Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 468

 

 

                                                           

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч Д.Нямсүрэн,

Өсвөр насны шүүгдэгчид Г.ДаӨсвөр насны шүүгдэгчдийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлтуяа, Г.Гэрэлням Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Г.Дагвадорж, Г.Санждорж нарт холбогдох эрүүгийн 1711000000034 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 9 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 28-480 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:

Өсвөр насны шүүгдэгч:, Монгол Улсын иргэн, 2003 оны 5 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 13-65б тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /

 

Өсвөр насны шүүгдэгч Г. нар нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ санаатай нэгдэн бүлэглэж 2017 оны 8 сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Бургер кинг” хоолны газарт О.Булганы Айфоне-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Г.Даг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Манай хамаатны хүүхэд болох Г.Санждорж бид хоёр гэрээсээ интернет тоглоомын газарт тоглож хонох гэж гарч ирээд Тэнгис кино театрын ард талын цахим тоглоомын газар руу явж байгаад ус уух гээд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бургер Кинг” хоолны газарт хаалгаар ороод зүүн гар тийшээ эргээд 2 эмэгтэй ширээн дээр суугаад хоол идэж байхаар нь задгай мөнгө байвал өгчихөөч гэсэн ба наад идэж байгаа бургернээсээ жаахан өгчихөөч гэсэн чинь надад нэг нь бургернээсээ өгсөн. Тэр үед Г.Санждорж бургер өгсөн эгчийн ширээн дээр байсан Ай фойне-6 маркын шаргал өнгийн гар утсыг нь авсан ба бид хоёр гараад Баянбүрд рүү гүйгээд явж байгаад таньдаг Буржаак гэдэг нэртэй таньдаг ахтайгаа таараад утас хулгайлсан талаараа хэлсэн чинь би утас зардаг хүн дуудаад өгье гээд эрүүгийн төлөөлөгч Барсаа гээд ахыг дуудчихсан байсан. Барсаа ах ирээд бид хоёрыг цагдаа дээр авчирсан юм.. гэсэн мэдүүлэг /хх-86/

Өсвөр насны шүүгдэгч Г.Санж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Би 2017 оны 8 сарын 7-ны өдөр найз Г.Дагвадоржтой хамт Чингэлтэй дүүргийн хажууд байдаг “Бургер Кинг” орж хоол гуйхаар орсон ба нэг эгч хаалганы хажууд сууж байхаар нь Дөөшкө буюу Дагвадорж бид хоёр очоод хоолноосоо жоохон өгчихөөч эгчээ гэж гуйсан чинь тэр эгч надаа шарсан төмс өгсөн ба тэр хооронд Дагвадорж тэр эгчийн ширээн дээрээ тавьсан байсан Ай фойно-6 маркын гар утсыг нь гартаа барьсан дөрвөлжин хэлбэрийн цаасаар халхлаад анхаарлыг нь сарниулаад хулгайлсан. Тэгээд бид хоёр гарч гүйгээд явж байгаад Ард кино театр руу эргээд Буржаак ахтай таараад Ай фойне-6 гар утас хулгайлсан гэдгээ хэлсэн чинь Буржаак ах Барсаа төлөөлөгчийг дуудаад бид хоёрыг бариад өгчихсөн.. гэсэн мэдүүлэг /хх-85/

 

Хохирогч О.Булганаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 7-ны өдөр би дүү Бат-Итгэлийн хамт “Бургер Кинг” хоолны газар хоол идэж байхад Бат-Итгэл бие засах гээд явсан байхад 14-15 насны 2 эрэгтэй хүүхэд гаднаас орж ирээд миний сууж байсан ширээний хажууд ханцуйгүй цамцтай нь ирээд хоол өгөөч гэж гуйхаар нь нэг Бургер өгсөн тэр хүүхдийн хажуугаар нөгөө малгайтай цамцтай байсан хүүхэд нь дахиад өгчих гэхээр нь манай дүүгийн хоол гэсэн тэр хүүхэд ширээн дээгүүр тонгойгоод тэгээд яваад өгсөн юм. Би тухайн үед тэр хүүхдийг хулгай хийсэн талаар мэдээгүй байсан. Гэтэл манай дүү Бат-Итгэл гарч ирсний дараа би гар утсаараа ярих хэрэгтэй болоод утсаа хайсан чинь миний утас алга болсон байсан. Би хоол идэнгээ өөрийн Айфоне-6 маркын гар утсаа тавьсан байсан юм. Гэтэл тэр хүүхдүүд миний анхаарлыг сарниулж байгаад миний гар утсыг хулгайлсан байсан.. гэсэн мэдүүлэг /хх 21-22/

Гэрч М.Бат-Итгэлтээс мөрдөн байцаатанд мэдүүлсэн: ..Би өнөөдөр Чингэлтэй дүүрэгт байрлах “Бургер Кинг” нэртэй газар орж хоол идсэн юм. Бид хоёр хоолоо захиалчихаад би бие засах гээд 00-ын өрөөлүү орчихоод ширээрүүгээ суух гээд явж байхад 14-15 насны хоёр хүүхэд гараад явж байсан. Тэгээд би хоолоо идэх гээд суутал манай эгч надад хандаж саяны гараад явдаг хүүхдүүд шарсан төмсөө өгөөч гэхээр нь би төмсөө өгөөд явуулчихлаа гэсэн. Тэгээд бид хоёр хоол идэж дуусчаад гарах гэтэл манай эгчийн Ай фон-6 маркын гар утас нь алга болчихоор нь камер шүүж үзтэл нөгөө төмс гуйгаад аваад явдаг хүүхэд нэг гараараа утсыг нь авчихсан байсан. Тэгээд бид цагдаад хандсан.. гэсэн мэдүүлэг /хх-25-26/

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Дагва хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлтуяагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Манай хүү намайг хөдөө явсан хойгуур алга болдог байсан. Тэгээд хулгайн хэрэгт холбогдсон байсан. Намайг нөхөртэйгөө нийлээд архи уудаг гэж байгаа. Тийм зүйл байхгүй. Хааяа л архи уудаг. Би архи уугаад байдаггүй. Би 4 хүүхэдтэй хүн. Би хүүхдээ гадуур тэнэ гэж хэлж байгаагүй. Ажил ихтэй хүн. Одоо би хүний цайны газарт ажиллаж байгаа. Би насанд хүрэхээр нь сургалтанд суулгана гэж бодож байгаа гэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.Даг хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлтуяагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: .. Манай хүү гэртээ огт ирэхгүй байгаа юм. Г.Сандорж нь хаана байгаа эсэхийг бас мэдэхгүй байна. Тэр 2 нийлээд яваад байгаа сурагтай байна. Уг нь манай хүү Г.Дагвадорж уг нь хэрчсэн гурилын үйлдвэрт ажилладаг.. гэсэн мэдүүлэг /хх 75/.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Сан хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлнямаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би хүүхдээ тэнээд байхаар нь Хүүхэд хөгжлийн төвд өгсөн. Намайг гэрээсээ 10 хоног ажилдаа яваад ирэхэд гэртээ уг нь байдаг. Би нөхөр, хүүхэдтэйгээ байдаг. Би хүүхдээ дахиад лам болгох гээд байгаа. Би хүүхдийнхээ араас зөндөө явж байсан гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Санжд хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлнямаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: .. хараа хяналт муугаас болоод хулгай хийгээд байх шиг байна. Би олон улсын воганд проводник хийдэг учраас хэд хоногоор гэртээ ирэхгүй явдаг учраас хараа хяналт муу тавиад байх шиг байна. Уг нь гайгүй хүүхэд байгаа юм. Манай нөхөр тавилгын үйлдвэрт ажилладаг болохоор бас өглөө гараад орой ирдэг. Дагвадорж одоогоор манай гэрт амьдарч байгаа. Энэ хүүхдүүд ямар ч гэсэн идэж уухаар дутаагүй л явж байгаа.. гэсэн мэдүүлэг /хх 32/

Өсвөр насны шүүгдэгч Г.Даг төрсний бүртгэлийн лавлагаа /хх 34/, Өсвөр насны шүүгдэгч Г.Санждоржийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-36/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38,39/, төрсөний гэрчилгээний хуулбарууд /хх 56/, эд зүйлийн үнэлгээ /хх 10/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Г. нар нь санаатай нэгдэн бүлэглэж 2017 оны 8 сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Бургер Кинг” хоолны газарт О.Булганы Айфоне-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан 600.000 төгрөгний хохирол учруулсан болох нь нотлогдсон бөгөөд өсвөр насны шүүгдэгч нараас шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Өсвөр насны шүүгдэгч Г. нарыг бүлэглэн бусдын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг 2 дахин багасгаж, ялыг сургалт хүмүүжлиийн тусгай байгууллагад эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэгдэх үед болон хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 16 настай буюу өсвөр насны хүн болох нь төрсөний гэрчилгээний хуулбар, нас тоолсон баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай журмыг баримталж шүүх хуралдааныг явууллаа.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг хохирогчид төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байх бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан шүүхийн тогтоол биелүүлэх хугацааг 1 жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Өсвөр насны шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, Г.Даг цагдан хоригдоогүй, Г.Сан 19 хоног цагдан хоригдсон, бусад эрхийг хязгаарлаагүй энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 18.7, 18.10, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Г. Д нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г. нарыг тус тус 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г. нарт оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Санжн цагдан хоригдсон 19 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Өсвөр насны шүүгдэгч Г. нар нь бусдад төлөх төлбөргүй, Г.Давгадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г. нарт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн тогтоол биелүүлэх хугацааг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хугацаанд гэмт хэрэг үйлдвэл нэмж ял шийтгэл оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч нарт тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.Санж урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, өсвөр насны шүүгдэгч Г.Дагв урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар болон өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР