 оны 6 дугаар сарын 22,23-ны өдөр өөрийн У.Сарангуа гэсэн нэртэй фейсбүүк хаягаар фейсбүүк үзэж байгаад хуучин тавилга худалдаа гэх нэртэй групп рүү ороход “Enerel Eenee”нэртэй фейсбүүк хаягаас бараа бүтээгдэхүүн захиалгаар 10-14 хоногт ирнэ гэсэн байсан. Тэгэхээр нь уг хаягтай хүнтэй харилцан чатлаад хөрөө авахаар захиалга өгөхөөр тохиролцсон. Тэгсэн тэр хүн надад нэг хөрөө нь 140.000 төгрөг гээд нийт 4 ширхэг хөрөөг 660.000 төгрөгөөр захиалахаар болоход надад 5900303744 гэсэн дугаарын дансруу барааны үнийн дүнг шилжүүлээрэй гэсний дагуу би эгч Ганчимэгийн 5075193533 дугаарын данснаас 660.000 төгрөгийн барааг захиалах гээд “Хаан банк”-ны 5900303744 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр хөрөө захиалах гээд 660.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр надтай холбогдоод каргоны мөнгө гээд 76.000 төгрөгийг шилжүүлээрэй гэхээр нь би өөрийн хамаатны эгчийн 5950024069 дугаарын данснаас 76.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би нийтдээ 736.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн. ...”/2хх 40-41/,
хохирогч Ө.Сгийн эзэмшлийн Хаан банкны 5950024069 дугаартай дансны хуулга /2хх 43/,
9. Хохирогч Б.Угаас 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 491.000 төгрөгийг Хаан банкны 5900303744 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Б.Угийн “...Би 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Uka uugii гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Гал тогооны тавилга” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5900303744 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5648017525 дугаарын данснаас 4 удаагийн гүйлгээгээр 491.000 /дөрвөн зуун ерэн нэгэн мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг маань блок хийсэн. Тэр хүний өгсөн 94967152 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа 5648017525 дугаарын данснаас 5900303744 тоот данс руу 491.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх 59-60/,
хохирогч Б.Угийн эзэмшлийн Хаан банкны 5648017525 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 62-64/,
хохирогч Б.У нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /2хх 66-79/,
10. Хохирогч У.Угаас 2021 оны 8 дугаар сарын 7-24-ний өдрийн хооронд 563.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч У.Угийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өөрийн У.У гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Буйдан” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788 гэсэн дансруу өөрийн Хаан банкны 5011100687, 5033198789 дугаарын данснаас тус тус нийт 563.000 /таван зуун жаран гурван мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 41-15 тоотод байхдаа 5011100687, 5033198789 дугаарын данснаас 5032811788 тоот данс руу 563.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх 95-96/
хохирогч У.Угийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 98/
хохирогч У.У нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /2хх 99/,
11. Хохирогч Л.Сгээс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн хооронд нийт 1.639.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Л.Сгийн “...Би 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Л.С Л.С гэх нэртэй фейсбүүк хаягаар фейсбүүк үзэж байгаад хуучин тавилга худалдаа гэх нэртэй группрүү ороход “Uran Uram”нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй харилцахад бараа бүтээгдэхүүн захиалгаар 10-14 хоногт ирнэ гэсэн байсан. Тэгэхээр нь уг хаягтай хүнтэй харилцан чатлаад ор, хөргөгч, зурагт авахаар захиалга өгөхөөр тохиролцсон юм. Тэгсэн надад 5032811788 гэсэн данс руу барааны үнийг дүнг шилжүүлээрэй гэсний дагуу би өөрийн Хаан банкны 5642123380 дугаарын данснаасаа 1 удаа 1.100.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд би дахиад 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн Хаан банкны 5642123380 дугаарын данснаасаа 1 удаа 239.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 300.000 төгрөг зэргийг 5032811788 дугаарын данс руу шилжүүлсэн ба нийтдээ 1.639.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй. ...” /2хх 116-117/,
хохирогч Л.Сгийн эзэмшлийн Хаан банкны 5642123380 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 111/,
12. Хохирогч Ж.Эгаас 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 1.879.200 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Ж.Эгийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр өөрийн Ж.Э гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Буйдан, ширээ, 60 инч зурагт” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5024628589, 5065441183 дугаарын данснаас тус тус нийт 1.879.200 /нэг сая найман зуун далан есөн мянга хоёр зуу/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 25-485 тоотод байхдаа 5024628589, 5065441183 дугаарын данснаас 5032811788 тоот данс руу 1.879.200 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх 133-134/
хохирогч Ж.Эгийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 136-140/,
13. Хохирогч О.Угаас 2021 оны 7 дугаар сарын 16,18-ны өдөр 365.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч О.Угийн өгсөн “...Би 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өөрийн О.У гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Буйдан” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5016068535, 5016299461 дугаарын данснаас нийт 365.000 /гурван зуун жаран таван мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 94967152 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо 53-700 тоотод байхдаа 5016068535 дугаарын данснаас 5032811788 тоот данс руу 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 325.000 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 5016299461 дугаарын данснаас 5032811788 тоот данс руу 40.000 төгрөг нийт 365.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй...” гэх мэдүүлэг /2хх 156-157/,
хохирогч О.Угийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 159-161/,
14. Хохирогч Б.Агаас 2021 оны 8 дугаар сарын 13-ны 185.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Б.Агийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Б.А гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Буйдан” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5090690818 дугаарын данснаас нийт 185.000 /нэг зуун наян таван мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 94967152 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Баянгол дүүргийн 17 дугаар хороо 45-8 тоотод байхдаа 5090690818 дугаарын данснаас 5032811788 тоот данс руу 185.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх 177-178/,
хохирогч Б.Агийн эзэмшлийн Хаан банкны 5090690818 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 188-196/,
хохирогч Б.А нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /2хх 188-187/,
хохирол төлбөрийг барагдуулсан баримт /7хх 48/,
15. Хохирогч О.Гаас 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 445.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч О.Гын “...Би 2021 оны 7 дугаар 25-ны өдөр өөрийн Отгонбаатар Ганзул гэх нэртэй фейсбүүк хаягаар фейсбүүк үзэж байгаад хуучин тавилга худалдаа гэх нэртэй групп рүү ороход “Uran Uram” нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй харилцахад бараа бүтээгдэхүүн захиалгаар 10-14 хоногт ирнэ гэсэн байсан. Тэгэхээр нь би уг хаягтай хүнтэй харилцан чатлаад хөргөгч авахаар захиалга өгөхөөр тохиролцсон юм. Тэгсэн тэр хүн надад хөргөгч 250.000 төгрөг болно гэхээр нь уг хаягтай хүнтэй харилцаад бараа захиалахаар болсон юм. Тэгсэн надад 5032811788 гэсэн дугаарын данс руу барааны үнийн дүнг шилжүүлээрэй гэсний дагуу би өөрийн Хаан банкны 5450589914 дугаарын данснаасаа 2 удаа 125.000 төгрөгийг нийт 250.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгсэн надаас каргоны мөнгө гээд 35.000 төгрөг нэхэхээр нь би нөхөр Алтанбаярын 5591098925 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 35.000 төгрөгийг 5032811788 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгж байгаад 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дахин уг хүнтэй харилцаад 160.000 төгрөгөөр импакт дрилл захиалахаар болоод эхлээд урьдчилгаа 75000 төгрөгийг нөхөр Алтанбаярын 5591098925 дугаарын данснаас 5032811788 дугаарын данс руу шилжүүлсэн ба түүний дараа 08 дугаар сарын 13-ны өдөр үлдсэн төлбөр болох 85.000 төгрөгийг нөхөр Алтанбаярын 5591098925 дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд би нийтдээ 445.000 төгрөгийг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /2хх 216-217/,
хохирогч О.Гын эзэмшлийн Хаан банкны 5450589914 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 208-209/,
хохирогч О.Г нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /2хх 210-211/,
16. Хохирогч Г.Тээс 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 171.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Г.Тийн “... Би 2021 оны 7 дугаар 24-ний өдөр өөрийн фейсбүүк хаягаар фейсбүүк үзэж байгаад хуучин тавилга худалдаа гэх нэртэй групп рүү ороход “Uran Uram” нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй харилцахад бараа бүтээгдэхүүн захиалгаар 10-14 хоногт ирнэ гэсэн байсан. Тэгэхээр нь би уг хаягтай хүнтэй харилцан чатлаад бараа авахаар захиалга өгөхөөр тохиролцсон юм. Тэгсэн надад 5032811788 гэсэн дугаарын данс руу барааны үнийн дүнг шилжүүлээрэй гэсний дагуу би өөрийн Хаан банкны 5241042257 дугаарын данснаасаа 1 удаа 171.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй. ...” /2хх 235-236/,
17. Хохирогч Б.Сгаас 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 7 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 641.900 төгрөгийг Хаан банкны 5900303744, 5032811788 дугаарын дансаар авч шилжүүлэн залилсан болох нь:
хохирогч Б.Сгийн “...Би 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өөрийн Б.С гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Сандал, ширээ” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788, 5900303744 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5508046454 дугаарын данснаас нийт 641.900 /зургаан зуун дөчин нэгэн мянга есөн зуун/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 27-7 тоотод байхдаа 5508046454 дугаарын данснаас 5032811788, 5900303744 тоот данс руу 641.900 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх 2-3/,
хохирогч Б.Сгийн эзэмшлийн Хаан банкны 5508046454 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 5-10/,
18. Хохирогч Р.Баас 2021 оны 7 дугаар сарын 23, 26-ны өдөр 215.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч шилжүүлэн залилсан болох нь:
хохирогч Р.Бын “... Би 2021 оны 7 дугаар 23-ны өдөр өөрийн Рагчаа Бямба гэх нэртэй фейсбүүк хаягаар фейсбүүк үзэж байгаад хуучин тавилга худалдаа гэх нэртэй групп рүү ороход “Uran Uram” нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй харилцахад бараа бүтээгдэхүүн захиалгаар 10-14 хоногт ирнэ гэсэн байсан. Тэгэхээр нь би уг хаягтай хүнтэй харилцан чатлаад хөргөгч авахаар захиалга өгөхөөр тохиролцсон юм. Тэгсэн тэр хүн надад хөргөгч 180.000 төгрөг болно гэхээр нь уг хаягтай хүнтэй харилцаад бараа захиалахаар болсон юм. Тэгсэн надад 5032811788 гэсэн дугаарын данс руу барааны үнийн дүнг шилжүүлээрэй гэсний дагуу би өөрийн төрийн банкны 170300044384 дугаарын данснаасаа урьдчилгаа 90.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр хөрөө захиалах гээд 90.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр надтай холбогдоод каргоны мөнгө болон үлдэгдэл мөнгийг шилжүүлээрэй гэхээр нь би 5032811788 гэсэн дансны 125.000 төгрөгийг шилжүүлээрэй гэхээр нь би өөрийн хаан банкны 5496062067 дугаарын данснаасаа шилжүүлсэн.Тэгээд би нийтдээ 215.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх 26-27/
хохирогч Р.Б нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /3хх 210-211/,
19. Хохирогч С.Лоос 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 2-ны өдрийн хооронд 1.285.000 төгрөгийг Хаан банкны 5900303744, 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч С.Лийн “...Би 2021 оны 7 дугаар 29-ний өдөр өөрийн гэсэн нэртэй Sanjmyataw Lhagvadorj гэсэн нэртэй фейсбүүк хаягаар фейсбүүк үзэж байгаад тавилга худалдаа гэх нэртэй групп рүү ороход “Uran Uram” нэртэй фейсбүүк хаягаас “классик загварын буйдан, хөл амраагч” захиалга гэсэн зарна гэсэн зарын дагуу бараа бүтээгдэхүүн захиалгаар 10-14 хоногт ирнэ гэсэн байсан. Тэгэхээр нь би уг хаягтай хүнтэй харилцан чатлаад бараа авахаар захиалга өгөхөөр тохиролцсон юм. Тэгсэн тэр хүн надад 5032811788 гэсэн дугаарын данс руу барааны үнийн дүнг шилжүүлээрэй гэсний дагуу би хэлээд 1.165.000 төгрөгийн барааг захиалаг гээд өөрийн ашигладаг Хаан банкны5027583508 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр урьдчилгаа 1.165.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд дахиад 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн данснаас каргоны мөнгө гээд 120.000 төгрөгийг шилжүүлсэн бараа захиалсан юм. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн. Тэгээд би нийт 1.285.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх 44-45/
хохирогч С.Лийн эзэмшлийн Хаан банкны 5027583508 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 46/,
хохирогч С.Л нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /3хх 47-49/,
20. хохирогч Б.Мгаас 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд 330.000 төгрөгийг Хаан банкны 5900303744 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Б.Мгийн “...Би 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өөрийн Б.М гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Буйдан” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5900303744 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5058289963 дугаарын данснаас нийт 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо 1-12 тоотод байхдаа 5058289969 дугаарын данснаас 5900303744 тоот данс руу 330.000/гурван зуун гучин мянга/ төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх 65-66/,
хохирогч Б.Мгийн эзэмшлийн Хаан банкны 5058289969 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 68-69/,
21. Хохирогч Ц.Ваас 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 8-ны өдрийн хооронд 1.336.000 төгрөгийг Хаан банкны 5900303744, 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Ц.Вын “...Би 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Ц.В гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Хивс угаагч” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5592055118, 5800355968 дугаарын данснаас тус тус нийт 1.336.000 /нэг сая гурван зуун гучин зургаан мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо 1-а-82 тоотод байхдаа 5592055118, 5800355968 дугаарын данснаас 5032811788 тоот данс руу 1.020.000 төгрөг 5900303744 тоот данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. ...” /3хх 85-86/,
хохирогч Ц.В нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /3хх 88-90/,
22. охирогч Г.Баас 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 475.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Г.Бын “...Би 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өөрийн Г.Б гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Ширээ, сандал” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788, 5032811788 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5721459673, 5064283942, 2715133399 дугаарын данснаас нийт 475.000 /дөрвөн зуун далан таван мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь таньд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 94967152 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 2-35 тоотод байхдаа 5721459673 дугаарын данснаас 5900303744 тоот данс руу 100.000 төгрөг 5900303744 тоот данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. ...”/3хх 110-111/,
23. Хохирогч М.Ааас 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 705.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч М.Аын“...Би 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өөрийн М.А гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Буйдан” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5019684201 дугаарын данснаас нийт 705.000 /долоон зуун таван мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа 5019684201 дугаарын данснаас 5032811788 тоот данс руу 705.000 /долоон зуун таван мянга/ төгрөг шилжүүлсэн. ...” /3хх128-129/
хохирогч М.Аын эзэмшлийн Хаан банкны 5019684201 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 130-133/,
хохирогч М.А нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /3хх 134-141/,
хохирол төлбөрийг барагдуулсан баримт /7хх 50/,
24. Хохирогч Т.Хаас 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 6-ны өдрийн хооронд 745.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар аваад 300.000 төгрөгийг буцаан төлж нийт 445.000 төгрөгийг залилсан болох нь:
хохирогч Т.Хы “...Би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11-169 тоотод гэр бүлийн хамтаар амьдардаг бөгөөд зуны улиралд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн задгай тоот зусландаа гардаг юм. Би 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр зуслан дээрээ байхдаа фейсбүүк үзэж байгаад “Uran Uran”гэсэн фейсбүүк хаягтай хүнээс тавилгын захиалга авна гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдсон чинь ор авахаар тохиролцсон бөгөөд захиалга өгсөн чинь урьдчилгаа 50% буюу 325.000 төгрөг болно гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5019018412 дугаарын данснаас тухайн хүний 5032811788 А гэсэн нэртэй хүний данс руу 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 325.000 төгрөг шилжүүлж захиалга хийсэн. Тэгээд тэр орой нь над руу дахин чат бичээд үйлдвэрээс бөөндөө захиалга авах гэсэн мөнгө дутаад байна гэсэн ухааны юм яриад дахин 200.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь дахин нөгөө данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа нь буюу 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр үлдэгдэл каргоны мөнгийг нь гүйцээчих урьдчилаад каргоны мөнгө авдаг юм гээд 125.000 төгрөг болно гэхээр нь би дахин нөгөө данс руу нь 125.000 төгрөг шилжүүлсэн ба тэр өдрөөс хойш бараа хүлээгээд байж байсан чинь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр над руу нөгөө Uran Uran фейсбүүк хаягаасаа над руу чат бичээд таны ор чинь үйлдвэрт байхгүй байна одоо замын үүдэд хүний буцаалт гээд нэг ор байгаа үнийн зөрүүтэй гээд дээр нь нэмээд 95.000 төгрөг шилжүүлэхэд болно гэхээр нь би бас нөгөө данс руу дахин 95.000 төгрөг шилжүүлсэн, тэгээд тэр гүйлгээнээс хойш сэжигтэй санагдаад байхаар нь би тухайн хүн лүү чат бичээд мөнгө буцааж авъя би цагдаад өргөдөл гаргалаа гэсэн чинь миний данс руу 300.000 төгрөг буцааж өгөөд цагдаад мэдэгдэхээ түр байж байгаач гэсэн. Тэгээд тэр өдрөөс хойш ер нь холбоо барихгүй таг болохоор нь залилуулсан юм байна гэж мэдсэн. ...” /3хх 157-158/
хохирогч Т.Хы эзэмшлийн Хаан банкны 5019018412 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 159-160/,
хохирогч Т.Х нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /3хх- 161-166/,
25. Хохирогч Б.Оээс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 210.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Б.Оийн “...Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхон 8-162 тоотод гэр бүлийн хамтаар амьдардаг бөгөөд 2021 оны 08 сард Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-96 тоот нийтийн байранд амьдардаг байсан юм. Тухайн нийтийн байранд амьдардаг байхдаа 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш гэртээ байхдаа фейсбүүк үзэж байгаад “Uran Uran”гэсэн фейсбүүк хаягтай хүн ор болдог буйдан зарна гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдсон чинь буйдан байгаа гэхээр захиалга өгсөн чинь урьдчилгаа 87.500 төгрөг болно гэхээр нь би өөрийнхөө 5155067756 дугаарын данснаас тухайн хүний 5032811788 дугаарын данс руу тэр өдөр 87.500 төгрөг шилжүүлээд захиалга хийсэн. Тэгээд 2 хоногийн дараа нь буюу 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөнгө бүтэн хийхгүй бол болохгүй байна гээд надаас 175.000 төгрөг гэхээр дахин 87.500 төгрөг дахин нөгөө данс руугаа шилжүүлсэн ба 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бараа чинь эрээн хотод явж байна каргоны мөнгөө хийхгүй бол ирэх боломжгүй байна гээд байхаар нь би тухайн данс руу дахин 35.000 төгрөг шилжүүлсэн ба тэр өдрөөс хойш чат бичих болгонд ирж байгаа гээд ойр зуурын юм яриад цаг авч байгаад сүүлдээ холбоо тасарсан. ...”/3хх 189-190/,
хохирогч Б.Оийн эзэмшлийн Хаан банкны 5155067756 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 184-185/,
хохирогч Б.О нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /3хх 178-183/,
26. Хохирогч М.Тгаас 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөгийг Хаан банкны 5900303744 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч М.Тгийн “... Би 2021 оны 6 дугаар 28-ны өдөр өөрийн Тунсаа Мөнхөө гэх нэртэй фейсбүүк хаягаар фейсбүүк үзэж байгаад тавилга худалдаа гэх нэртэй групп рүү ороход “Uran Uran” нэртэй фейсбүүк хаягаас бараа захиалга гэсэн зарна гэсэн зарын дагуу бараа бүтээгдэхүүн захиалгаар 10-14 хоногт ирнэ гэсэн байсан. Тэгэхээр нь би уг хаягтай хүнтэй харилцан чатлаад бараа авахаар захиалга өгөхөөр тохиролцсон юм. Тэгсэн тэр хүн надад 5900303744 гэсэн дугаарын данс руу барааны үнийн дүнг шилжүүлээрэй гэсний дагуу би 200.000 төгрөгийн барааг захиалах өөрийн ашигладаг Хаан банкны 5096035082 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 200.000 төгрөгийг 5900303744 дугаарын данс руу хийж бараа захиалсан юм. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн. ...” /3хх 206-207/,
хохирогч М.Тгийн эзэмшлийн Хаан банкны 5096035082 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 209/,
27. Хохирогч Д.Ааас 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд 415.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Д.Аын “...Би 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өөрийн Д.А гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Буйдан” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788 гэсэн дансруу өөрийн Хас банкны 5004522624 дугаарын данснаас нийт 230.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр каргоны мөнгө гэж 65.000 төгрөгийг хийж нийт 415.000 төгрөгөөр бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь таньд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Хүчит шонхор худалдааны төв дээр байхдаа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх 229/
хохирогч Д.Аын эзэмшлийн Хас банкны 5004522624, Хаан банкны 5749579023 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 221-224/,
хохирогч Д.А нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /3хх 230-231/,
28. Хохирогч С.Дгөөс 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 240.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар авч залилсан болох нь:
хохирогч С.Дгийн “...Би 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өөрийн Үжин Үжин гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Сандал ширээ” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5043009927 дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 94967152 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа 5043009927 дугаарын данснаас 5032811788 тоот данс руу 240.000 төгрөг шилжүүлсэн. ...” /3хх 247-248/,
хохирогч С.Дгийн эзэмшлийн Хаан банкны 5043009927 дугаарын дансны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /4хх 1/,
хохирогч С.Дгийн нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /4хх 2-4/,
хохирол төлбөрийг барагдуулсан баримт /7хх 46/,
29. охирогч Л.Мгөөс 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 7 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 870.000 төгрөгийг Хаан банкны 5900303744, 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Л.Мн “...Би 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өөрийн Л.М гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Хөлдөөгч 2 ширхэг” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788, 5900303744 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5333047025 дугаарын данснаас нийт 870.000 /найман зуун далан мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 94967152 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 77-б-66 тоотод байхдаа5333047025 дугаарын данснаас 5032811788, 5900303744 тоот данс руу 870.000 /найман зуун далан мянга/ төгрөг шилжүүлсэн. ...”/4хх 20-21/,
хохирогч Л.Мн эзэмшлийн Хаан банкны 5333047025 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 23-29/,
30. Хохирогч Ж.Бээс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 8-ны өдрийн хооронд 215.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Ж.Бийн “...Би 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өөрийн Ж.Б гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Буйдан” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788гэсэн дансруу өөрийн Хаан банкны 5034426159 дугаарын данснаас нийт 215.000/хоёр зуун арван таван мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 94967152 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо 15-33 тоотод байхдаа 5034426159 дугаарын данснаас 5032811788тоот данс руу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 150.000, 25.000, 2021 оны 08 дугаар сарын 08-ны 40.000 төгрөг нийт 215.000 /хоёр зуун арван таван мянга/ төгрөг шилжүүлсэн. ...” /4хх 45-46/,
хохирогч Ж.Бийн эзэмшлийн Хаан банкны 5034426159 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 48/,
хохирогч Ж.Б нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /4хх 49-52/,
31. Хохирогч Д.Дгээс 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 435.000 төгрөгийг Хаан банкны 5900303744 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Д.Дгийн “... Би 2021 оны 7 дугаар 28-ны өдөр өөрийн гэсэн нэртэй Дашзэвэг Даваасүрэн фейсбүүк хаягаар фейсбүүк үзэж байгаад тавилга худалдаа гэх нэртэй групп рүү ороход “Uran Uran” нэртэй фейсбүүк хаягаас “Буйдан” захиалга гэсэн зарна гэсэн зарын дагуу бараа бүтээгдэхүүн захиалгаар 10-14 хоногт ирнэ гэсэн байсан. Тэгэхээр нь би уг хаягтай хүнтэй харилцан чатлаад бараа авахаар захиалга өгөхөөр тохиролцсон юм. Тэгсэн тэр хүн надад 5900303744 гэсэн дугаарын данс руу барааны үнийн дүнг шилжүүлээрэй гэсний дагуу би 525.000 төгрөгийн барааг захиалах гээд өөрийн ашигладаг Хаан банкны 5151021635 дугаарын өөрийн нөхрийн данснаас 2 удаагийн гүйлгээгээр урьдчилгаа 435.000 төгрөгийг хуваагаад 5900303744 дугаарын данс руу хийж бараа захиалсан юм. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн. ...” /4хх 69-70/
иргэн М.Азжаргалын эзэмшлийн Хаан банкны 5900303744 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 73-74/
хохирогч Д.Д нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /4хх 71-72/,
32. Хохирогч Э.Агаас 2021 оны 8 дугаар сарын 3, 12-ны өдрүүдэд 300.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Э.Агийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 25-444а тоотод гэр бүлийн хамтаар амьдардаг бөгөөд одоогоор Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 19-1119 тоотод ахынхаа гэрт нь түр амьдарч байгаа юм. Би 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ахынхаа гэрт амьдарч байхдаа фейсбүүк үзэж байгаад “Uran Uran” гэсэн фейсбүүк хаягтай хүнээс тавилгын захиалга авна гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдсон чинь ор авахаар тохиролцсон бөгөөд захиалга өгсөн чинь урьдчилгаа гээд 200.000 төгрөг тэр өдөртөө өөрийнхөө Хаан банкны 5495311969 дугаарын данснаас тухайн хүний 5032811788 А гэсэн нэртэй хүний данс руу шилжүүлж захиалга хийсэн. Тэгээд хэд хоногийн дараа нь би тухайн хүн рүү чат бичээд ор хэзээ ирэх бол гэсэн чинь мөнгөө гүйцээж өгч байж бараа чинь ирэх боломжтой гээд 100.000 төгрөг нэмээд шилжүүлчих гэхээр нь би дахин нөгөө данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш цаг авч байгаад сүүлдээ холбоо барихгүй алга болохоор нь залилуулсан юм байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” /4хх 88-89/,
хохирогч Э.Агийн эзэмшлийн Хаан банкны 5495311969 дугаарын дансны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /4хх 94-95/,
хохирогч Э.А нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /4хх 91-93/,
хохирол төлбөрийг барагдуулсан баримт /7хх 47/,
33. Хохирогч Э.Мээс 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 370.000 төгрөгийг Хаан банкны 5900303744 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Э.Мийн “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаа хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр фейсбүүк үзэж байгаад “Uran Uran” гэсэн фейсбүүк хаягтай хүнээс тавилгын захиалга авна гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдсон чинь Аzaa Azuka гээд хаяг руу чат бичээд захиалга хийчих гэхээр нь би тухайн хаяг руу өөрийнхөө фейсбүүк хаягаас чат бичээд шкаф захиалга хийж өөрийнхөө 5039583184 дугаарын данснаас тухайн хүний 5900303744 дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 370.000 төгрөг шилжүүлж захиалгаа баталгаажуулсан. Тэгээд захиалга өгчхөөд хэд хоногийн дараа нь би тухайн хүн рүү чат бичээд шкаф ирэх болж байна уу гэсэн чинь цаг аваад ирж байгаа, ачаа бууж байна энэ тэр гэж байгаад сүүлдээ холбоо барихгүй алга болохоор нь залилуулсан юм байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” /4хх 110-111/,
хохирогч Э.Мийн эзэмшлийн Хаан банкны 5039583184 дугаарын дансны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /4хх 112-113/,
хохирогч Э.М нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /4хх 114-115/,
34. Хохирогч Б.Ааас 2021 оны 7 дугаар сарын 30-ны 440.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Б.Аын “...Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 29-568а тоотод гэр бүлийн хамтаар амьдардаг бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богинод байх зуслан дээрээ байхдаа фейсбүүк үзэж байгаад “Uran Uran” гэсэн фейсбүүк хаягтай хүнээс тавилгын захиалга авна гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдсон чинь буйдан, ор авахаар тохиролцсон бөгөөд захиалга өгөхөд урьдчилгаа гээд мөнгө хэрэгтэй гэхээр нь би эхлээд 67.500 төгрөг, дараа нь 140.000 төгрөг өөрийнхөө 5622184586 дугаарын данснаас тухайн хүний 5032811788 дугаарын данс руу шилжүүлж захиалгаа баталгаажуулсан. Тэгээд захиалга өгчхөөд хэд хоногийн дараа нь би тухайн хүн рүү чат бичээд ор ирэх болж байна уу гэсэн чинь дахин мөнгө хэрэгтэй гээд байхаар нь таньдаг хүнийхээ данснаас 5022442154 дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр 232.500 төгрөг шилжүүлж нийт 440.000 төгрөгийн захиалга хийсэн. Тэгээд тэр өдрөөс хойш цаг авч байгаад сүүлдээ холбоо барихгүй алга болохоор нь залилуулсан юм байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /4хх 131-132/
хохирогч Б.А нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /4хх 133-136/,
хохирогч Б.Аын эзэмшлийн Хаан банкны 5622184586 дугаарын дансны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /4хх 137-138/,
35. Хохирогч А.Эгаас 2021 оны 9 дүгээр сарын 2-8-ны өдрийн хооронд 1.800.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч А.Эгийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 29-ны өдөр өөрийн А.Э гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Хувцасны шүүгээ ширхэг” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5028263269, 5175138284 Голомт банкны 103800435342 дугаарын данснаас нийт 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 94967152 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороон нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа Хаан банкны 5028263269, 5175138284, Голомт банкны 103800435342 дугаарын данснаас 5032811788тоот данс руу 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх 156-157/,
хохирогч А.Э нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /4хх 163/,
хохирогч А.Эгийн эзэмшлийн Хаан банкны 5028263269, 5175138284, Голомт банкны 103800435342 дугаартай дансны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /4хх 164/,
36. Хохирогч Д.Хээс 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 195.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Д.Хийн өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр өөрийн Д.Х гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Угаалгын машин” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5028263269 дугаарын данснаас нийт 195.000/нэг зуун ерэн мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 94967152 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо4-63 тоотод байхдаа Хаан банкны 5028263269 дугаарын данснаас 5032811788 тоот данс руу 195.000 /нэг зуун ерэн таван мянга/ төгрөг шилжүүлсэн. ...” /4хх 180-181/,
37. Хохирогч Д.Наас 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 7 дугаар сарын 2-ны өдрийн хооронд 610.000 төгрөгийг Хаан банкны 5900303744, 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Д.Нын “...Би 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Д.Н гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “2 давхар ор” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5032811788, 5900303744 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5079147811 дугаарын данснаас нийт 610.000 /зургаан зуун арван мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 94967152 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10-56 тоотод байхдаа Хаан банкны 5079147811 дугаарын данснаас 5032811788, 5900303744 тоот данс руу 610.000 /зургаан зуун арван мянга/ төгрөг шилжүүлсэн. ...” /4хх 200-201/,
хохирогч Д.Нын эзэмшлийн Хаан банкны 5079147811 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 203/,
хохирогч Д.Н нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /4хх 204-205/,
38. Хохирогч М.Хаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 205.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч М.Хаагийн “...Би 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр өөрийн М.Хаа гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Буйдан, хөргөгч, Гал тогоо” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 503281178 гэсэн данс руу өөрийн Голомт банкны 3455122720 дугаарын данснаас 3 удаагийн гүйлгээгээр 205.000 /хоёр зуун таван мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 94967152 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1130 тоотод байх эгчийн гэрээс3455122720дугаарын данснаас 5032811788 тоот данс руу 205.000 төгрөг шилжүүлсэн. ...” /4хх 222-223/,
хохирогч М.Хаа нь “Uran Uram” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /4хх 226-231/,
39. Хохирогч Л.Оээс 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 800.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Л.Оийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Л.О гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Uran Uram” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Шарах шүүгээ” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 503281178 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5006565432 дугаарын данснаас нийт800.000 /найман зуун мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 94967152 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо Булгийн 9-94 тоотод байхдаа Хаан банкны 5006565432 дугаарын данснаас 5032811788 тоот данс руу 800.000 /найман зуун мянга/ төгрөг шилжүүлсэн. ...” /4хх 249-250/,
хохирогч Л.Оийн эзэмшлийн Хаан банкны 5006565432 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /5хх 2-3/,
40. Хохирогч О.Бгаас 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 512.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар авч залилсан болох нь:
хохирогч О.Бгийн “...Би Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөх байхдаа фейсбүүк үзэж байгаад “Azaa Azuka”гэсэн фейсбүүк хаягтай хүнээс тавилгын захиалга авна гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдоод ширээ сандал болон гал тогооны тавилга авахаар захиалга хийж тэр өдрөөс хойш нийт 8 удаагийн гүйлгээгээр нийт 512.000 төгрөг би өөрийнхөө 5180344867 дугаарын данс болон дүүгийнхээ данснаас 5000808523 дугаарын Азжаргал гэх нэртэй хүний олон улсын данс руу гүйлгээний утга хэсэг дээр нь өөрийнхөө нэр, утасны дугаарыг бичиж шилжүүлсэн санагдаж байна. Тэгээд бараагаа захиалчхаад юу болж байгаа талаар асуухад одоо ирж байгаа бууж байна энэ тэр гэж цаг аваад тэр өдрөөс хойш ер нь холбоо барихгүй таг болсон. Би 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн “Bayarmaa Baagii”гэсэн хаягаас“Azaa Azuka” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож, ширээ, сандал, тавилга захиалга хийж мөнгө шилжүүлсэн. ...” /5хх 21-22/
хохирогч О.Бгийн эзэмшлийн Хаан банкны 5180344867 дугаартай дансны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /5хх 14-17/,
хохирол төлбөрийг барагдуулсан баримт /7хх 51/,
41. Хохирогч О.Шгаас 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд 250.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч О.Шгийн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн О.Ш гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Azaa Azuka” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Буйдан” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5000808523 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5362037523 дугаарын данснаас нийт 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа 5362037523 дугаарын данснаас 5000808523 тоот данс руу 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг шилжүүлсэн. Би хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /5хх 59-60/
хохирогч О.Шгийн эзэмшлийн Хаан банкны 5362037523 дугаартай дансны шилжүүлсэн талаар баримтын хуулга /5хх 49, 52/
хохирогч О.Ш нь “Azaa Azuka” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /5хх 48-53/,
42. Хохирогч Т.Цээс 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 495.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Т.Цийн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн Т.Ц гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Azaa Azuka” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Буйдан, зурагт” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5000808523 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5063243398 дугаарын данснаас нийт 495.000 /дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Баянгол дүүргийн 17 38-206 тоотод байхдаа 5063243398 дугаарын данснаас 5000808523 тоот данс руу 495.000 /дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөг шилжүүлсэн. Би хохирлоо барагдуулж авмаар байна. ...”/5хх 83-84/,
хохирогч Т.Цэндзэмэм нь “Azaa Azuka” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /5хх 71-74/,
хохирогч Т.Цийн эзэмшлийн Хаан банкны 5063243398 дугаартай дансны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /5хх 75-77/,
хохирол төлбөрийг барагдуулсан баримт /7хх 45/,
43. Хохирогч Б.Маас 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс 10 дугаар сарын 8-ны өдрийн хооронд 2.206.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Б.Мын “...Би 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн Б.М гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Azaa Azuka” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Ширээ, сандал” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5000808523 гэсэн данс руу өөрийн Голомт банкны 280200042119 дугаарын данснаас нийт 2.206.000 /хоёр сая хоёр зуун зургаан мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа 280200042119 дугаарын данснаас 5000808523 тоот данс руу 2.206.000 /хоёр сая хоёр зуун зургаан мянга/ төгрөг шилжүүлсэн. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Тэр маш худалч хүнд хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна. ...” /5хх 108-109/,
хохирогч Б.Мын эзэмшлийн Голомт банкны 280200042119 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /5хх 95-102/,
44. Хохирогч Э.Цгаас 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 648.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Э.Цгийн “...Би 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өөрийн Э.Ц гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Azaa Azuka” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “зурагт” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5000808523 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5381114199 дугаарын данснаас нийт 648.000 /зургаан зуун дөчин найман мянган/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа 5381114199 дугаарын данснаас 5000808523 тоот данс руу 648.000 /зургаан зуун дөчин найман мянган/ төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй ба тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Тэр маш худалч хүнд хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна. ...”/5хх 127-128/,
хохирогч Э.Цгийн эзэмшлийн Хаан банкны 5381114199 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /5хх 120/,
хохирогч Э.Ц нь “Azaa Azuka” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатны хуулбар /5хх 121/,
45. Хохирогч Л.Гоос 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 130.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Л.Гын “...Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн Л.Г гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Azaa Azuka” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Зурагт” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5000808523 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5397062985 дугаарын данснаас нийт 130.000 /нэг зуун гучин мянган/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа 5397062985 дугаарын данснаас 5000808523 тоот данс 130.000 /нэг зуун гучин мянган/ төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй ба тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Тэр маш худалч хүнд хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна. ...”/5хх 147-148/,
хохирогч Л.Гын эзэмшлийн Хаан банкны 5397062985 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /5хх 139-141/,
46. Хохирогч Б.Эаас 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 5-ны өдрийн хооронд 2.253.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Б.Эы “...Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байхдаа фейсбүүк дээр буйдан ана гэсэн зар байршуулсан байсан чинь над руу “Azaa Azuka” гэсэн фейсбүүк хаягтай хүнээс буйдангийн захиалга 7-10 хоногийн дотор ирнэ хэдэн буйдангийн зураг үзүүлээд эхлээд 450.000 төгрөгийн үнэтэй буйдан захиалаад өөрийн Худалдаа хөгжлийн 406074936 дугаарын данснаас 450.000 төгрөгийг 5000808523 дугаарын Азжаргал нэртэй хүний данс руу шилжүүлж захиалга хийж нийт 968.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тус буйдангаа захиалчхаад өөр бараанууд байна гэхээр нь сонирхож байгаад 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зурагт, плетка захиалахаар болж 390.000 төгрөг шилжүүлсэн дараа нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр таны захиалсан бүх бараа ирсэн тээврийн үлдэгдэл мөнгө гэж 31.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би өөрийн хүний 5024706193 Чимгээ гэх хүний дансаар дамжуулан 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, 09 дүгээр сарын 26-ны өдөр 400.000 төгрөг, 09 дүгээр сарын 27-ны өдөр 50.000 төгрөг шилжүүлж хөргөгч ширээ сандал захиалга хийж 5000808523 дугаарын данс руу нийт 750.000 төгрөг, тэгээд бас Худалдаа хөгжлийн банкны 475031714 гэсэн данснаас 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 490.000 төгрөг, нийт 535.000 төгрөгийн бараа захиалга хийсэн. Тэгээд би нийт 4 данснаас 2.253.000 төгрөг тухайн хүний данс руу гүйлгээний утга хэсэгт 89015298 гэж бичээд захиалга өгсөн. Тэгээд захиалга хийсэн өдрөөс хойш холбоо барихгүй алга болчихоор нь гайхаад байж байсан чинь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс залгахаар нь залилуулсан гэдгээ мэдээд гомдол гаргаж байна. Би 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн “Yoshimutsu Yoshimuea”гэсэн хаягаас “Azaa Azuka”гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож ширээ, сандал, тавилга захиалга хийж мөнгөө шилжүүлсэн. ...” /5хх 171-172/,
хохирогч Б.Эы эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 406074936 дугаартай дансны гүйлгээ хийсэн баримт, Чимгээгийн эзэмшлийн Хаан банкны 5024706193 дугаартай дансны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /5хх 159-167/,
47. Хохирогч Д.Лгээс 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 375.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Д.Лгийн “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байхдаа фейсбүүк дээр ширээ сандал авна гэсэн зар байршуулсан байсан чинь над руу “Azaa Azuka” гэсэн фейсбүүк хаягтай хүнээс буйдангийн захиалга 7-10 хоногийн дотор ирнэ гээд хэдэн буйдангийн зураг үзүүлээд эхлээд 300.000 төгрөгийн үнэтэй ширээ захиалаад өөрийнхөө эгчийнхээ Голомт банкны данснаас 150.000 төгрөг, гүйлгээний утга хэсэгт 99890915 гээд шилжүүлсэн дараа нь үлдсэн 150.000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нөхрийн 5721521100 дугаарын данснаас тухайн хүний 5000808523 гэсэн Азжаргал гэсэн нэртэй данс руу мөн шилжүүлэг хийсэн, тэгээд тэр өдөртөө бараа ирчихсэн каргоны мөнгө шилжүүлчих гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5760022909 дугаарын данснаас 75.000 төгрөг шилжүүлж нийт тухайн хүн рүү 3 удаагийн гүйлгээгээр 375.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд захиалга хийсэн өдрөөс хойш холбоо барихгүй алга болчихоор нь гайхаад байж байсан чинь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс залгахаар нь залилуулсан гэдгээ мэдээд гомдол гаргаж байна. ...” /5хх 186-187/,
хохирол төлбөрийг барагдуулсан баримт /7хх 44/,
48. Хохирогч Н.Баас 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 609.500 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Н.Бын “...Би 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн Н.Б гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Azaa Azuka” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Ширээ сандал, зурагт” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5000808523 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5459065696 дугаарын данснаас нийт 609.500 /зургаан зуун есөн мянга таван зуун/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 88598080 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо 14-176 тоотод байхдаа 5459065696 дугаарын данснаас 5000808523 тоот данс руу 609.500 /зургаан зуун есөн мянга таван зуун/ төгрөг шилжүүлсэн. Би хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /5хх 211-212/,
хохирогч Н.Б нь “Azaa Azuka” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатын хуулбар /5хх 198-200/,
хохирогч Н.Бын эзэмшлийн Хаан банкны 5459065696 дугаартай дансны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /5хх 201-205/,
49. Хохирогч З.Ггаас 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 150.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч З.Ггийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөрийн З.Г гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Azaa Azuka” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Ширээ сандал” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5000808523 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5166397217 дугаарын данснаас нийт 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо 74-1012 тоотод байхдаа 5166397217 дугаарын данснаас 5000808523 тоот данс руу 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг шилжүүлсэн. Би хохирлоо барагдуулж авмаар байна. ...”/5хх 229-230/,
хохирогч З.Ггийн эзэмшлийн Хаан банкны 5166397217 дугаартай дансны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /5хх 223/,
50. Хохирогч Т.Огээс 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Т.Огийн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн Т.О гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Azaa Azuka” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Камен зуух” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5000808523 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5000805974 дугаарын данснаас нийт 500.000 /таван зуун мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Баянгол дүүргийн 23 дугаар хороо 9-2226 тоотод байхдаа 5000805974дугаарын данснаас 5000808523 тоот данс руу 500.000 /таван зуун мянга/ төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй ба тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа гэсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /6хх 2-3/,
хохирогч Т.Огийн утсанд Хаан банкнаас ирсэн зарлагын мессеж /5хх 241-242/,
51. Хохирогч О.Мээс 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 185.000 төгрөгийг Хаан банкны 5000808523 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч О.Мийн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн О.М гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Azaa Azuka” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Ор” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5000808523 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5721626341 дугаарын данснаас нийт 185.000 /нэг зуун наян таван мянга/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь таньд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа 5721626341 дугаарын данснаас 5000808523 тоот данс руу 185.000 /нэг зуун наян таван мянга/ төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй ба тэр хүнд залилуулсан хүмүүс цагдаад хандаж байгаа гэсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна. ...”/6хх 25-26/,
хохирогч О.Мийн утсанд Хаан банкнаас ирсэн зарлагын мессеж /6хх 18/,
хохирогч О.М нь “Azaa Azuka” гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан чатын хуулбар /6хх 19/,
52. Хохирогч Б.Уээс 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 606.500 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Б.Уийн “...Би “uranuram”онлайн захиалгаар хүүхдүүддээ ширээ сандал захиалаад 200.000 төгрөгийг 5024585407 тоот дансаар шилжүүлсэн. Тэгээд удаагүй байтал хүүхдүүдэд давхар ор авах хэрэгтэй байсан тэгсэн дээрх хаягаас ор хямдарсан байгаа гэхээр нь 395.000 төгрөг мөн шилжүүлсэн дахин 3 хоногийн дараа барааг чинь ачуулах гэсэн чинь каргоны мөнгө дутаад байна гэхээр 11.500 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бараагаа авах гээд дээрх хаяг руу мессеж бичихээр хариу өгөөд байсан тэгээд 20 хоногийн дараагаар худлаа болж эхэлсэн. Сүүлд 2021 оны 10 дугаар сарын 01-нд над руу “uranuram” хаягаар холбогдоод дансаа явуулчих буцаалт хийе гэж хэлээд 180.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би Хаан банкны 5024585407 тоот данснаас “uranuram” гэсэн хаягтай хүний 5032811788 тоот данс руу 200.000 төгрөгийг хоёр хувааж хийсэн дараа нь 395.000 төгрөгөөр нэг удаа сүүлд 11.500 төгрөг шилжүүлж нийт 426.000 төгрөгөөр хохироод байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /6хх 95-96/
хохирол төлбөрийг барагдуулсан баримт /7хх 49/,
53. хохирогч З.Маас 2021 оны 9 дүгээр сарын 4, 6-ны өдрүүдэд 2.100.000 төгрөгийг Хаан банкны 5032811788 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч З.Мын “...Би 2021 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 12-35б тоот гэртээ өөрийнхөө фейсбүүк хаягаас орж байтал “UranUram” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Тавилгын худалдаа” гэсэн нэртэй группэд тавилгын захиалга авна гэсэн утгатай пост оруулсан байхаар би уг фейсбүүкийн эзэн рүү мессенжерээр холбогдож буйдан, ширээ сандал, стейнк гурвыг захиалахад 2.100.000 төгрөг болж байна гээд би Хаан банкны 5032811788 тоот данс руу мобайлдаад шилжүүлсэн. Тухайн үед надтай фейсбүүкээр холбогдсон хүн 7 хоногийн дараа таны захиалсан бараа Хятад улсаас ирнэ гэж хэлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлээд уг группэд “UranUram” гэсэн нэртэй фейсбүүк хаягтай хүн тавилга захиалаад ирэхгүй луйвар хийгээд байна уу гэсэн утгатай пост оруулсан байсан. Тэгээд би тухайн үед “UranUram” гэсэн нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй мессенжерээр холбогдоход би худлаа хэлээгүй таны захиалсан бараа удахгүй ирнэ гэж худлаа хэлсээр байгаад миний захиалсан бараа ирэхгүй болохоор нь би 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би тэр залуутай 94967152 гэсэн дугаарын гар утсаар холбоо барьсан. 2021 оны 09 дүгээр сар гэж санаж байна миний Хаан банкны 5023469458 тоот данс руу 250,000 төгрөг дансаар шилжүүлсэн байсан. Мөн 2021 оны 10 дугаар сард гэж санаж байна 345,000 төгрөгийг тус тус миний данс болох 5023469458 тоот дансанд хийсэн. Тэрнээс хойш мөнгө өгөөгүй. Надруу мөнгө шилжүүлж байхдаа 5032811788 гэсэн дансаар шилжүүлэг хийж байсан. Үлдэгдэл мөнгө 1.500.000 мянган төгрөгийг өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /6хх 153-154, 157/,
хохирогч З.Мын эзэмшлийн Хаан банкны 5023469458 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 166-167/,
Б.Аын эх Г.Уранчимэгийн дансны хуулга /7хх 52/,
хохирол төлбөрийг барагдуулсан баримт /7хх 119/,
54. Хохирогч Ч.Цгээс 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 6-ны өдрийн хооронд 4.417.000 төгрөгийг Хаан банкны 5900303744 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Ч.Цгийн өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “Шинэ хуучин тавилга худалдаа Shine huuchintawilgahudaldaa”гэх Facebook-ийн групп дээрUranUramгэсэн facebook-ийн пост оруулсан байхаар нь би өөрийн Ч.Цэндээ гэх facebook хаягаас UranUramгэсэн facebook хаяг руу чат бичиж тавилга захиалахаар болж 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Хаан банкны Азжаргал гэх хүний 5900303744 дугаарын харилцах данс руу нийт 9 удаагийн гүйлгээгээр 5 сая гаруй төгрөгийг шилжүүлсэн. UranUramгэх хүнтэй холбогдож асуухад өөрөө урд Хятадад амьдардаг. Захиалсан тавилга хэзээ ирэх вэ, очиж авъя гэж хэлэхээр захиалсан тавилгууд чинь хотод оччихсон байгаа, хүн хэрэглэхээр сайн чанартай тавилга ирээгүй байна лээ, бараг мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлээд буцааж өгөхгүй худлаа хэлээд яваад байдаг. Манай нөхөр Цэдэн-Иш тэр компаний монголд орж ирсэн тавилгынх нь хүргэлтийг хийдэг 94967152 дугаарын утас руу залгахаар “удахгүй хүргэж өгнө” гэж хэлээд худлаа хэлээд яваад байдаг. Энэ UranUram гэх facebook хаягтай хүнд өөр залилуулсан 20-30 орчим хүн байгаа. Миний нийт хохирол 4.417.000 төгрөгийг шилжүүлэн залилуулсан байна. ...” /6хх 206-210/,
хохирогч Ч.Цгийн эзэмшлийн Төрийн банкны 221100178476, Хаан банкны 5450538517 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 195, 198-202/,
гэрч М.Ариунзулын “...Миний дансыг манай нөхөр А ашигладаг юм. Миний интернэт банкны нууц үг болон кодыг ашиглаж мэддэг юм. Миний гар утасны дугаараар интернэт банкны код нууц үг байдаг ба манай нөхөр уг дугаар дээр миний миний интернэт банкийг ашиглаж байсан юм. Уг мөнгөнүүд миний данс руу шилжиж ороод нөхөр Аын 5032181778 дугаарын данс руу шилжүүлж авсан байсан. А онлайн цахим худалдаа эрхэлж байгаагүй. ...” /1хх 26-27/,
Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн: Би эхнэртэйгээ Хятад улсаас хувцас бараа бүтээгдэхүүн оруулж ирж зардаг байсан юм. Би хувцас зарсанаас тавилга зарсан нь зүгээр юм байна гэж бодоод “11гап игап” гэсэн нэртэй хуурамч фэйсбүүк хаяг нээгээд 2021.9 дугээр сарын эхээр өөрийн нээсэн хуурамч хаягнаасаа тавилгын зарын дор буйдан захилгаар оруулж ирнэ гэсэн коммент бичсэн чинь 97023000 гэсэн дугаараас залгаад бараа захиалах гэсэн юм гэхээр нь урьдчилгаа 1.000.000 төгрөг эхэлж аваад дараа нь 1.100.000 төгрөг авсан ба нийт 2.100.000 төгрөг авсан. Уг мөнгийг өөрийн Хаан банкны дансаар авсан. Тэгээд над руу залгахаар нь бараа удахгүй ирнэ гэж хэлдэг байсан. Би бараа захиалаагүй. Онлайн покер тогломоор санагдаад мөнгөгүй байсан болохоор мөнгө олох гээд хийсэн юм. Намайг ямар нэгэн хүн дарамтлаагүй. Би дээрх мөнгийг онлайн покер тоглоом тоглоод бүгдийг нь алдсан. /6хх 178-180/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Аыг “Цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилсан” гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.Аын “...хохирлыг нөхөн төлж бүрэн барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас авхуулаад үнэн зөвөөр хүлээсэн. Иймд надад өгсөн 1 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,
Шүүгдэгч Б.А өмгөөлөгч Э.Маргадын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж Б.А хийсэн үйлдэлдээ гэмшиж, учруулсан хохирлоо төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгааг харгалзан хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оноосон 1 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,
Хохирогч З.Мын “...Б.А нь шүүх хурал дээр дансанд хийсэн мөнгөн дүнгээ харуулан гомдолгүй болгосон гэж худал мэдүүлэг өгсөн байх тул үлдсэн мөнгөө бүрэн барагдуулж авна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь арилаагүй байхад шүүхээс дээрх ялыг оногдуулсан нь шүүгдэгчийн хувьд хүнд биш ял байх тул шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Маргад нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Харин хэргийг хянахад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч З.Мын хохирлыг бүрэн төлөгдсөн гэж дүгнэжээ. /7хх 104/
Хавтас хэрэгт авагдсан баримтаа үзэхэд хохирогч З.Мын 2021 оны 9 дүгээр сард миний Хаан банкны 5023469458 тоот данс руу 250.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 345.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байсан. Тэрнээс хойш мөнгө өгөөгүй. ...” /6хх 153-154, 157/, шүүгдэгч Б.Аын эх Б.Уийн Хаан банкны 5032811777 дугаарын данснаас хохирогч З.Мд 800.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /7хх 52/, төлбөр барагдуулах гэрээ /7хх 119/ зэргээс үзэхэд хохирогч З.Мын нийт хохирол болох 2.100.000 төгрөгөөс 1.400.000 төгрөг төлөгдсөн. Үлдсэн 700.000 төгрөгийн хохирол дутуу тооцогдсон байна.
Мөн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад хохирогч Д.Нд 610.000 төгрөг, М.Хд 205.000 төгрөг хохирол гаргуулахаар 2 удаа давхардуулж бичсэн байх тул түүнийг зөвтгөж, тус заалт дээр хохирогч Ж.Мөнгөнзулд 700.000 төгрөгийн хохирол гаргуулах заалт нэмэлтээр оруулан гэж өөрчлөн,шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Маргад нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, хохирогч З.Мын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл нийт 107 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 748 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтын “...Нд 610.000 төгрөг, Х 205.000 төгрөг гаргуулан олгосугай гэж 2 удаа бичсэн заалтаас давхардуулан бичсэн нэрсийг хасаж. ...” тус заалт дээр хохирогч З.Мөнгөлзулд 700.000 төгрөгийг олгосугай. ...” гэсэн заалтыг нэмэлтээр оруулан өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б Б.А нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл нийт 107 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ