Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2019/0907

 

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2019/0907

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Т.Ня*******н, Ц.Од******г нарын Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нараас ирүүлсэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ня*******н, Ц.Од******г нар шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Т.Ня*******н, Ц.Од******г нараас нэхэмжлэл гаргасан.

Т.Ня*******н, Ц.Од******г нар нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж авах хүсэлттэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ня*******н, Ц.Од******г нарын Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан ...Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай тушаалыг хүчингүй болгох, цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, эрхэлж байсан ажилд эргүүлэн томилохыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагчийн хариу тайлбарт маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаар Албан хаагчдыг сэлгэн ажиллуулах тухай тушаалыг 2019 оны **** дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нарын цалинг нөхөж олгосон талаарх баримтыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Т.Ня*******н, Ц.Од******г нар нь 2019 оны 12 дугаар сарын

18-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримт-д гарын үсэг зурсан болно.

              Иймд Т.Ня*******н, Ц.Од******г нарын Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох ...Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай тушаалыг хүчингүй болгох, цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, эрхэлж байсан ажилд эргүүлэн томилохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ня*******н, Ц.Од******г нараас Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан ...Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай тушаалыг хүчингүй болгох, цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, эрхэлж байсан ажилд эргүүлэн томилохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Т.Ня*******н, Ц.Од******г нараас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ             Ц.ОДМАА