Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/03557

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/0355*******

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт *******ийн ******* /РД ТГ6*******10420/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр гудамжны тоотод оршин суух, эмэгтэй, Боржигин овогт Батсүхийн Бодьгэрэл /РД УП951012/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр гудамжны тоотод оршин суух, эрэгтэй, овогт ийн /РД ЙЛ960109/ нарт холбогдох,

3,80*******,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.*******,

Хариуцагч, хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2022 оны 3 сараас 10 сар хүртэл Барс захад лангуу түрээслэн ажиллуулж байхад 2022 оны 8 сарын эхээр Д. уулзаад 2 сая төгрөг зээлээч, нэмэлт бараа таталт хийх гэсэн юм гэсэн.

Хэд хоногийн дараа ирж уулзаад манай нөхөр Д. чихрийн бөөний лангуу ажиллуулдаг, би махны лангуу ажиллуулдаг, тус тусдаа орлоготой, бид хоёрт тус бүрд нь 2 сая төгрөг, нийт 4 сая төгрөг зээлээч гэсэн.

Тухайн үед надад өөрийн барааны мөнгөнөөс өөр мөнгө байхгүй, харин охин Төгөлдөрөөс асууж өгье гэсэн. Энэ хоёр дахин дахин ирж асуугаад байхаар нь том охин Төгөлдөрөөс 5 сая төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй авч энэ хоёр хүнд 2022 оны 8 дугаар сарын 23-нд 3,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 24-нд 1,000,000 төгрөгийг ийн ХААН банкны 201*******3544*******8 гэсэн дансанд шилжүүлэн өгсөн. Гэтэл , Д. хоёр ажилдаа ирэхгүй алга болсон. Утсаар нь залгаж өдөрт хуваан нэг сард багтаан орлогоосоо өгнө гэсэн мөнгөө өг гэж шаардсан чинь хүүхэд өвдөөд эмнэлэгээр явж байна, удахгүй ажилдаа очоод өгнө гэсэн боловч лангуундаа ирж суухгүй алга болсон. Би байнга утсаар ярьж, гэрээр нь очиж нийт 1,168,000 төгрөг цувуулж авсан. Охин Төгөлдөр байр авах боллоо, 5 сая төгрөгийг хүү 2,*******0,000 төгрөгийн хамт нэхсэн тул би тэтгэвэрээ 12 сарын хугацаатай зээлж, 5,6*******0,000 төгрөг аваад охиндоо энэ хоёр хүний өмнөөс өгсөн.

Иймд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр очиж Д.гээр бичүүлж төлж дуусгана гэсэн бичгийг үндэслэн үлдэгдэл 3,80*******,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжилсэн 3,80*******,000 төгрөгийг 4 хуваан

2024 оны ******* дугаар сарын 21-ний өдөр 951,*******50 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 951,*******50 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 951,*******50 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 951,*******50 төгрөгийг төлж барагдуулна.

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч, хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч , Д. нарт холбогдуулан 3,80*******,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч Д.*******ийн 3,80*******,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь төлөхийг хүлээн зөвшөөрч,

2024 оны ******* дугаар сарын 21-ний өдөр 951,*******50 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 951,*******50 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 951,*******50 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 951,*******50 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь зохигчийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар болон тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн *******4.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч, хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгаагүй тул шүү хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.*******ийн 3,80*******,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь төлөхийг хүлээн зөвшөөрч,

2024 оны ******* дугаар сарын 21-ний өдөр 951,*******50 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 951,*******50 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 951,*******50 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 951,*******50 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******5,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , Д. нараас улсын тэмдэгтийн хураамжид *******5,862 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ