Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/03486

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 1******* өдөр

Дугаар 184/ШШ2024/03486

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, *******, ******* төв ******* давхарт оршин байх, РД 602*******636/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ББСБ ХХК нь иргэн ******* /РД *******/-тэй 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ22/1555 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 1,630,126.*******5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2024/042*******5 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд хариуцагч иргэн ******* оршин суугаа хаяг, утасны дугаар нь тодорхойгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...шүүх хуралд оролцох боломжгүй, шүүх хурал давхцаж байгаа тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь *******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь *******тэй 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 22/1555 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1,630,126.*******5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хэрэгт авагдсан 22/1555 дугаартай зээлийн гэрээ, Б-22/1555 дугаартай барьцааны гэрээ, бараа хүлээлгэн өгсөн акт, Сайн компютерс компанийн нэхэмжлэх, зээл хүсэгчийн анкет, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2024/042*******5 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгчийн 181/ШЗ2024/042*******5 дугаартай захирамжид ******* нь Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, гудамж, дүгээр байрны тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх Сүхбаатар дүүргийн дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн үндэслэлээр буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Түүнчлэн шүүхээс 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээл хүсэгчийн анкетад бичигдсэн *******ийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 94 дүгээр байрны 112 тоот хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тэрээр уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт бүхий Монгол шуудан ХК-ийн мэдэгдэх хуудасны буцаалт ирсэн байна.

 

Мөн шүүхээс 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээнд бичигдсэн *******ийн дугаарын утас руу залгахад ашиглалтад байхгүй байна,

9502-**************44 дугаарын утас руу залгахад тийм хүн байхгүй,

8988-10************** дугаарын утас руу залгахад дуудлага хүлээн авах боломжгүй байна,

*******ийн эхнэр н.Цолмонгийн гэх 9923-100******* дугаарын утас руу залгахад тийм хүн байхгүй,

*******ийн аав н.Амарын гэх 8988-************** дугаарын утас руу залгахад ашиглалтад байхгүй байна,

*******ийн ээж н.Ариунаагийн гэх 9599-222*******, 95*******-**************44 дугаарын утас руу тус тус залгахад ашиглалтад байхгүй байна,

*******ийн ах н.Дөлгөөний гэх 9919-2130 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна гэсэн хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ийн оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

/хх-ийн 5-6, 9, 10, 11-12, 1*******, 18 дугаар тал/

 

Иймд *******ийг эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан Боржигон овогт Амарын Амармэнд /РД *******/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК /утас 9906-4969, 8910-99*******8/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ