| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/05307/И |
| Дугаар | 184/ШШ2024/03559 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2024/03559
| 2024 оны 06 сарын ******* өдөр | Дугаар 184/ШШ2024/03559 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, *******, ******* байрны ******* тоотод оршин байх, ******* овогт *******ы ******* /РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, байрны тоотод оршин суух, д холбогдох,
Хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би д 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өөрийн Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороонд байрлах 1 өрөө орон сууцаа түрээслэж, сарын түрээсийг 480.000 төгрөгөөр тооцож тохиролцсон. 2023 оны 6 дугаар сараас хойш түрээсийн мөнгөө өгөөгүй ба байраа чөлөөлүүлж авах хүсэлтэй байна. Түрээсийн гэрээ цуцлаж байна. Байр чөлөөлж өг гэхээр өөр очих газар байхгүй гэж үндэслэлгүй хөрөнгөжиж өөрийн хөрөнгийг хэмнэх байдлаар түрээс өгөхгүй байранд суусаар байгаа учир байраа чөлөөлүүлэх хүсэлтэй байна.
Иймд түрээсийн гэрээгээ цуцлаж, эгийн хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн *******-р хороо байр тоот байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч.******* миний бие тус шүүхэд хариуцагч эгээс байр чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. нь гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч д холбогдуулан хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч д холбогдох хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч Ч.*******ийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, ******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.*******ийн хариуцагч д холбогдох хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,110 төгрөгийн 50 хувь болох 35,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 35,555 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ