| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/02033/И |
| Дугаар | 181/ШШ2024/02098 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2024/02098
| 2024 он 05 сары 21 өдөр | 181/ШШ2024/02098 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: дүүрэг, хороо, тоотод байрлах, А ХХК/РД: 2111063/-ийн хүсэлттэй,
Ө ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.З эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х Н оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч А ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: А ХХК нь Ө ХХК нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр А-006 тоот Андеррайтерийн гэрээ (цаашид үндсэн гэрээ гэх)-г байгуулж, тус гэрээгээр 200.000.000 төгрөгийг, жилийн 22 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар зээлдүүлэхээр тохиролцсон. Бонд гаргагчтай байгуулсан Үндсэн гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дуусах боловч Ө ХХК нь гэрээний дагуу бондын эргэн төлөлтөө төлөх үүргээ зөрчин үндсэн бондын төлбөр, бондын купон төлөлтийг төлөөгүй өнөөдрийг хүрч, хүүгийн хуримтлал ихээр үүсэж, бонд эзэмшигч нарын эрх ашгийг зөрчиж байна. Үндсэн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д заасны дагуу бонд гаргагч нь бондын хүүгийн болон үндсэн төлбөрийг уг гэрээний хавсралт 1-т заасан графикийн дагуу цаг хугацаанд нь төлөх үүрэг хулээх ба тухайн төлбөрийг Андеррайтерийн дансанд ажлын 1 (нэг) өдрийн өмнө шилжүүлнэ гэх заалтыг биелүүлээгүй байгаа нь Ард секюритиз ҮЦК ХХК-ийг хохироосоор байна. Иймд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэг хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэдгийг үндэслэн бопд гаргагч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар бондын үндсэн төлбөрт 118,201,225 төгрөг, хүү, алдангид 38,180,615 төгрөг, нийт 156,381,839 /нэг зуун тавин зургаан сая гурван зуун наян нэгэн мянга найман зуун гучин ес/ төгрөгийн өр төлбөртэй байна. Мөн Үндсэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т бонд гаргагч нь хөрөнгө оруулагчдад хуваарийн дагуу төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Андеррайтер нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах ажлыг үл маргах журмаар хэрэгжүүлнэ, 4 дүгээр зүйлийн 4.9-д бонд гаргагч нь бондын төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Алдерайтер нь үүргийн гүйцэтгэлийг бүтнээр нь болон хэсэгчлэн шаардан гаргуулах эрхтэй гэж тус тус заасан байна. Ө ХХК нь үндсэн төлбөр, бондын купон төлөлт болон хуримтлагдсан хүүгийн төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул А ХХК нь дээрх заалтын дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрхтэй байна. Ө ХХК нь Андеррайтерийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр БГ/006 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн БГ/007 тоот Авто тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулсан. 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр БГ/006 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр бонд гаргагчийн дүүргийн хороо, хороолол /17121/ гудам байр, тоот хаягт байршилтай 69.77 м.кв талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг /Улсын бүртгэлийн дугаар / улсын бүртгэлийн газарт барьцаалбарт бүртгүүлсэн. Тус Барьцааны гэрээний 7 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах талаар зохицуулсан ба А ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай мэдэгдлийг удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн БГ/007 тоот Барьцааны гэрээгээр Ө ХХК-ийн өмчлөлд буй өнгөтэй 2009 онд үйлдвэрлэсэн загварын автомашин /авто тээврийн хэрэгслийн дугаар 2570УНБ, арлын дугаар/ болон хавсралтад дурдагдсан 14 нэр төрөл бүхий кофе шопын тоног төхөөрөмжийг барьцаалсан. Тус гэрээний дагуу Ө ХХК нь барьцаа хөрөнгөөр үүргийг биелүүлээгүй тул харилцан тохиролцсон үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нөхцөл байдал үүсээд байна. Үндсэн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасны дагуу Андеррайтерийн гэрээг дуусгавар болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг Монгол Улсын Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хангуулахаар дараах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгч нь Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Ө ХХК-ийн хаягийг дүүрэг, хороо, хэсэг, тоот гэж тодорхойлсон байх бөгөөд шүүх иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягаар хариуцагчид шүүхэд хүрэлцэн ирэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн баг, хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн тодорхойлолтыг ирүүлэн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/Ш32022/08449 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Ө ХХК-ийг эрэн сурвалжлуулж өгнө үү. гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч А ХХК нь Ө ХХК/РД: / болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.З эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Ө ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.Золжаргалын оршин байгаа газар тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2022/08449 дугаар захирамжаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь Ө ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.З иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.З эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан А ХХК нь Ө ХХК/РД: / болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.З эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ө ХХК/РД: / болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.З эрэн сурвалжилж, Ө ХХК-ийн оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ