| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/04348/И |
| Дугаар | 184/ШШ2024/03459 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2024/03459
| 202******* оны 06 сарын 17 өдөр | Дугаар 18*******/ШШ202*******/03*******59 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт ******* ******* /РД ЧЙ87*******0267/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, эрэгтэй, овогт ын /РД ДЖ89*******1*******15/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /РД ДЖ91092100/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Д.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Бид 2021 онд танилцан, 2021 оны 5 сараас хамтран амьдрах хугацаанд 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүү төрсөн. Бид 2022 оны ******* дугаар сарын *******-ны өдрөөс тусдаа амьдарч байна. Цаашид бид хамт амьдрахгүй тул хүүхэддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хүү ид хүүхдийн тэтгэлэг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3.Нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
Нэхэмжлэгч Э.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа,
2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү ийн төрсний бүртгэлийн лавлагаа,
Алтан цэгцүүхэй өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт гэсэн баримтуудыг,
3.2 Хариуцагчаас 202******* оны 5 дугаар сарын 15-ны өдөр д олгосон итгэмжлэл гэсэн баримтыг тус тус нотлох баримтаар гарган өгсөн болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
:
1.Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Д.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь зөвшөөрч, маргахгүй байна.
1.1 Шүүх нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Д. нар нь 2021 онд танилцан, хамтран амьдарч, улмаар тэдний дундаас 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүү төрж, эцэг эх нь гэрлэлтээ батлуулаагүй байсан боловч хүү эцэг Д.ээр овоглон төрсний гэрчилгээ авсан байх ба хүүхэд эхийнхээ асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмчийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээр тогтоогдож байна.
/хх-ийн *******, 5 дугаар тал/
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүү ид тэтгэлэг төлнө гэсэн тайлбарыг гаргажээ.
*******.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ,
26 дугаар зүйлийн 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заасныг үндэслэн хариуцагч Д.ээс Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэтгэлэг гаргуулан хүү ийг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт болон хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Д.ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2-т заасныг баримтлан хариуцагч Д.ээс 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
*******.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.
5.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Хандсүрэнд даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ