| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/04697/И |
| Дугаар | 184/ШШ2024/03530 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/03530
| *******0*******4 оны 06 сарын *******0 өдөр | Дугаар 184/ШШ*******0*******4/03530 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н. би,
Нэхэмжлэгч: ******* /Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, Их тойруу-*******1, өөрийн байранд оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн *******5 дугаар хороо, ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт *******гийн /РД ВЛ8110*******507/-д холбогдох,
550,*******00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж. нь манай кампанитай *******0************** оны 11 дүгээр сарын 07-ны өдөр "TENTECH-******* үйлчилгээний NoТТ04979 тоот хэрэглэгчийн гэрээ" байгуулсан. Бид уг гэрээнд LITE-5, ROUTER VOO болох сүлжээ хүлээн авагч 464,000 төгрөгний төхөөрөмжийг дагалдуулан өгсөн. Энэхүү гэрээгээр "Кевико" ХХК нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх үүргийн дагуу үйлчилгээгээг хэрэглэгчид хүргэж ирсэн.
Хэрэглэгч нь гэрээний 4.4-ийн дагуу үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 05-аас *******0-ны хооронд нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт төлөх үүргийг хүлээсэн боловч 5 сарын хугацаанд дараах төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахгүй гэрээний үүргээ зөрчиж байна.
Үүнд: *******0*******4 оны 0******* дугаар сарын 07-ны байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. *******0*******3 оны 9, 10 сарын үйлчилгээний төлбөр 83,700 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 464,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал *******500 төгрөг, нийт 550,*******00 төгрөгийг хариуцагч Ж.ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч *******0*******4 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлага болох 550,*******00 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд *******0*******4 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 339,700 төгрөг, *******0*******4 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үлдэх төлбөрийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно.
Хариуцагч Ж. миний бие дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ж. гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ж.т холбогдуулан 550,*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч *******-ийн 550,*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж. нь хүлээн зөвшөөрч,
*******0*******4 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 339,700 төгрөг,
*******0*******4 оны 6 дугаар сарын 30-ны өдөр *******10,500 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.*******-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ж. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******-ийн 550,*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж. нь хүлээн зөвшөөрч,
*******0*******4 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 339,700 төгрөг,
*******0*******4 оны 6 дугаар сарын 30-ны өдөр *******10,500 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,156 төгрөгийн 50 хувь болох 8,578 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 8,578 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100*******00900941 тоот данснаас, хариуцагч Ж.ээс улсын тэмдэгтийн хураамжид 8,578 төгрөгийг тус тус гаргуулан *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ