Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/03533

 

 

 

 

 

2*******4 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2*******4/03533

Улаанбаатар хот

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

Нэхэмжлэгч: ******* /Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол ******* тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, *******анд оршин суух, ******* овогт *******гийн /РД /-д холбогдох,

 

1,661,4******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний *******51654 кодтой *******гийн нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2*******2 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2*******4 оны ******* дугаар сарын 23-ыг дуустал нийт 1,661,4******* төгрөгийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөлгүй Монгол Улсын "Эрчим хүчний тухай хууль"-ийн 30 дугаар зүйлийн 30.1.2 Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний /АХУЙ-2.12//ААН-2.12, 2.14/-т заасныг зөрчиж, Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй байгууллагыг хохироож байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхийг хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээж "Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалтыг үндэслэн хэрэглээг түдгэлзүүлж шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул хэрэглэгчтэй байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний /АХУЙ- 3.3/, /ААН-3.4/-т заасан эрхийн дагуу шүүхэд шилжүүлж байна.

Иймд *******гийн аас цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 1,661,4******* төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: УБЦТС ТӨХК-ийн нэхэмжлэлтэй Б. нь нэхэмжилсэн дүн болох 1,661,4******* төгрөг, тэмдэгтийн хураамж 41,533 төгрөг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтийг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.д холбогдуулан 1,661,4******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.д холбогдох 1,661,4******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн хариуцагч Б.д холбогдох 1,661,4******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,553 төгрөгийн 50 хувь болох 20,776.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 20,776.5 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 10*******00900941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч *******д буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ