Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/03453

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/03453

Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* давхар *******02 тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, эрэгтэй, овогт ын /РД ЧБ84*******22*******/-т холбогдох,

 

805,270 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн , нь манай "Тус" зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 220228-156641 зээлийн дугаартай 500,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан, 8,1% хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч 3. нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 537 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

3. нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 369,750 төгрөг, үндсэн зээлийн хүү 347,1******* төгрөг нэмэгдүүлсэн хүү 88,4******* төгрөг төлөхөөр байгаа тул нийт 805,270 төгрөгийг зээлдэгч 3.оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 805,270 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч З.т холбогдуулан 805,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч Тум финтек ББСБ ХХК-ийн 805,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З. нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Хариуцагч З.ын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 805,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З. нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,877 төгрөгийн 50 хувь болох *******,938.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх *******,938.5 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн *******0200900941 тоот данснаас, хариуцагч З.оос улсын тэмдэгтийн хураамжид *******,938.5 төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ