Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/02923

 

 

 

 

 

2024 06 27

182/ШШ2024/02923

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байранд байрлах Худалдаа хөгжлийн банк ХК /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгат гудамж 19 дүгээр байр 67 тоотод оршин суух,*******,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгат гудамж 19 дүгээр байр 67 тоотод байрлах /РД:5331846/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,110,032.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Давгажамц овогтой Өлзийсайхан нь Худалдаа, хөгжлийн банктай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр №ЗГ/ВСС190502062-1 тоот Зээлийн гэрээ, №ЗБ/ВСС190502062-1-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №БГ/ВСС190502062-1 тоот Баталгааны гэрээ-г байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 25,20 хувь, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Хариуцагч ыг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр №ЗГ/ВСС190502062-1 тоот Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ банкны өмнө бүрэн биелүүлнэ хэмээн баталгаа болгож /РД: 5331846/ нь Худалдаа, хөгжлийн банктай №БГВСС190502062-1 тоот Баталгааны гэрээ-г байгуулан үүргийн биелэлтийг баталгаажуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасныг үндэслэн банкны зүгээс энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Зээлдэгч нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээл 11,398,391.53 төгрөг, зээлийн үндсэн хүү 3,981,762.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 719,878.69 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 10,000 төгрөг. Нэхэмжлэлийн шаардлага талуудын хооронд байгуулагдсан №ЗГ/ВСС190502062-1 тоот Зээлийн гэрээ дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 16,110,032.27 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банк ХК-нд олгож өгнө үү. Хариуцагч , нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргийн баталгаа болгож №ЗБ/ВСС190502062-1-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-нд заасны дагуу бараа материал болон борлуулалтын орлогоос гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содном шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Хариуцагч , нартай эвлэрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу бараа материал болон борлуулалтын орлогоос гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгээс татгалзаж байна гэжээ.

 

3. Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас Худалдаа, хөгжлийн банк ХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, нөгөө талаас зээлдэгч Давгажамц овогтой Өлзийсайхан, нар нь дараах нөхцлийг харилцан тохиролцон байгуулав.

1. Худалдаа хөгжлийн банкний нэхэмжлэлийн шаардлага болох 16,110,032.27 төгрөгийг 2024 оны 07-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 20-ны өдөр 4,370,010 төгрөг, 2024 оны 11-р сарын 20-ны өдөр 4,370,010 төгрөг, 2024 оны 12-р сарын 20-ны өдөр 4,370,010 төгрөгөөр дээрх хувиарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь хариуцагч , нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 16,110,032.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж зохигчид дараах байдлаар эвлэрсэн байна. Үүнд:

Хариуцагч , нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,110,032.27 төгрөгийг 2024 оны 07-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 20-ны өдөр 4,370,010 төгрөг, 2024 оны 11-р сарын 20-ны өдөр 4,370,010 төгрөг, 2024 оны 12-р сарын 20-ны өдөр 4,370,010 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Уянгад эвлэрэх эрх олгогдсон болох нь итгэмжлэлээр тогтоогдож байна.

 

2. Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж, зохигчид харилцан тохиролцож хариуцагч , нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,110,032.27 төгрөгийг 2024 оны 07-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 20-ны өдөр 4,370,010 төгрөг, 2024 оны 11-р сарын 20-ны өдөр 4,370,010 төгрөг, 2024 оны 12-р сарын 20-ны өдөр 4,370,010 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,700 /70,200+238,500/ төгрөгийн 50 хувь болох 154,350 төгрөгийг улсын төсвийн данснаас, 154,350 төгрөгийг хариуцагч , нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.АЗЗАЯА