Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/03554

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/0*******554

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* ХК /Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, Жуулчны гудамж *******4, *******, өөрийн байранд оршин байх, РД 50*******9754/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт *******гийн /РД УЮ8*******120705/-д холбогдох,

 

*******,091,961 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "******* ХК зээлдэгчийн LendMN аппликейшнээр дамжуулан гаргасан 7 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж, 202******* оны 6 дугаар сарын 1*******-ны өдөр нийт 2,108,000 төгрөгийг *******0 хоногийн хугацаатай олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс дээш хоног хэтрүүлж, цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж байна.

Иймд гэрээг дуусгавар болгож, өнөөдрийг хүртэл зээлийн хуримтлагдсан хүүнд 970,961 төгрөг, нотариатын зардал 1*******,000 төгрөгийг үндсэн зээлийн хамтаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би ******* ХК-аас нэхэмжилсэн *******,091,961 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын *******0-ны өдөр 200,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын *******0-ны өдөр 891,961 төгрөгийг тус тус төлнө гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ж.д холбогдуулан *******,091,961 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ХК-ийн *******,091,961 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж. нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын *******0-ны өдөр 200,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын *******0-ны өдөр 891,961 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ж. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн *******,091,961 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж. нь хүлээн зөвшөөрч,

2024 оны 6 дугаар сарын *******0-ны өдөр 200,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын *******0-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын *******0-ны өдөр 891,961 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,500 төгрөгийн 50 хувь болох *******2,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх *******2,250 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Ж.аас улсын тэмдэгтийн хураамжид *******2,250 төгрөгийг тус тус гаргуулан ******* ХК-д олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ