Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 28

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Б.Гансүх, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй,

            Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Баярмагнай,

            Иргэдийн төлөөлөгч: Б.Батбилэг

            Насанд хүрээгүй хохирогч: Л.Болорцэнгэл

            Насанд хүрээгүй хохирогч Л.Болорцэнгэлийн хууль ёсны төлөөлөгч: М.Долгоржав,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа

        Шїїгдэгч: С.Сүхбаатар нарыг оролцуулан тус шїїхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Сүхээгийн Сүхбаатарт холбогдох 201620000327 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шїїгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Тэс суманд тєрсєн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бїл 2, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 9-26 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ОО77091336/, Борлууд овогт Сүхээгийн Сүхбаатар.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдснаар/ Шүүгдэгч С.Сүхбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд Улаангом сумын нутаг дэвсгэрт давтан үйлдлээр насанд хүрээгүй Ц.Болорцэнгэлийг хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            1. Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол /хх-ийн 1 тал /,

            2. Хохиррогчийн нас тоолсон тухай баримт /хх-ийн 21 тал /,

           3. Насанд хүрээгүй хохирогч Л.Болорцэнгэлийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний төрсөн өдөр 3 дугаар сарын 12-ны өдөр болдог бөгөөд уг өдрөөс 5-6 хоногийн өмнө буюу 2016 оны 3 дугаар сарын 5-7-ны үед би эгч М.Долгоржавындаа өдрийн цагаар очиход М.Долгоржав, Сандагдорж нар байхгүй ажилд явсан байсан. Тэдний хүүхдүүдийг болон гэрийг нь хараад тэднийд байж байтал тэр хашаанд гэр нь байдаг Долгоржав эгчийн нөхрийнх нь ах С.Сүхбаатар гэх хүн намайг гэрт ганцаараа байтал орж ирээд надтай санасандаа бариад тоглоё гэж хэлээд хөзөр тоглосон. Тэгээд С.Сүхбаатар хожсон бөгөөд миний санасан зүйл энэ гэж хэлээд намайг газраар дэвссэн хивсэн дээр дарж унагаад дээр гараад миний өмдийг болон дотоожийг хүчээр доош болгоод над дээр хэвтээд өөрийнхөө өмдийг бас доош нь болгож бэлэг эрхтэнээ минийх рүү хийсэн юм. Би тухайн үед эсэргүүцэж түлхсэн боловч хүч хүрээгүй. Тухайн үед их өвдсөн тул өвдөж байна, би хүнтэй унтаж үзээгүй болиоч гэж хэлсэн боловч зүгээр гайгүй гэж хэлээд үргэлжлүүлээд хөдлөөд надтай хурьцал үйлдсэн. Энэ явдал 3-4 минут үргэлжлээд миний салтаа орчмоор нойт оргиж тэр тавьсан юм. Тэгчихээд босоод хүн амьтанд хэлж болохгүй, хэлбэл сүүлд юу болохыг хараарай гэж хэлчихээд гараад явчихсан. Би босоод харахад миний бэлэг эрхтнээс цусархаг шингэн гарсан байсан. Би тэр өдөр эгч, хүргэн ахыг ирэхэд нь айгаад юм хэлээгүй өнгөрсөн. Тэгээд шөнөдөө эгчийнхээ гэрт хоносон. Түүнээс хойш 3 удаа нийтдээ 4 удаа С.Сүхбаатар намайг хүчиндсэн. Эхний тохиолдлоос хойш 10 гаруй хоногийн дараа 12 цагийн орчимд хичээл тараад халамжийн төвийн байранд ирчихсэн байтал С.Сүхбаатар над руу утасдаад хаана байгааг асуугаад гараад ир уулзая гэж хэлсэн. Гарахгүй гэхэд чи ахындаа ирэхгүй гэж бодоо юу, сүүлд нь юу болохыг мэдэж байна уу, чи нэг ямаан багзагны үнэ хүрэхгүй шүү гэж хэлээд байсан тул би халамжаас гарахад С.Сүхбаатар ганцаараа явган ирсэн байсан. Намайг дагуулж 3-р сургуулийн орчимд очоод дахин хойшоо явж модон дотор эзэнгүй газарт очоод намайг газарт хэвтүүлж байгаад нөгөө зүйлээ ярьж айлгаад нэг удаа хурьцал үйлдсэн. Би тэр үед түүнээс айгаад түлхсэн боловч дийлээгүй. Тэр миний өмдийг доош болгож газарт хэвтүүлээд надтай хурьцал үйлдсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа буюу 2016 оны 4 дүгээр сарын эхээр намайг 640 дүгээр сургууль дээрээс харьж явтал мөн өдрийн цагаар 14-15 цагийн орчимд дахин утсаар дуудаж 4 замын дэргэд уулзаад намайг дагуулж урьд хурьцал үйлдсэн хүнгүй модон дотроо аваачиж нэг удаа хурьцал үйлдсэн. Тэр үед би бас айгаад эсэргүүцэж чадаагүй, юм хэлээгүй өнгөрсөн. Хамгийн сүүлд 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр 30-ны орчимд байх сургуулиас давтлаганд суугаад харьж явтал над руу утасдаж дуудаад дахин нөгөө модон дотроо аваачиж хурцал үйлдсэн. ...Түүнээс хойш дуудахад нь би гарч уулздаггүй байсан. Эгчийндээ очиход таардаг боловч би эсэргүүцээд ойртуулдаггүй байсан. Хурьцал үйлдэх үедээ элдэв янзаар дарамтлаад “...уулзахгүй бол чи ахындаа ирж таарна, сүүлд юу болохыг хараарай, эгчид чинь ч хамаатай шүү эгчид чинь юу тохиолдохыг хараарай, миний ар талд хэн байна гэж бодож байна, чи нэг ямааны багзагны үнэд хүрэхгүй шүү, цагдаад хэлэх юм бол 7 хоногийн л ялтай хүн шүү. Тэгээд гараад ирнэ, чи хэнд ч хэлээд нэмэр байхгүй. Чамайг ална шүү” гэж дарамталдаг байсан. С.Сүхбаатар эхний удаа намайг хүчиндэхдээ миний амыг гараараа дараад хашгирах, тусламж эрх боломж олгоогүй. Мөн 3 дахь удаад хашгирах гэхэд амыг гараараа дарсан юм. Би С.Сүхбаатартай хурьцал үйлдэхээс өмнө өөр хэн нэгэнтэй хурьцал үйлдэж үзээгүй байсан. Анх удаа С.Сүхбаатарт хүчиндүүлэхэд миний бэлэг эрхтнээс цустай шингэн гарсан юм. ...С.Сүхбаатар анх миний төрсөн өдрөөс 5-6 хоногийн өмнө эгч Долгоржавын гэрт хүчиндсэн, түүнээс хойш 10-аад хоногийн дараа болон 4 дүгээр сарын эхээр, 4 дүгээр сарын сүүлээр 3 удаа С.Сүхбаатар намайг хүн амьтангүй эзэнгүй, модтой газарт аваачиж хүчиндэж байсан. Уг газар нь айл байхгүй, хүн явдаггүй, том талбай байсан бөгөөд модны доор аваачиж өөрийнхөө куртикыг тайлж цасан дээр дэвсээд намайг хэвтүүлээд миний дээр гарч хүчинддэг байсан. Би түүнтэй харилцан тохиролцож зөвшөөрч хурьцал үйлдсэн тохиолдол байхгүй. С.Сүхбаатар дандаа хүч хэрэглэж айлгаж дарамталж байгаад хүч хэрэглэдэг байсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг харж хамгаалж явах ёстой хүн С.Сүхбаатарт хүчиндүүлсэндээ би гутарч, сэтгэл санаагаар унасандаа дахин өөр 2 хүнтэй унтсан юм. Найз нөхөд болон сургууль гээд ойр орчинд маань намайг ямар ч нэр хүндгүй болгож хэцүү байдалд оруулсанд би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-30 тал /,

            4. Гэрч Л.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Бид эцэг эхээс 6-уулаа бөгөөд, миний эцэг эх хоёулаа нас барчихсан бид бүтэн өнчин хүмүүс байгаа юм. Миний том эгч М.Долгоржав хүнтэй сууж тусдаа гарсан одоо нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Тэднийд би болон Л.Болорцэнгэл хамт амьдарч байгаа. Ах Батзул хөдөө хөлсөөр мал малладаг, эгч Эрдэнэчимэг сэтгэцийн өөрчлөлттэй тул халамжийн төвд амьдардаг, дүү Л.Болорцэнгэл Увс Эрдэм ахлах сургуулийн 10 дугаар ангид сурдаг, одоогоор жирэмсэн тул өвчний чөлөө авчихсан гэртээ байгаа, дүү Л.Отгонцэнгэл хэлгүй бөгөөд халамжийн төвд амьдардаг юм. Өнгөрсөн зун аав ээжээс үлдсэн гэрийг М.Долгоржав эгчийн хашаанд барьж Батзул болон Л.Болорцэнгэл бид гурав амьдарч байсан бөгөөд ах Батзул 2016 оны 09 сараас хойш Тэс сумруу айлын мал хөлсөөр маллахаар явсан юм. Одоогоор Л.Болорцэнгэл дунд сургуульд сурдаг боловч жирэмсэн, би Улаангом коллежид сурдаг тогтсон орлого байхгүй учир хоол хүнс, түлээ нүүрс авч чадахгүй тул М.Долгоржав эгчийнд амьдарч байгаа юм. Л.Болорцэнгэлийн хувьд Увс Эрдэм ахлах сургуулийн 10б ангид сурдаг бөгөөд өнгөрсөн жил халамжийн төвд эгч дүүгийн хамт амьдарч байгаад М.Долгоржав эгчийнд ирсэн. Миний дүү Л.Болорцэнгэл нь зөрүүд ааштай, хурдан ууртай хэр баргын хүнтэй нийлээд дотносоод байдаггүй, бухимдуу зан араншинтай хүүхэд бөгөөд найз нөхөд цөөхөнтэй хэл үггүй гадуур тэнээд яваад байдаггүй, сургууль давтлага гэх мэтэд яваад бусад үед халамжийн төвд юм уу М.Долгоржав эгчийнд байдаг байсан. Томоотой хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал /,

          5. Гэрч М.Долгоржавын мөрдөн байцаалтад өгсөн: “Л.Болорцэнгэл нь өнгөрсөн өвөл болон хавар халамжийн төвд амьдарч тэндээсээ сургуульдаа явдаг байсан бөгөөд 2016 оны 5 сараас манай хашаанд ирж дүү нарын хамт эцэг, эхийн гэрт амьдарсан. Түүнээс өмнө халамжийн төвд амьдарч байхдаа Л.Болорцэнгэл хичээлээ тарсаны дараа манайхаар байнга ирдэг байсан юм. Тэгж байхад уг асуудал болсон талаар би сүүлд дүүгээсээ асууж байж мэдсэн юм. Өнгөрсөн зун буюу 2016 оны 06-07 саруудад С.Сүхбаатар согтуу ирсэн үедээ дүү Л.Болорцэнгэлийг “банзал янхан яатуу” гэх зэргээр орилж хашгирч загнадаг, агсам тавьдаг байсан. Мөн надад хандаж чиний дүү чинь банзал янхан гэж хэлдэг байсан. С.Сүхбаатар нь 5-6 жилийн өмнөөс эхнэрээсээ салсан. Намайг янз бүрээр хэлж чи нөхрөөсөө салчих аль эсвэл би чиний нууц амраг болъё, хоёулаа бэлгийн харьцаанд орж байя гэж удаа дараа хэлж байсан. Би урдаас нь эсэргүүцэж чи намайг биш төрсөн дүүгээ доромжилж байна гэж хэлэхэд дуугүй болчихдог байсан. Хамгийн сүүлд 2016 оны 11 сарын эхээр хөдөө явахын өмнө би эмэгтэй хүнтэй ойртолгүй үхлээ, би чамайг харахаар бие сонин болоод байна гэж хэлж байсан. Харин өнгөрсөн өвөл 2016 оны 03 сарын орчимд С.Сүхбаатар надад “би чиний хүргэн болчихвол чи яах вэ” гэж асууж байсан. Тэр үед би түүнд “надад чамд өгчих ямар хүн байдаг юм бэ” гэхэд хэнийг нь ч авсан яадаг юм бэ пизда минь гэж хэлж байсан. Тухайн үед тэгээд өнгөрсөн би юм бодоогүй юм. Бид эцэг эхээс 6-уулаа бөгөөд би том эгч нь байгаа юм. Миний эцэг, эх хоёулаа нас барсан бөгөөд миний доод талын эрэгтэй дүү Батзул хөдөө хөлсөөр мал малладаг, зуны улиралд гэртээ буюу манай хашаанд эцэг эхийн гэрт амьдардаг, дүү Эрдэнэчимэг сэтгэцийн өөрчлөлттэй тул халамжийн төвд амьдардаг. Дүү Ганчимэг Улаангом коллежид сурдаг бөгөөд манай гэрт амьдардаг юм. Миний дүү Л.Болорцэнгэл Увс Эрдэм ахлах сургуулийн 10 дугаар ангид сурдаг, одоогоор манайд амьдарч байгаа, дүү Отгонцэнгэл хэлгүй бөгөөд халамжийн төвд амьдардаг юм. Гэр бүлийнхнээс би ганцаараа тусдаа гарч амьдрал зохиосон. Нөхөр Сандагдоржтой гэр бүл болоод 8 жил болж байгаа одоо 4 хүүхдийн хамт хадам ээжийн хашаанд амьдардаг юм. Хадам ээж маань 2016 оны 04 сарын 12-нд нас барсан бөгөөд түүний гэрт нөхрийн эгч Пүрэвжав нэг хүүхдийн хамт, нөхрийн ах С.Сүхбаатар нэг хүүхдийн хамт 4-лээ амьдардаг. Тэр хашаанд би эцэг эхийн гэрийг барьсан. Өнгөрсөн зун тэр гэрт миний 3 дүү амьдарч байсан бөгөөд дүү Батзул 2016 оны 09 сард хөдөө мал маллахаар явсан тул би хоёр эмэгтэй дүүгээ өөрийн гэртээ авч амьдарч байгаа юм. Л.Болорцэнгэл нь өнгөрсөн өвөл болон хавар халамжийн төвд амьдарч байхдаа Л.Болорцэнгэл хичээлээ тарсны дараа байнга манайд ирдэг байсан юм. Миний дүү Л.Болорцэнгэл нь үг дуу цөөтэй, хэр баргын хүнтэй юм яриад байдаггүй, жаахан ааш муутай, тэжиг, зөрүүд зантай уцаарлаад байдаг, түргэн ууртай, бухимдуу зан араншинтай хүүхэд бөгөөд сурлага сайтай хүүхэд байгаа юм. Гадуур дотуур хоноод шоудаад найз нөхөд гээд яваад байдаггүй. Хүмүүжлийн хувьд томоотой, амьдарлын хүнд хүчир хатууг үзсэн хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал /,

            6. Гэрч Г.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Болорцэнгэлийг урьд нь ажиглаж байхад бие нь өөрчлөгдөж гэдэс нь томроод байх шиг санагдсан тул 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуудаж ганцаарчилж уулзаж яриа өрнүүлэх явцдаа жирэмсэн болсон эсэхийг асуухад эхэндээ үгүй гэж хэлж байсан боловч сүүлдээ жирэмсэн болсон талаараа хэлсэн. Анх 2016 оны хавар хүргэн ахынх нь ах гэх хүнд хүчиндүүлсэн гэж хэлсэн юм. Тиймээс би сургуулийн эмчийг дуудаж болсон явдлын талаар мэдээлэл өгч ар гэрийн хүнд нь мэдэгд гэж хэлсэн юм. Мөн цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан байцаагч Мөнхзулд болсон явдлын талаар мэдэгдсэн юм. Л.Болорцэнгэлийн сурлага, хувийн зан байдлын талаар сайн мэдэхгүй. Хичээл ном тасалдаггүй нийгмийн идэвхи сайтай, урлаг спортын арга хэмжээнд бүрэн хамрагддаг, хичээлдээ дуртай хүүхэд байгаа юм. Ямар нэгэн байдлаар гадуур тэнэх, болох болохгүй зөрчил гаргаж байгаагүй. Хичээл тараад давтлага болон бусад арга хэмжээнүүдийг тасалдаггүй бүгдэд нь хамрагддаг хүүхэд байгаа юм. Харилцааны хувьд энгийн боловсон асуудлыг танилцуулж өөрийгөө илэрхийлдэг, хүмүүстэй чөлөөтэй харьцдаг, ангидаа хоёр хүүхэдтэй илүү дотно найзалдаг. Ар гэрийн амьдралын хувьд тааруу бүтэн өнчин халамжийн төвд амьдардаг тул сургуулийн хяналтанд буюу миний хяналтанд байдаг. Сургуулиас ойр зуурын дэвтэр ном хувцас хунар зэрэгт нь анхаарч тусалдаг байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал /,

           7. Гэрч Д.Буянхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 11 сарын 14-ний өдөр сургууль дээрээ ажиллаж байтал нийгмийн ажилтан Ууганбаяр дуудаж Л.Болорцэнгэлийг жирэмсэн болсон талаар хэлсэн юм. Би тухайн үед Болорцэнгэлийн биед үзлэг хийж ярилцахад найз залуутай гэсэн бөгөөд түүний хүүхэд биш гэж хэлсэн. Би түүнээс шалгааж асуухад хүргэн ахынх нь ах С.Сүхбаатар гэх хүнд өнгөрсөн хавар хүчиндүүлсэн гэж хэлсэн бөгөөд айгаад эгч болон бусад хүмүүст хэлээгүй гэж ярьж байсан. Түүнийг гэдэс нь томорчихсон гадуураа өргөн хувцас өмсчихсөн байсан тул мэдэгдэхгүй байгаад байсан юм байна лээ. Тухайн үед Л.Болорцэнгэл нь жинсэн өмд өмсөж тэлээгээ маш чангалж бүсэлсэн байсан бөгөөд гаднаас хархад мэдэгдэхгүй байсан. Орон дээр хэвтүүлж үзэхэд гэдэс нь нэлээн томорсон лав 5 сартай жирэмсэн болсон байна гэж би үзсэн тул ар гэрийнхнийг нь асуухад бүтэн өнчин гэсэн бөгөөд эгч М.Долгоржав нь байгаа гэсэн тул түүнийг нь дуудаж эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж жирэмсний хугацааг тодорхойлуулах шаардлагатай гэж хэлж явуулсан. Тухайн үед Л.Болорцэнгэлийн биед үзлэг хийж үзэхэд биед нь ямар нэгэн шарх сорви гэмтэл бэртэл байгаагүй. Би М.Долгоржавд Л.Болорцэнгэл бусдад хүчиндүүлсэн талаар хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал /,

         8. Гэрч С.Сандагдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Л.Болорцэнгэлийг жирэмсэн болсон талаар саяхан буюу 2016 оны 11 сарын 14-ний өдөр мэдсэн юм. Миний эхнэр М.Долгоржав надад Л.Болорцэнгэлийг чиний төрсөн ах Оршихоо /С.Сүхбаатар/ хавар хүчиндэж жирэмсэн болгосон байна гэж хэлсэн. Тэгэхэд энэ талаар анх мэдсэн. Би С.Сүхбаатараас асуухад Л.Болорцэнгэлтэй 2-3 удаа бэлгийн харьцаанд орсон гэж хүлээн зөвшөөрсөн юм. С.Сүхбаатар нь Тэс суманд төрсөн бөгөөд бага насаа мал дээр өнгөрүүлсэн. Эхнэр авч тусдаа гарсан 2 хүүхэдтэй амьдарч байгаад гэр нь шатсан тул гэр оронгүй байж байгаад сүүлд эхнэрээсээ салж хоёр хүүхдээ нэг нэгээр нь авсан юм. Манайх ээжийнхээ хашаанд амьдардаг бөгөөд тэр хашаанд манайхаас гадна ээжийн гэр М.Долгоржавын дүү нар амьдардаг нэг гэр байдаг юм. Ээжийн гэрт миний эгч С.Пүрэвжав болон ах С.Сүхбаатар нар нэг нэг хүүхдийн хамт амьдардаг. Ах маань тодорхой эрхэлсэн ажилгүй, голдуу хөдөө явж айлын мал хөлсөөр малладаг. Хүүхэд нь одоо 9 настай Увс Эрдэм ахлах сургуульд сурдаг юм. Зан араншингын хувьд үг дуу цөөтэй, хүнтэй тэр бүр юм яриад байдаггүй, найз нөхөд цөөхөн, архи хааяа нэг уучихдаг, тамхи татдаг урьд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал /,

9. Гэрч С.Пүрэвжавын  мөрдөн байцаалтад өгсөн: “С.Сүхбаатар нь миний төрсөн дүү байгаа юм. Харин Болорцэнгэл нь миний дүү Сандагдоржийн эхнэрийн дүү бөгөөд Сандагдоржийнд амьдардаг. Би Л.Болорцэнгэлийг жирэмсэн болсон талаар саяхан буюу 2016 оны 11 сард Долгоржаваас мэдсэн юм. Тухайн үед цагдаагийн байгууллагаас С.Сүхбаатарыг хайж сураглаж ирэхэд холбогдуулан шалгаж байгаа талаар мэдсэн. С.Сүхбаатар надад болсон явдлын талаар хэлэхдээ Л.Болорцэнгэлтэй 2 удаа бэлгийн харьцаанд орсон гэж хэлж байсан. Хүчиндсэн эсэх талаар мэдэхгүй байна. Тэр талаар надад яриагүй. С.Сүхбаатар, Болорцэнгэл нар надад тэр талаар ярьж байгаагүй. Л.Болорцэнгэл нь манай хашаанд дүүгийнд амьдардаг бөгөөд С.Сүхбаатар түүнтэй энгийн харьцаатай байсан. Ямар нэгэн дотно болон бэлгийн харьцаанд ордог зүйл ажиглагдаагүй. Л.Болорцэнгэл нь халамжийн төвд амьдардаг байсан бөгөөд төрсөн эгч М.Долгоржав нь миний дүүтэй гэр бүл болсон манай хашаанд амьдардаг юм. Тиймээс Л.Болорцэнгэл тэднийд байнга ирдэг орж гараад явдаг хүүхэд байсан юм. Энэ хавраас намар хүртэл манай хашаанд эцэг эхийнхээ гэрт амьдарсан бөгөөд одоо М.Долгоржавын гэрт амьдарч байгаа. С.Сүхбаатар нь Тэс суманд төрсөн бөгөөд бага насаа мал дээр өнгөрүүлсэн. Насанд хүрсэн хойно нь манайх Улаангомд нүүж ирсэн бөгөөд Улаангомд ирээд эхнэр авч тусдаа гарсан 2 хүүхэдтэй амьдарч байгаад гэр нь шатсан тул гэр оронгүй байж байгаад сүүлдээ эхнэртэйгээ таарамж муутай болж шүүхээр албан ёсоор гэр бүл салсан. Түүнээс хойш С Сүхбаатар бид хоёр нэг нэг хүүхдийн хамт ээжийн гэрт амьдарч байгаа юм. Бидний ээж 2 жил орчим өвчтэй хэвтэрт асруулж байгаад 2016 оны 04 сарын дундуур нас барсан юм. С.Сүхбаатар нь амьдралын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөө айлын мал маллаж туслах малчинаар ажиллаж амьдралаа залгуулдаг. Өөрийн гэсэн хувьд ногдох хөрөнгө байхгүй. Ар гэрийн хувьд хүртээмж муутай, би зах дээр лото тоглоом тоглуулж хэдэн төгрөг олдог түүгээрээ ойр зуурын хоол унд залгуулдаг юм. С.Сүхбаатар нь архи уучихдаг байсан боловч суүлийн үед архи уухаа больсон найз нөхөд цөөхөн, орж гараад яваад байдаг хүн байхгүй Телевизийн зар харж байгаад туслах малчин авах зарын дагуу холбоо барьж очиж ажилладаг. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн байгаа юм. Одоо 9 настай хүүгийн хамт амьдардаг. Хүүхэд нь Увс Эрдэм сургуульд сурдаг. Эхнэрээсээ салаад 4-5 жил орчим болж байгаа. Манай хашаанд манайхаас гадна дүү С.Сандагдоржийн гэр болон түүний эхнэр М.Долгоржавын эцэг эхийн гэр байдаг. С.Сандагдоржийнх ам бүл 6-уулаа 4 хүүхдийн хамт амьдардаг мөн дээр нь тэднийд М.Долгоржавын хоёр эмэгтэй дүү хамт амьдардаг юм Тэднийх бас тодэрхой эрхэлсэн ажилгүй ойр зуурын цагийн ажил хийж амьдралаа залгуулдаг айл байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал /,

       10. Гэрч Б.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “С.Сүхбаатар гэгчийг танихгүй. Л.Болорцэнгэл нь миний төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Миний төрсөн дүү Б.Мөнгөнсуваг нь өвчнөөр нас бараад 2 жил болж байна. Л.Болорцэнгэл нь бүтэн өнчин хүүхэд байгаа юм. Би болсон хэргийн талаар Улаанбаатар хотоос өнгөрсөн долоо хоногт ирээд зах дээр явж байгаад М.Долгоржавтай тааралдаж уулзах явцад уг хэргийн талаар анх сонсож мэдсэн юм. Би өөрөө Өлгий суманд амьдардаг боловч одоогоор Улаанбаатар хотод өөрийгөө эмчлүүлэхээр хүүгийнхээ гэрт амьдардаг юм. М.Долгоржав надад хэлэхдээ бид шийдвэр гаргаж чадахгүй байна. Би ганцаардаад байна. Дүү охин маань бусдад хүчиндүүлж жирэмсэн болсон одоо цагдаад шалгуулж байгаа. Л.Болорцэнгэлийг М.Долгоржавын нөхрийн ах болох Орших /С.Сүхбаатар/ гэж дууддаг залуу хүчиндэж жирэмсэн болгосон байна гэж надад хэлсэн юм. Миний төрсөн дүү Б.Мөнгөнсуваг нь нөхөргүй байхдаа хоёр хүүхэд төрүүлсний дараа Лхамжав гэх хүнтэй гэр бүл болж 4 хүүхэд төрүүлсэн нийт 6 хүүхэдтэй юм. Б.Мөнгөнсуваг Лхамжаваас баг охиноо төрүүлсний дараа гэр бүл салж өөрөө хүүхдүүдийнхээ хамт халамжийн төвд амьдардаг байж байгаад Лувсандорж гэх хүнтэй танилцаж түүнтэй хамтран амьдарч тусдаа гэр оронтой болж гарсан юм. Б.Мөнгөнсуваг одоогоос 2 жилийн өмнө нас барсан бөгөөд түүнээс хойш хагас жилийн дараа Лувсандорж нас барж хүүхдүүд нь өнчирч үлдсэн юм. Тэдний том охин М.Долгоржав нь тусдаа гарч амьдрал зохиосон боловч бусад хүүхдүүд нь тусдаа гараагүй эмэгтэй хүүхдүүд олонтой нэг л залуу байдаг юм. Нэг охин нь сэтгэцийн өөрчлөлттэй халамжийн төвд амьдардаг, бас нэг охин хэл муутай хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд бас халамжийн төвд амьдардаг юм. Одоогоор Батзул гэх залуу нь хөдөө хүний мал хөлсөөр маллаж амьдардаг, 2 охин халамжийн төвд амьдардаг, Л.Болорцэнгэл, Л.Ганчимэг гэх хоёр охин нь М.Долгоржавын гэрт амьдарч байгаа юм. Л.Болорцэнгэл нь Увс Эрдэм сургуулийн 10 дугаар ангид сурч байгаад жирэмсэн болж гэдэс нь томорсон тул хичээлээс чөлөө авчихсан гэрээр байгаа юм. Эрхэлсэн тодорхой ажилгүй хүүхдүүд байдаг бөгөөд өөрийн гэсэн хөрөнгө хогшил гэхээр зүйл байхгүй эцэг эхээс үлдсэн нэг гэр л байдаг юм. Харж хандах хүн ч байхгүй. М.Долгоржавыг бараадаж амьдардаг хүүхдүүд байгаа юм. Л.Болорцэнгэл нь хувийн зан араншингын хувьд хүнтэй энгийн харьцаатай, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, дургүй зүйлээ хэлчихдэг, аймхай ичимтгий зан араншинтай, хар бага наснаасаа хар бор амьдрал үзэж ядуу зүдүү өнчин өрөөсөн өссөн хүүхэд бөгөөд амьдралын хүнд бэрхийг сайн мэддэг, муу зуршилгүй, гадуур тэнээд явдаггүй сахилга бат сайтай хүүхэд байгаа юм. Миний хувьд энэ хүүхдийг гэмт хэргийн улмаас хохирсонд туйлын гомдолтой байна. Өнчин өрөөсөн харж хандах хүнгүй гэдгээр нь элэг барьж доромжилж дээрэлхэж уг гэмт хэргийг хийсэн гэж үзэж байна. Тиймээс буруутай этгээдэд хуулийн дагуу хүнд ял оногдуулж өгнө үү. Би цаашид Л.Болорцэнгэлийг өөр дээрээ авч асарч хамгаалах болно. Би өмнө нь Л.Болорцэнгэлийг гэртээ өөр дээрээ авч өсгөе гэхэд М.Долгоржав сургууль номыг нь төгсгөж байгаад болъё гэж хэлээд хойшлуулсан юм. Гэтэл ийм асуудал болчихсон байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал /,

          11. Гэрч С.Уртнасангийн мөрдөн байцаалтад өгсөн: “С.Сүхбаатар нь миний төрсөн дүү байгаа юм. Л.Болорцэнгэл гэдэг охин нь миний дүү С.Сандагдоржийн эхнэрийн дүү бөгөөд бүтэн өнчин С.Сандагдоржийнд амьдардаг юм. Би С.Сүхбаатарыг гэмт хэрэгт холбогдсон талаар Тэс суманд цагдаа нар ирж С.Сүхбаатарыг Улаангом сумруу авч явахад нь мэдсэн юм. Түүнээс өмнө мэдээгүй байсан. С.Сүхбаатар нь 2016 оны 11 сарын эхээр Тэс суманд айлд туслах малчинаар хөлсөөр ажиллахаар ирсэн байхад нь уулзсан. Тэр үед С.Сүхбаатар надад гэмт хэрэг үйлдсэн талаар огт яриагүй юм. С.Сүхбаатарыг бид нар гэр бүл дотроо Оршихоо гэж дууддаг бөгөөд албан ёсны нэр нь С.Сүхбаатар гэдэг юм. С.Сүхбаатар нь Тэс суманд төрсөн бөгөөд багадаа гэрээр хүмүүжсэн бөгөөд Тэс сумын сургуульд суралцаж байгаад 4-р ангиас гарсан. Түүнээс хойш дахин сургуульд сураагүй. Манай эцэг эх маань Улаангом сумруу шилжихэд дагаж Улаангомд ирж амьдарсан бөгөөд Улаангомд ирсэн хойно оо Сүрэнхорлоо гэх эмэгтэйтэй гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. Гэр бүл болоод удаагүй байтал гэр нь шатсан тул ээжийнд амьдардаг болсон юм. Сүрэнхорлоотой амьдарч байгаад 4-5 жилийн өмнө шүүхээр албан ёсоор салж хоёр хүүхэд ээ нэг нэгээр тусдаа авч амьдрах болсон. С.Сүхбаатар одоо 9 настай хүү Дамдинбазар, эгч С.Пүрэвжав болон түүний хүүгийн хамт 4-үүлээ ээжийн гэрт амьдардаг юм. Тодорхой эрхэлсэн ажил байхгүй, урьд өмнө нь ч тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, зарын дагуу хөдөө малчин айлуудад туслах малчинаар ажиллаж хэдэн төгрөгний цалин авдаг түүгээрээ ар гэрийн амьдрал аа залгуулдаг юм. Хүү Дамдинбазар нь Увс Эрдэм сургуульд сурдаг юм. С.Сүхбаатар нь хувьд ногдох хөрөнгө байхгүй. Эцэг эх маань нас барчихсан тул гэрт нь амьдардаг юм. С.Сүхбаатарын хувийн зан араншингын хувьд элдэв муу зуршилгүй, хааяа архи уучихдаг боловч агсам согтуу тавиад гэмт хэрэг зөрчилл холбогдоод байдаггүй, даруу төлөв зан араншинтай, найз нөхөд цөөхөн, хүнтэй харьцах харьцаа хэвийн өөрийгөө ойлгуулах чадвартай хүн байгаа юм. Тэдний хашаанд нь дүү С.Сандагдоржийнх байдаг бөгөөд С.Сандагдорж нь эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг мөн тэднийд С.Сандагдоржийн эхнэрийн дүү болох Л.Болорцэнгэл, Л.Ганчимэг гэх 2 охин хамт амьдардаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал /,

         12. Гэрч А.Содномын мөрдөн байцаалтад өгсөн: “...Л.Болорцэнгэл нь миний ажиллаж байсан халамж үйлчилгээний газарт амьдарч байгаад 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Би Л.Болорцэнгэлтэй түүнийг зөвшөөрсний дагуу 2016 оны 5 дугаар сарын сүүлээр хүүхдийн баяр болохын өмнө 1 удаа бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед Л.Болорцэнгэл миний ажлын өрөөнд орж ирээд 5000 төгрөг хэрэгтэй байна гэж гуйж аваад өөрөө намайг өдөж надтай бэлгийн харьцаанд орсон юм. Л.Болорцэнгэл хүнтэй унтчихсан онгон хальс нь цоорсон байсан. Тэр үед Л.Болорцэнгэл 9 дүгээр ангид сурч байсан, 16-17 орчим настай байсан байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,

          13. Гэрч К.Хундагын мөрдөн байцаалтад өгсөн: “Л.Болорцэнгэл нь миний ажиллаж байсан халамж үйлчилгээний газарт амьдарч байгаад 2016 оны 6 сард гарсан юм. Л.Болорцэнгэл надтай дотно харьцдаг миний гар утсыг байнга авч тоглодог, байнга уулзалддаг хүүхэд байгаа юм. Би түүнтэй бэлгийн харьцаанд орсон эсэхээ санахгүй байна. Би 2016 оны хавар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ажил дээр очсон удаа бий. Тэгэхэд жижүүрийн өрөөнд хоносон байсан. Тэр шөнө Л.Болорцэнгэлтэй бэлгийн харьцаанд орсон байхыг үгүйсгэхгүй. Эрүүлдээ түүнтэй бэлгийн харьцаанд ороогүй. Л.Болорцэнгэл Увс эрдэм сургуулийн 9 дүгээр ангид сурдаг байсан. Асрамжийн байранд амьдарч, тэндээсээ сургуульд явдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/,

          14. Гэрч Д.Норовсамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би С.Сүхбаатар гэх хүнийг танихгүй. Л.Болорцэнгэл нь жирэмсэн хүүхэд бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 02-ноос миний хяналтад байгаа юм. Хамаатан садны холбоо байхгүй. Л.Болорцэнгэл нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрөх тасагт эмчид үзүүлж жирэмсэн тул хяналтанд орсон юм. Анх үзүүлэхэд 28 долоо хоногтой жирэмсэн, умайн тонус хатууралтай байсан тул жирэмсний эмгэгийн тасагт 2016 оны 12 дугаар сарын 13-наас 18-ны хооронд хэвтэж эмчлүүлсэн юм. Одоогоор Л.Болорцэнгэл нь жирэмсний тээлтийн хугацаа 33 долоо хоногтой, ураг хэвийн, ямар нэгэн өвчин хууч байхгүй байна. Л.Болорцэнгэлийн хэвлийдээ тээж буй ургаас ДНХ-н шинжилгээнд дээж авах боломжгүй юм. Хүүхдийг төрөх үед шүүхийн шинжээч нар дээж авах боломжтой. Л.Болорцэнгэл нь хуанлигаар сүүлийн хугацаа 2017 оны 2 дугаар сарын 10-15-ны хооронд амаржих юм. Бидний мөрдөж буй стандартаар 20-оос доош настай тохиолдолд эрсдэлтэй гэж үздэг. Өөрсдийн хүсэлтээр болон ар гэрийн хүсэлтээр 22-оос доош долоо хоногтой ургыг тасалж болдог юм. 16 настай үед хүүхэд төрүүлэх нь дутуу төрөх, ээжийн талаас төрөх үед цус алдах цаашлаад аль аль нь эндэх эрсдэлтэй юм. Хяналтад байнга үзүүлж эмнэлэгт төрөх шаардлагатай. Биений юмны мөчлөгийн дундах 10 хоногт жирэмслэх магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл сарын тэмдэг ирснээс хойш 10 хоногийн дараанаас жирэмслэх магадлал өндөрсдөг юм. Л.Болорцэнгэл нь 2017 оны 01 сарын 31-ний өдөр 39 долоо хоногтойдоо төрсөн байна. Л.Болорцэнгэлийн хувьд жирэмсэн болсон хугацааг тооцож үзэхэд 2016 оны 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 06-ны хооронд жирэмсэлсэн байх магадлалтай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал /,

             15. Гэрч Н.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Л.Болорцэнгэлийн биед 2016 оны 11 сарын 18-ны өдөр үзлэг хийж 2016 оны 11 сарын 21-ний өдөр 626 дугаартай дүгнэлтийг гаргасан юм. Л.Болорцэнгэлийг үзэхэд жирэмсэн байсан ба 28 долоо хоногтой жирэмсэн байсан. Л.Болорцэнгэлийн жирэмсэн болсон өдрийг нарийвчлан тогтоох боломжгүй. Харин сүүлийн сарын тэмдэг, жирэмсэн үед хийгдсэн ЭХО, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, онош зэргээс үндэслэн 2016 оны 04 сарын 22-ноос 2016 оны 05 сарын 05-ны хооронд жирэмслэх боломж хамгийн өндөр байна гэж үзсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р тал/,

          16. Гэрч У.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “С.Сүхбаатар нь эрхэлсэн тодорхой ажилгүй ээжтэйгээ амьдардаг байсан бөгөөд өнгөрсөн хавар нас барсан. Намайг уг багийн нийгмийн ажилтнаар 4 жил ажиллах хугацаанд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Хааяа архи уудаг бөгөөд эрүүлжүүлэгдэж байсан. Тодорхой эрхэлсэн ажилгүй тул хөдөөгүүр явж хөлсөөр мал маллаж амьдардаг, тогтсон орлогогүй, хүнсний талонд хамрагдсан түүгээрээ амьдардаг. Гэр бүл салсан, 1 хүүхдийн хамт амьдардаг юм. С.Сүхбаатар нь хүнд амьдралтай, гэр орны байдал тух муутай байдал ажиглагдсан. Л.Болорцэнгэлийн хувьд бүтэн өнчин, амьдралын түвшин доогуур, харж хандах хүнгүй хүнд амьдралтай тул асрамжийн газарт байршуулахад тэндээсээ гарч эгчийндээ амьдрах болсон. Өөрөө асрамжийн газарт амьдрах дургүй гэрийнхэн дотор оо арай сэргэлэн цовоо зан араншинтай охин байгаа юм. Хичээлдээ дур сонирхолтой. Эгч дүү хоёр нь асрамжийн газарт амьдардаг. Нэг ах нь хөдөө хөлсөөр мал маллаж байгаа. Эгч М.Долгоржавындаа амьдардаг юм. Л.Болорцэнгэлийг бусдад хүчиндүүлж жирэмсэн болсон талаар анх мэдээд Л.Болорцэнгэлтэй уулзаж асуухад С.Сүхбаатар нь хүнд хэлсэн тохиолдолд чамайг алчихна шүү, чамайг өмөөрөх хамгаалах хүн байхгүй, чи нэг ямаан багзагны үнэд хүрэхгүй хүн шүү, би ял авахгүй 7 хоноод гараад ирчихнэ гэж сүрдүүлдэг байсан талаар надад ярьсан юм. Л.Болорцэнгэл нь одоогоор эгч М.Долгоржавындаа амьдарч байгаа Түүний нөхөр С.Сандагдорж нь сэжигтэн С.Сүхбаатарын төрсөн дүү бөгөөд С.Сандагдорж болон түүний эгч С.Пүрэвжав нарын зүгээс М.Долгоржав, Л.Ганчимэг, Л.Болорцэнгэл нарыг сэтгэл зүйн хувьд дарамтанд байлгадаг, байнгын айдас түгшүүртэй байдалд байлгаж байна. С.Сандагдорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьж чиний дүү чинь дуртайдаа унтаж хэвтэж жирэмсэн болчихоод ахыг минь хэрэгт холбогдуулж хорьсон гэж М.Долгоржавыг зодож цохих, сэтгэл зүйн хувд байнгын дарамтанд байлгадаг талаар надад ярьсан юм. Тиймээс би тэднийг хамгаалах гэр бүлийн хүчирхийллээс ангид байлгах зорилгоор асрамжийн газарт байршуулах талаар хөөцөлдөж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал /,

            17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 626 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Л.Болорцэнгэл нь жирэмсэн байна. Одоогоор 28 долоо хоногтой жирэмсэн байна. Л.Болорцэнгэлийн жирэмсэн болсон өдрийг нарийвчлан тогоох боломжгүй. Асуумж болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээс үндэслэхэд 2016 оны 4-5 сард /4 сарын 22-ноос 5 сарын 5-ны хооронд/ жирэмсэн болсон байх боломжтой. Л.Болорцэнгэл нь наацын болон серелогийн шинжилгээгээр бэлгийн замаар дамжих халдварт өвчингүй байна. Одоогоор ургийн тээлт хэвийн байна. Дүгнэлтийн 3 дахь хэсэгт бичигдсэн байгаа” гэх дүгнэлт / хх-ийн 56-р тал/,

             18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 632 дугаартай шинжээч эмчийн: “Иргэн С.Сүхбаатарын биед халдварт өвчин илрүүлэх шинжилгээ хийхэд, бэлгийн замын халдварт өвчингүй байна. Шинжилгээнүүдийг дүгнэлтэд хавсаргав. Иргэн С.Сүхбаатар нь 3 дугаар бүлгийн цустай байна гэх дүгнэлт” /хх-ийн 60-62-р тал /,

      19. Шүүгдэгч С.Сүхбаатарын сэтгэцийн байдлыг тогтоосон шинжээч эмч нарын дүгнэлт “С.Сүхбаатар нь сэтгэцийн хувьд эрүүл. С.Сүхбаатар нь сэтгэл мэдрэлийн өвчингүй. С.Сүхбаатар нь эмчийн хяналтанд байхгүй. Удамшил өвчингүй. С.Сүхбаатар нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. С.Сүхбаатар нь хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт” /хх-ийн 69-70-р тал /,

         20. Хохирогч Л.Болорцэнгэлийн сэтгэцийн байдлыг тогтоосон шинжээч эмч нарын дүгнэлт “Л.Болорцэнгэл нь сэтгэцийн хувьд эрүүл. Л.Болорцэнгэл нь сэтгэл мэдрэлийн өвчингүй. Удамшилд эгч нь оюун ухааны хомсдолтой. Л.Болорцэнгэл нь болсон явдлыг зөв тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэх дүгнэлт” / хх-ийн 75-76-р тал /,

           21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 1909 дугаартай шинжээч эмчийн: “ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит D3S13588 THO18 D18S518 Penta E, D5S818, D16S539, CSF1PO, Penta D, Vwa, D8S1179, FGA локусын аллелиар С.Сүхбаатар нь нярайн биологийн эцэг байх боломжгүй байна” гэх дүгнэлт / хх-ийн 83-р тал/,  

            22. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 120-125, 139-148, 187-190-р тал/,

         23. Хохирогч Л.Болорцэнгэлийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 126-134, 152-161, 162-176, 181-186, 191-205-р тал/,

            24. Шүүгдэгч С.Сүхбаатарыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 149-р тал /, 

    25. Шүүгдэгч С.Сүхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Л.Болорцэнгэлтэй анх С.Сандагдоржийн гэрт ганцаараа байхад нь тэднийд орж бид хоёр хөзөр тоглохоор болсон бөгөөд би түүнд тоглоомоор санасандаа барьж тоглоё, хожигдсон нь хүссэн зүйлийг нь хийнэ шүү гэж хэлээд түүнийг зөвшөөрсөн тул нэг удаа хөзөр тоглоод би хожсон юм. Тэгээд би миний хүссэн зүйл чамтай хурьцал үйлдэх гэж хэлээд түүнийг дарж байгаад өмдийг нь дотоожтой нь доош нь болгож шувталж байгаад би өөрөө дээр нь гарч түүнтэй хурьцал үйлдсэн. Тэр үед Л.Болорцэнгэл би урьд нь хүнтэй унтаж үзээгүй, өвдөж байна гэж хэлээд дургүйцхээр нь одоо дахиж өвдөхгүй гайгүй гэж хэлээд үргэлжүүлээд хөдлөөд түүний бэлэг эрхтэн дотор дур тавьсан юм. Тэр үед харахад түүний бэлэг эрхтнээс цустай шингэн гарсан. Гэхдээ бага зэрэг гарсан бөгөөд хивс норж бохирлогдсон байсан тул би босохдоо хальт арчаад боссон юм. Түүнээс хойш 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр 20-д гарсан хойно дахин нэг удаа хурьцал үйлдсэн. Тэгэхдээ би түүний утас руу залгаж уулзахаар болж 4 зам дээр уулзаад ахлах 3-р сургуулиас хойшоо яваад байдаг модтой гудамжны арын модон дотор эзэнгүй газарт очиж 1 удаа хурьцал үйлдсэн юм. Л.Болорцэнгэлтэй хурьцал үйлдэх үед түүний онгон хальс бүтэн байсан бөгөөд би түүний онгон хальсыг бэлэг эрхтэнээрээ хүчтэй түлхэж цоолсон. Тэр үед бага зэрэг цус гарсан. Л.Болорцэнгэл надад хүнтэй унтаж үзээгүй гэж хэлж байсан. Мөн өвдөж байна боль гээд байсан” /хх-ийн 101-105/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...би өөрийн хийсэн гэм буруутай, үйлдлээ маш сайн ойлгож, ухаарч байна. Би түүнтэй нэг л удаа бэлгийн харьцаанд орсон. Модонд аваачиж байгаагүй. Би Л.Болорцэнгэлийг хүчиндэж хүчирхийлсэндээ их гэмшиж байна ахыгаа уучлаарай миний дүү. Цаашид ийм зүйл хийхгүй гэдгээ амлаж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

Шүүгдэгч С.Сүхбаатар нь 2016 оны 3, 4 дүгээр саруудад  насанд хүрээгүй хохирогч Л.Болорцэнгэлийг  хүч хэрэглэхээр заналхийлж давтан үйлдлээр хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Л.Болорцэнгэл, гэрч Л.Ганчимэг, М.Долгоржав, Г.Ууганбаяр, Д.Буянхишиг, С.Сандагдорж, С.Пүрэвжав, Б.Амаржаргал, Д.Норовсамбуу, С.Уртнасан, Н.Одбаяр, У.Энхтөр нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Л.Болорцэнгэл мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт : “ 2016 оны 3 дугаар сарын 5-аас 7-ны өдрийн үед С.Сандагдоржийн гэрт хөзөр тоглож байгаад Сүхбаатар анх намайг хүчиндсэн. Миний төрсөн өдөр 3 дугаар сарын 12-ны өдөр болдог юм, энэ асуудал миний төрсөн өдөр болохоос 5-6 хоног орчмын өмнө болсон учраас тодорхой санаж байна ” гэж мэдүүлсэн болон хэрэг /180 дугаар тал/ -т  авагдсан төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл/ 21-р тал/  зэрэг баримтаар хохирогч Л.Болорцэнгэл нь хүчиндэх гэмт хэрэгт анх өртөгдөх үедээ 15 нас 11 сар 20 орчим хоногтой, мөн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 17 нас 0 сар 19 хоногтой буюу насанд хүрээгүй байна.

Шүүгдэгч С.Сүхбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт “ ...санасандаа хөзөр тоглосон. Би хожсон учир санасан зүйлээ авна гээд Л.Болорцэнгэлтэй нэг удаа бэлгийн харьцаанд орсон, дахин мод руу авч явсан асуудал байхгүй... гэж мэдүүлж байгаа боловч насанд хүрээгүй хохирогч Л.Болорцэнгэлийн “...С.Сүхбаатар анх миний төрсөн өдрөөс 5-6 хоногийн өмнө эгч Долгоржавын гэрт намайг ганцаараа байхад орж ирээд санасандаа хөзөр тоглоё гэсэн. Тэр хожоод миний санасан зүйл энэ гээд намайг шууд дарж хүчиндсэн, хөзөр тоглохоос өмнө бэлгийн харьцаанд орох талаар огт яриагүй. ...Түүнээс хойш 10-аад хоногийн дараа болон 4 дүгээр сарын эхээр, 4 дүгээр сарын сүүлээр ...3 удаа С.Сүхбаатар намайг хүнгүй эзэнгүй, модтой газарт аваачиж хүчиндэж байсан. Уг газар нь айл байхгүй, хүн явдаггүй, том талбай байсан бөгөөд модны доор аваачиж өөрийнхөө куртикыг тайлж цасан дээр дэвсээд намайг хэвтүүлээд миний дээр гарч хүчинддэг байсан. ...Би түүнтэй харилцан тохиролцож зөвшөөрч хурьцал үйлдсэн тохиолдол байхгүй. С.Сүхбаатар дандаа хүч хэрэглэж айлгаж дарамталж байгаад хүч хэрэглэдэг байсан. ...Одоо уулзахгүй бол чи ахындаа ирж таарна, сүүлд юу болохыг хараарай, эгчид чинь ч хамаатай шүү, эгчид чинь юу тохиолдохыг хараарай, миний ар талд хэн байна гэж бодож байна, чи нэг ямаан богзогны үнэд хүрэхгүй шүү, цагдаад хэлэх юм бол 7 хоногийн л ялтай хүн шүү. Тэгээд гараад ирнэ, чи хэнд ч хэлээд нэмэр байхгүй. Чамайг ална шүү гэж дарамталдаг байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Сандагдоржийн “...Би Сүхбаатараас асуухад Болорцэнгэлтэй 2-3 удаа бэлгийн харьцаанд орсон гэж хүлээн зөвшөөрсөн юм” гэх мэдүүлэг, гэрч С.Пүрэвжавын “...Сүхбаатар надад болсон явдлын талаар хэлэхдээ Болорцэнгэлтэй 2 удаа бэлгийн харьцаанд орсон гэж хэлж байсан" гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч С.Сүхбаатар нь насанд хүрээгүй хүнийг давтан үйлдлээр хүчиндсэн болох нь нотлогдож байна.   

Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч С.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Насанд хүрээгүй хохирогч Л.Болорцэнгэл нь 2000 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн ба энэ гэмт хэрэгт анх өртөгдөх үедээ 15 нас 11 сартай байсан байх бөгөөд насанд хүрээгүй хүний энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг, үр дагаварыг ухамсарлаж ойлгох чадвар бага,  өөрийгөө илэрхийлэх байдал сул, бусдаас айж эмээх зэрэг сэтгэлзүйн онцлогоос хамааран өөрийгөө хамгаалах үйлдэл хийх болон бусдаас тусламж авах байдал нь  хязгаарлагдмал байдаг онцлогтой тул хохирогч Л.Болорцэнгэл гэмт хэрэгт өртөгдсөн талаараа ойр дотны хүмүүсээсээ нуусан байх бөгөөд түүнийг жирэмсэн болсон талаар анх сургуулийн нийгмийн ажилтан анзаарч, өөрөөс нь асууж тодруулж ярилцах үед С.Сүхбаатарт хүчиндүүлсэн талаараа хэлсэн байдаг, мөн түүнчлэн анги удирдсан багш, анх үзлэг хийсэн эмч болон төрсөн эгч нартаа С.Сүхбаатарт удаа дараа хүчиндүүлсэн талаар ярьж хэлсэн нь хэрэгт авагдсан байна.   

 

            Насанд хүрээгүй хохирогч Л.Болорцэнгэл нь 2017 оны 1 дүгээр сарын 31-нд хүүхэд төрүүлсэн байх бөгөөд уг хүүхдийн биологийн эцэг нь шүүгдэгч С.Сүхбаатар биш болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 1909 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Л.Болорцэнгэл нь бүтэн өнчин бөгөөд энэ гэмт хэрэгт өртөгдөх үедээ аймгийн Баруун бүсийн ахмадын асрамж үйлчилгээний газарт хөгжлийн бэрхшээлтэй эгч, дүүгийн хамт амьдарч байсан байна.

            Л.Болорцэнгэлийн төрүүлсэн хүүхэд нь хэний хүүхэд болох талаар мөрдөн байцаалтын шатанд шалгах ажиллагаа явуулсан байх бөгөөд  хохирогч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт :  “С.Сүхбаатарт хүчиндүүлсний дараа би сэтгэл санаагаар унаж, гутарсан байсан тул асрамжийн газрынхаа галч, харуулаар ажиллаж байсан А.Содном, К.Хундага нартай бэлгийн харьцаанд орсон, эдгээр хүмүүст ямар нэг гомдол санал байхгүй, тээж төрүүлсэн хүүхдийнхээ эцгийг тогтоолгохгүй, хүүхдээ бусдад үрчлүүлсэн” гэж мэдүүлсэн, мөн А.Содном гэрчээр : “ 2016 оны 5 дугаар сард Л.Болорцэнгэлтэй 1 удаа бэлгийн харьцаанд орсон, тэрээр өөрөө эхэлж бэлгийн харьцаанд орохыг хүссэн ” гэж,  гэрч К.Хундага мэдүүлэгтээ “ Болорцэнгэл нь манай асрах байранд амьдардаг, надтай дотно харилцдаг, байнга уулздаг, надтай message бичиж харьцдаг, миний гар утсаар байнга тоглодог хүүхэд байсан юм. 2016 оны хавар би согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ажил дээрээ ирж хоносон байсан, тэр шөнө Л.Болорцэнгэлтэй бэлгийн харьцаанд орсон байхыг үгүйсгэхгүй байна, би өөрөө сайн санахгүй байна. Түүний насыг тодорхой сайн мэдэхгүй, 9-р ангид сурдаг гэдгийг мэдэж байсан” гэж тус тус мэдүүлснээс дүгнэхэд Л.Болорцэнгэл нь А.Содном, К.Хундага нартай бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдож байгаа боловч бэлгийн харьцаанд орох үедээ 16 насанд хүрсэн байсан байна. Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч  “ эдгээр хүмүүст ямар нэг гомдол санал байхгүй, би өөрөө хүсэж энэ 2 хүнтэй бэлгийн харьцаанд орсон, өөрийн тээж төрүүлсэн хүүхдийнхээ эцгийг тогтоолгохгүй, бусдад үрчлүүлсэн” гэж мэдүүлсэн зэрэгт үндэслэн зөвхөн С.Сүхбаатарт холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно. Нөгөөтэйгүүр А.Содном, К.Хундага нарын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад  С.Сүхбаатарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь саад болохгүй болно.  

 

Шүүгдэгч С.Сүхбаатарын гэм буруугаа ухамсарлан гэмшиж байгаа болон түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэв. 

            Шүүгдэгч С.Сүхбаатарын энэ хэрэгт цагдан хоригдсон 119 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсон болно.

            Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр /хх-ийн 188-190/ шүүгдэгчийн төрсөн охин С.Энхтуяа, төрсөн хүү С.Дамдинбазар нарыг эх Ц.Сүрэнхорлоогийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн байгаа боловч 9 настай хүү С.Дамдинбазар нь аавынхаа буюу шүүгдэгч С.Сүхбаатарын асрамжинд хамт амьдардаг болох нь гэрч С.Пүрэвжав, С.Сандагдорж, С.Уртнасан, У.Энхтөр нарын мэдүүлгээр нотлогдож байх тул мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Сэжигтэн яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжүүлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин эх Ц.Сүрэнхорлоо нь хүү С.Дамдинбазарыг өөрийн асрамжиндаа авахад энэхүү тогтоол саад болохгүй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч Л.Болорцэнгэл болон түүний хууль ёсны төлөөлөгч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дах хэсэгт зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав. 

 

Монгол  улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн  297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         

            1. Шүүгдэгч Борлууд овогт Сүхээгийн Сүхбаатарыг насанд хүрээгүй хүнийг давтан үйлдлээр хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Сүхбаатарт 5 /тав/ жил 3 /гурав/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн  52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Сүхбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

           

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Сүхбаатарын энэ хэрэгт цагдан хоригдсон 119 / нэг зуун арван ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурдсугай.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д зааснаар шүүгдэгч С.Сүхбаатарын бага насны хүүхэд С.Дамдинбазарыг түүний авга эгч С.Пүрэвжавд харгалзан дэмжүүлэхээр тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.  

     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.6-д зааснаар шүүгдэгч С.Сүхбаатарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

         9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                           

                                                                                           

                                            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.АЛТАН

                                                                                 ШҮҮГЧИД                                   Б.ГАНСҮХ

                                                                                                                          С.БОЛОРТУЯА