| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00312/И |
| Дугаар | 145/ШШ2024/00281 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 145/ШШ2024/00281
| 2024 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 145/ШШ2024/00281 | Өвөрхангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “…………..” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ………. сумын ………..дүгээр баг, ……….. тоотод оршин суух, ………. овгийн ……….ын …………..д холбогдох,
“Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 8,203,635.52 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн салбарын захирал ………… шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ............ нь Хаан банкны Өмнөговь салбарын Оюутолгой тооцооны төвөөс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ/........... тоот зээлийн гэрээ, БХГ/............ тоот Барьцааны гэрээ байгуулан цалингийн орлогоо барьцаалуулан 3,850,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх зориулалтаар зээлийг авсан юм. Зээлийн гэрээний 2.2.3-т “Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохирсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ хэлцэл байгуулагдсанд тооцно” гэж заасанчлан талуудын хооронд гэрээ байгуулагдсан байна. Дээрх зээлийн үлдэгдэл дээр дараах нэмэлт зээлийг авсан. Үүнд: 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* тоот Зээлийн гэрээ, тоот Барьцааны гэрээ байгуулан дээрх онлайн цалингийн зээлийн үлдэгдэл 3,519,770.06 төгрөг дээр нэмэлтээр 2,820,000 төгрөг нийт 6,339,770.06 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, байрны тохижилт засварт зориулан, 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тоот Зээлийн гэрээ, тоот Барьцааны гэрээ байгуулан дээрх онлайн цалингийн зээлийн үлдэгдэл 6,100,295.26 төгрөг дээр нэмэлтээр 1,756,104.00 төгрөг нийт 7,856,399.26 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цахилгаан бараа, тавилга, гар утас худалдан авахад тус тус зориулан зээлж авсан. Зээлдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,958,042.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 451,450.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 631.13 төгрөг, нийт 2,410,123.32 төгрөг төлсөн байна. Зээлдэгч ******* нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлийн төлбөр төлөхийг мэдэгдэлийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол шуудан компаниар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 446 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэхь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ******* тоот Зээлийн гэрээ, ******* тоот Барьцааны гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* тоот Зээлийн гэрээ, тоот Барьцааны гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тоот Зээлийн гэрээ, тоот Барьцааны гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөр гаргуулах, үндсэн зээлийн төлбөр 6,468,061.95 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,636,995.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 94,078.28 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 8,203,635.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Хаан банкны Өмнөговь салбар Оюутолгой тооцоны төвөөс 2022 онд 6,339,770.06 төгрөгийн онлайн цалингийн зээлийг 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авса. 2,410,123.32 төгрөгийг төлсөн. 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн хүү нэмэгдэж 8,199,135.22 төгрөг болсон. 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг төлснөөс үлдэгдэл 6,274,168.63 төгрөгнөөс 2,000,000 төгрөгийг 8 дугаар сард төлж, үлдэгдэл 4,274,168.63 2024 оны 9 дүгээр сараас сар бүр 1,000,000 төгрөгийн төлөлт хийж 2025 оны 01 дүгээр сард бүрэн төлж барагдуулна. Энэ хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “…………” ХХК-ийн салбарын захирал ……….. нь хариуцагч ...........д холбогдуулан нийт “8,203,635.52 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 1-3 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “…………” ХХК-ийн нэхэмжлэлтэй ............д холбогдох нийт 8,203,635.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч шүүхэд хариу тайлбар бичгээр гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “……….. ХХК-ийн нэхэмжлэлтэй ..........нд холбогдох нийт 8,203,635.52 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар “…………” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,208 төгрөгийн тавин хувь болох 73,104 төгрөгийг аймгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, аймгийн төсвийн 100100000941 тоот данснаас 73104 төгрөгийг, хариуцагч ..........гээс 73104 төгрөгийг тус тус гаргуулж “………..” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА