Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/03555

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/03555

Улаанбаатар хот

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* /Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, *******, *******, ******* дүгээр байрны ******* тоотод оршин байх, ГД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, *******, *******, дугаар байрны тоотод оршин суух, д холбогдох,

 

982,299 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь Содон орон сууцны хорооллын нийтийн зориулалттай орон сууцны дугаар байшингийн тоот байрны өмчлөгч бөгөөд өөрийн өмчлөлийн байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр болох ажиллах хүч, хүний нөөцийн зардалд 1 сарын 3000 төгрөг, лифт ашиглалтын төлбөрт 1 сарын 1200 төгрөг, хог хаягдал татан зайлуулах үйлчилгээний хураамжийн 1 сарын төлбөрт 2500 төгрөг, нийтийн эзэмшлийн орц, зам, талбайн дулаан, гэрэлтүүлгийн 1 сарын төлбөрт 2000 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, ашиглалтын хуримтлалын санд хариуцагчийн өмчлөлийн байрны сууцны зориулалттай талбайн 1 м2.кв тутмыг тогтмол, сар бүр 100 төгрөгөөр, бичиг хэргийн материал, баримтын төлбөрт 1 сарын 100 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний төлбөрт 1 сарын 6,000 төгрөгөөр тооцож буюу нийт дүнгээр 2*******9 оноос 2024 оны 05 дугаар сарыг хүртэлх 45 сарын ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 982.299 төгрөг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******-ны нэхэмжлэлтэй д холбогдох СӨХ-ны төлбөрт 982,299 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтийг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулан 982,299 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч *******-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэл нь хариуцагч д холбогдох 982,299 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэлийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэл нь хариуцагч д холбогдох 982,299 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,626 төгрөгийн 50 хувь болох 14,313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 14,313 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч *******-д буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ