Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2024/02099

 

 

 

 

 

 

 

 

 

2024 он 05 сары 21 өдөр

181/ШШ2024/02099

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч:  дүүрэг,  хороо,  оффис,  тоотод байрлах, О  ББСБ ХХК/РД: 6075657/-ийн хүсэлттэй,

 

Э.Б, Е.Б нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х Н оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч О ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Э овогтой Б /РД:/, Е овогтой Б /РД:/ нар нь О ХХК-тай 2022 оны 06-р сарын 09-ний өдөр ЗГ202206-077 тоот Зээлийн гэрээ байгуулан 18,900,000 /арван найман сая есөн зуун мянган/ төгрөгийг сарын 2.90%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан боловч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182/Ш32023/08875 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир шүүхийн журмаар эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч О ХХК нь Э Б/РД: /, Е Б/РД: / нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Э.Б, Е.Б нарын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2024/00122 дугаар захирамжаар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь Э.Б, Е.Б нарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Б, Е.Б нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д овогт Э Б/РД: /, Г овогт Е Б/РД: / нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д овогт Э Б/РД: /, Г овогт Е Б/РД: / нарыг эрэн сурвалжилж, Э.Баясгалан, Е.Б нарын оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ