Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
Хэргийн индекс | 184/2024/00612/И |
Дугаар | 184/ШШ2024/02899 |
Огноо | 2024-05-27 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2024/02899
2024 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 184/ШШ2024/02899 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт ******* ******* /РД *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүргийн дүгээр хороо, гарам гудамжны тоотод оршин суух хаягтай, эрэгтэй, овогт ын /РД /-т холбогдох
Нэмэлт зардал 3,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.*******,
Хариуцагч Г.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.т холбогдуулан нэмэлт зардал 3,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Бид дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/02761 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин , хүү , охин нарыг өөрийн асрамжил авч, хүү , охин нар нь насанд хүрээгүй тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн ШҮүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэж байгаа билээ.
Хүү нь төрсний дараах вакцин хийлгэсний улмаас байнга уналт таталт өгснөөс болж оюуны хүнд хоцрогдолтой, бие даан бие засаж чадахгүй байнгын памперс хэрэглэдэг, хоолоо халбагдуулан хүний тусламжтай хооллодог, хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг хүүхэд юм. Би өөрөө өвдөж эмнэлэгт хэвтэх үед хүүхдээ асран өсгөхөд туслах хамаатан садангүй, ганц биеэр ажлаа хийн, байр, цалингийн зээлээ төлж, 2 бага хүүхдээ цэцэрлэг, сургууль хүргэж өгч, зөөж амьдардаг бөгөөд эцгийнх нь зүгээс бие муутай хүүгээ нэг ч харж ханддаггүй, хүүхэдтэйгээ уулздаггүй, анхаардаггүй.
Би өнөөгийн шаардлагаар улсын төлбөргүй сургуульд өгч, зөөх боломжгүй учир 8 настай, 3 дугаар ангид сурдаг, бага охин ийг гэрийн хажуугийн өдөр өнжүүлэхтэй “Номундалай” сургуульд суралцуулдаг. Хүү Х.Бодьбилэгээ тохирох хөдөлмөр, засал эмчилгээ, харах үйлчилгээтэй, хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай хүүхдүүдийн хүүхэд хөгжүүлэх төвд ажлын өдрүүдэд 08-17 цагт суралцуулан өглөө оройд зөөн, охиноо гэрийн хажуудах сургуулийн өдөр өнжүүлэхээс нь авч өдөр тутмын бидний амьдрал үргэлжилж байна.
Хүү ийн суралцдаг “Энэрэл хөгжүүлөх төв”-ийн сургалтын төлбөр сард 400,000 төгрөг. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилладаг тул жилийн төлбөр 4,000,000 төгрөгийг би сар сардаа төлдөг.
Охин “Номундалай” сургуулийн 3 дугаар ангид суралцдаг, жилийн сургалтын төлбөр 3,100,000 төгрөг /өдөр өнжүүлэхийн төлбөр тооцоогүй/. Миний бие сургуультай хийсэн гэрээний дагуу жилийн нийт төлбөрийн 40 хувийг урьдчилан хийж суралцуулсан.
Иймд хүүхдүүдийн төрсөн эцэг Г.аас эцэг, эх нь салсан ч хүүхдүүдийн өмнө үүргээ биелүүлэх ёстой тухай хуулийн заалтын дагуу 2 хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг нэхэмжилж байна. Үүнд ийн сургалтын нийт төлбөр 3,100,000 төгрөгийн 50 хувь буюу 1,550,000 төгрөг,
Хүү ийн нийт сургалтын төлбөр 4,000,000 төгрөгийн 50 хувь буюу 2,000,000 төгрөг байгаа тул нийт 3,350,000 төгрөгийг Г.аас нэхэмжилнэ.
Уг төлбөрүүдийг би гэрээнд заасны дагуу Энэрэл сургалтын төвийг ажиллуулдаг эрхлэгч Туяажаргалын хувийн данс руу нь шилжүүлж байсан болно. Төрийн бус байгууллага учир хувиараа байр түрээслэн, багш хөлсөлж, өөрийнхөө дансаар төлбөрөө авдаг байсан. Охин ийг би сургуульд нь өгөөд эргээд авах болдог тул ажил хийх боломжгүй болдог учир гэрийнхээ хажууд сургуульд сургах шаардлагатай болсон учир “Номундалай” сургуульд 2 дугаар ангиас нь оруулсан. Учир нь өөрөө хүүгээ өдөр болгон зөөдөг учир охиноо зөөх боломжгүй, охиныг өглөө нь хүргэж өгөөд орой нь ангийн багш нь хүргэж өгдөг. Харин ч сургууль нь өдрийн хоолны мөнгийн аваад өдөр өнжүүлэхийн төлбөрийн намайг өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гээд хөнгөлж, зөвхөн охины хоолны мөнгийг нь л авдаг юм.
Хүүгээ ажлынх нь хажууд сургалтанд хамруулая гэхэд Г. надад хариу өгөөгүй. Би өөрөө зөөх шаардлагатай болсон учир надад тийш нь хол зөөх боломж байхгүй. Охиныг анх “Номундалай” сургуульд оруулахад Г. өөрөө зөвшөөрсөн талаар өмнөх шүүхийн шийдвэрт байгаа. Сургалтын төлбөрийн гэрээнд зааснаар захирлынх нь дансанд төлсөн.
Хүүхдүүдийн хувцас хэрэглэл, сургалтын хэрэгсэл, ариун цэврийн хэрэгсэл, охины өдөр өнжүүлэхийн төлбөрийг нэхэмжлээгүй болно.
Харин хүү 11 нас хүрсэн тул 100 хувийн тэтгэмж тогтоолгох, эцэг Г.ыг сард 2 удаа амралтын 2 өдөр хүүхдүүдээ өөр дээрээ авах зэргээр асарч эцгийн үүргээ биелүүлэх гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Хариуцагч Г.ын дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/02761 дугаартай шийдвэрээр гаргуулсан 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн асуудлаар гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй. Тэрээр энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, мөн би уг мөнгөөр хүү ийг гэрт нь хүн хөлсөлж асруулж байсан учир Энэрэл төвөөс сургалтын төлбөрийн баримт гарах боломжгүй.
Одоо 6 сараас охин, хүү хоёроо ажлын цагаар яах вэ, би ажлаа хийж байр, цалингийн зээлээ төлөх шаардлагатай, охин ийг 9 дүгээр сарын 01-нээс улсын сургуульд хамруулах бол хэн зөөх вэ гээд асуудлууд гарч ирнэ. Г. хариу өгдөггүй.
Иймд 3,350,000 төгрөгийг хүүхдүүдийн эцэг Г.аас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгийг багасгаж, татгалзаж байна гэжээ.
2.Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Б.*******тай танилцан, улмаар 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтийн Г-324 тоот баталгаагаар албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, дагавар охин Мандахнаранг өөрөөр овоглон үрчлэн авсан.
Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүү , 2015 оны 7 дугаар сарын -ний өдөр охин нар төрсөн. Гэвч зан харилцааны таарамжгүй байдал болон Б.*******ын гэр бүлээс гадуурх харилцаанаас болж дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2024/02761 дүгээр шийдвэрээр Б.*******тай гэр бүл цуцлуулж, хүү , охин нар ээжийнхээ асаргаанд үлдсэн.
2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хурлаар Б.*******ын нэхэмжилсэн ******* дүүргийн ******* дугаар хороо, *******, ******* дугаар байрны ******* тоот, 2 өрөө, 43 м.кв миний эзэмшилд байдаг орон сууцыг бүх эд хогшлын хамт Б.*******, охин , хүү , охин нарын нэр дээр шилжүүлж өмчлөлд үлдээх, бидний дундын эзэмшлийн 24-03 УНЦ улсын дугаартай тоёота сиента маркийн суудлын автомашиныг Б.*******ын нэр дээр үлдээх гэсэн шаардлагуудаас гадна Голомт банктай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ33405116760 тоот гэрээгээр үндсэн зээлдэгч Г., хамтран зээлдэгч Б.******* нарын хамтран байгуулсан 16,000,000 төгрөгийн цалингийн зээл, нэмэлт дурдсан 2022-2023 оны хичээлийн жилд ийн асрамжийн зардал, өдөр өнжүүлэхийн төлбөр, охин ийн сургалтын төлбөр нийт 3,126,200 төгрөг гаргуулах шаардлагуудыг би бүрэн хангасан.
Тухайн үед хүүхдүүдийн сургалтын төлбөртэй холбогдох нэхэмжилсэн 3,126,200 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын -ний өдөр Б.*******ын Төрийн банк дахь 108600011713 тоот дансанд шилжүүлсэн боловч хүү ийг асрамжийн төвд нь явуулаагүй, охин ийг өдөр өнжүүлэхээс нь гаргасан байсан. Холбогдох мөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүйд миний бие үнэхээр гомдолтой байдаг.
Хүүхдүүдийн эрүүл мэндэд зориулна, сургаж хүмүүжүүлнэ гэж хууль шүүхээр далайлгаж мөнгө авчихаад хүүхдүүдэд огт зарцуулахгүй байна. Тиймд өмнө хүүхдүүдийн эрүүл мэнд, сургалтад зориулах ёстой байсан 3,126,200 төгрөгийн зарцуулалтын гүйцэтгэлийг эргэн шалгуулах хүсэлтэй байна.
Б.******* нь өглөө ажилдаа явахдаа хүүхдүүдээ хоолгүй түгжиж яваад шөнө болтол ирдэггүй. Хүүхдүүд өлсөөд байна гээд өдөртөө над руу залгахаар нь гэрийн хажуу талын “Найман нуур” гэдэг хоолны газрын ХААН банкны 5084113363 тоот дансанд мөнгийг нь шилжүүлж хэд хэдэн удаа хоол авч өгөхөөс гадна ойлгоцоох дэлгүүрүүдийн данс руу мөнгө шилжүүлж идэж уух юмыг авч өгдөг байсан. Шөнө харанхуй болчихоод байхад ээж ирэхгүй байна, утас руу нь залгахаар авахгүй байна, эсхүл утас нь холбогдохгүй байна, айгаад байна гээд над руу олон удаа уйлчихсан залгадаг байсан. Ойролцоо амьдардаг миний төрсөн дүү Г.Оргилийг гуйж гэр лүү нь оруулж хүүхдүүдээ шалгуулах, харуулдаг байсан ба зарим аргагүй тохиолдолд хэд хэдэн удаа охиндоо хэлж 108, 102 дугаарууд руу залгаж тусламж гуйхыг санал болгож байсан. Дараа өдөр нь охин над руу залгаад ээж шөнө согтуу ирсэн. 108 болон 102 дугаар руу залгалаа гэж намайг загнасан, дахиад хэзээч залгаж болохгүй шүү, аавдаа ч хэлж болохгүй шүү гэж загнасан тухай хэлдэг байсан.
Хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд өсч хүмүүжих тухай асуудал хөндөгдөж байгаа би удаа дараа зохих байгууллагуудад нь бичгээр мэдэгдэж байсан. Тухайлбал 2020 оны 3 сард БГД-ийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд, БГД-ийн 4 дүгээр хорооны нийгмийн ажилтанд, цагдаагийн ажилтанд тус тус хандаж, өргөдөл гомдол гаргаж байсан.
Хэдийгээр хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулсан ч би хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, боловсрод аюулгүй байдал зэрэгт байнга анхаардаг. Тухайлбал Удвал дент хүүхдийн шүдний эмнэлэгт хүү , охин нарыг байнга үзүүлж холбогдох бүх зардлыг төлж, хяналтанд байлгадаг. Хүү ийг Альфа долгион эмнэлэгт үзүүлдэг. Охин ийн цэцэрлэг, сургууль дээр зохион байгуулагддаг үсэглэлийн баяр, шинэ жил, дээлтэй өдөрлөг зэрэг арга хэмжээнүүдэд нь байнга оролцож, холбогдох зардал мөнгийг гаргаж дэмждэг. Тэмдэглэлд өдөр юм уу ямар нэг баярт өдөр орон нутагт ажилтай байгаад ирж амжихгүй бол Б.*******ын данс руу мөнгийг шилжүүлж хүүхдүүдээ бэлэгтэй байгаасай, баярлаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Амжихгүй бол хоцорсон ч гэсэн баярын бэлгийг нь гэрт нь хүргэж өгдөг. Даанч орцонд охинтойгоо уулзаад буцдаг, хүү нь өөрийгээ илэрхийлэх чадваргүй учир орцонд гарч ирж чаддаггүй тул уулзаж чаддаггүй. Учир нь намайг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэрээс хөөснөөс хойш орж ирэхийг хориглосон, орж ирвэл цагдаад барьж өгнө гэж дарамталж сүрдүүлдэг.
Надад хүүхдүүддээ хийж чадах ямар боломж байна тэрийг би чадахаараа хийж өгөхийг хичээдэг. Тухайлбал охин ийг 2023 оны 6 сард Нарлаг хүүхдийн зусланд амраасан. Хүүхдийн зуслангийн тавьсан шаардлагын дагуу охиноо эмчийн үзлэгт оруулж, холбогдох цагаан хэрэгсэл, солих хувцас гутал зэргээр бүрэн хангаж өгч явуулж байсан. Охиндоо гар утас авч өгч байнга холбоотой байхыг хичээдэг. Б.******* байнга эвдэх, эсхүл эвдэрсэн хэмээн утсыг нь асаахгүй надтай яриулдаггүй байсан. Чи бол эцэг байх эрхгүй, хүүхдүүдтэйгээ ярих эрхгүй гэж надтай харьцдаг байсан. Мөнгө өгвөл хүүхдүүдтэйгээ ярьж болно гэдэг байсан. Би нийт 4 удаа охиндоо гар утас авч өгч, байнга хоногтой нэгжээр цэнэглэж сунгуулдаг. Амралтаараа хүү, охин хоёроо дагуулж агаар салхинд гаргах зорилгоор Сэлэнгэ аймагт амьдардаг ээж дээрээ дагуулж очиход хүүхдүүд үнэхээр хувцас муутай бараг нүцгэн шахуу байдаг нь бид бүгдийн сэтгэлийг маш их эмзэглүүлдэг. Би чадахаараа 2 хүүхдээ бүрэн хувцаслаад, шаардлагатай хичээлийн хэрэгслийн бэлдэж өгөөд, гэрт нь хүргэж өгдөг. Надаас асуухгүй манай ах дүү нар хүртэл хүүхдүүдийнхээ багадсан эсхүл өмсдөггүй гутал хувцсыг манай 2 хүүхдэд дөхүүлж өгч тусалдаг.
Хүүхдүүдэд зориулах ёстой тэтгэмжийн мөнгийг би 2022 оны 9 сараас хойш сар тутам хоцроолгүй Б.*******ын дансанд шилжүүлж энэ тухайгаа тэр даруй ШШГЕГ-т мэдэгдэж илтгэдэг. Гэвч хүүхдүүдэд зориулагдах ёстой тэтгэмжийн мөнгө зохих ёсоор зарцуулагдахгүй байна.
Хүүхдийн асаргааны, унааны хөнгөлөлт, хөнгөлттэй эм болон эмний тэтгэмж, хоол хүнсний хөнгөлөлт, тэтгэмжийн гэх мэт олон хөнгөлөлтийг мөнгөн болон мөнгөн бусаар аваад хүүхдүүдийнхээ шаардлагатай хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь мөнгөтэй харьцах хувийн зохион байгуулалт муу байна, эсхүл зориулалтын бусаар өөр зүйлд зарцуулж байгаагаас үүдэлтэй гэж бодож байна. Б.******* амьдарч байгаа байрныхаа СӨХ-ны мөнгийг ч төлдөггүй, би өнөөдрийг хүртэл зохицуулж байгааг хэлмээр байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хүү , охин нарын 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт шаардагдах нийт 3,350,000 төгрөгийг би төлөх боломжгүй, үндэслэлгүй. Учир нь өмнөх 2022-2023 оны хичээлийн жилд хүүхдүүдийг сургах зориулалтаар 3,126,200 төгрөгийг надаас гаргуулж авсан даруйд хүүхдүүдийг сургаагүй асуудал гаргасан байх тул тухайн жилийн төлбөрийг суутгуулан тооцуулах хүсэлтэй байна гэжээ.
3.Нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 70,950 төгрөг, 800 төгрөг төлсөн баримтууд,
“Номун далай” сургуулийн кассын орлогын ордер,
******* дүүргийн ******* дугаар хорооны “Угтахуй” ӨЭМТ-ийн тодорхойлолтууд,
“Номун далай” сургуулийн тодорхойлолт,
“Номун далай” сургуулийн төлбөр төлөх гэрээ,
“Ээлтэй ертөнц” ТББ-ын тодорхойлолт,
“Ээлтэй ертөнц” ТББ-ын “Энэрэл” хүүхэп хөгжүүлэх төвийн багш, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, эцэг эхтэй байгуулсан гэрээ,
Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн тооцоолол,
Нэхэмжлэгч Б.*******ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга,
Нэхэмжлэгч Б.*******ын Төрийн банкны дансны хуулга,
Нэхэмжлэгч Б.*******ын ХААН банкны дансны хуулга,
Монос эмийн сан, Удвалдент, вакус монголиа дэлгүүрийн төлбөрийн баримтуудыг,
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/02761 дугаартай шийдвэр,
Мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн 184/ШЗ2022/16049 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж,
Б.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа гэсэн баримтуудыг,
3.2 Хариуцагчаас 2015 оны Шилдэг аав өргөмжлөл гэсэн баримтыг тус тус нотлох баримтаар гарган өгсөн байна.
3.3 Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргаас: хамтарсан багийн илтгэх хуудас,
хүүхдийн эрх хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт,
хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ,
гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ,
******* дүүргийн ******* дугаар хорооны Захиргаанд хариуцагч Г.ын гаргасан өргөдөл,
“Номун далай” сургуулийн тодорхойлолт,
орлогын ордер,
охин ийн хувийн хэрэг,
2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б.*******тай байгуулсан “Сургалтын төлбөр төлөх гэрээ”,
2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.*******тай байгуулсан “Сургалтын төлбөр төлөх гэрээ” гэсэн баримтуудыг бүрдүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.т холбогдуулан нэмэлт зардал 3,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
1.Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ “.......охин ийг сургуульд нь хүргэж өгч, авах боломжгүй тул хувийн өдөр өнжүүлэхтэй сургуульд суралцуулж байгаа 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 3,150,000 төгрөгийн 50 хувь буюу 1,550,000 төгрөг, хүү ийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаатай хүүхдийн хөгжүүлэх төвд ажлын өдрүүдэд өглөө өгч, орой авдаг тул мөн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувь буюу 2,000,000 төгрөг,нийт 3,350,000 төгрөгийг эцэг Г.аас нэхэмжилнэ” гэж тайлбарлажээ.
2.Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Б.******* өмнө нь 2022-2023 оны хичээлийн жилийн төлбөр болох 3,150,000 төгрөгийг авчихаад хүүхдүүдийг сургаагүй тул уг төлбөрийг суутгуулна, охин ийг хувийн сургуульд сургахдаа надтай зөвшилцөөгүй, хүү тус сургуульд сурч байгаа эсэх нь эргэлзээтэй тул бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
3.Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дүүргийн шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/02761 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г. нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү , 2015 оны 7 дугаар сарын -ний өдөр төрсөн охин нарыг эх Б.*******ын асрамжид үлдээж, тэднийг 18 нас хүртэл нь эцэг Г.аас тэтгэлэг гаргуулж тус тус тэжээн тэтгүүлэх, Б.Тэгжаргалын гэр бүлийн дундын эд хөрөнгө болох ******* дүүргийн ******* дугаар хороо, *******, ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Б.Тэгжжаргал, хүү , охин нарын өмчлөлд шилжүүлж, хүү ийн асрамжийн зардал 1,350,000 төгрөг, өдөр өнжүүлэхийн төлбөр 675,000 төгрөг, охин ийн сургалтын төлбөр 1,150,000 төгрөг, нийт 3,175,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, дээрх шийдвэрийн дагуу мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн 184/ШЗ2022/16049 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явагдаж байгаа болох нь тогтоогджээ.
3.1 Хүү нь хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхэд, охин “Номун далай” дунд сургуульд, хүү “Энэрэл” хүүхэд хөгжүүлэх төвд суралцдаг, аль алин нь төлбөртэй сургалт болох талаар талууд маргаагүй, охин 2023-2024 оны хичээлийн жилд “Энэрэл” хүүхэд хөгжүүлэх төвд, охин 2023-2024 оны хичээлийн жилд “Номун далай” сургуулийн 3а ангид суралцсан үйл баримт мөн тогтоогдож байна.
3.2 Харин “хүүхдүүдийн 2022-2023 оны хичээлийн жилд суралцсан гэх сургалтын төлбөрт нийт 3,175,200 төгрөгийг дүүргийн шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/02761 дугаартай шийдвэрээр Г.аас гаргуулж шийдвэрлэсний дагуу уг мөнгийг хүүхдүүдийн төлбөрт зарцуулаагүй, хүү ийг уг сургалтын төвд суралцуулаагүй тул уг төлбөрийг энэ нэхэмжилж буй төлбөрт суутгуулна” гэж хариуцагч Г. маргаж байгаа боловч тэрээр энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
4.Нэхэмжлэгч Б.*******ын хүү ийн сургалтын төлбөр 2,000,000 төгрөгийг нэхэмжилсэн тухайд:
4.1 Хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.*******ын Худалдаа хөгжлийн банк дахь 405095971 тоот данснаас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Т.Туяажаргалын гэх ХААН банкны 5033632753 дугаартай дансанд 400,000 төгрөгийг “Бодьбилэг 10 сар төлбөр” гэх утгаар,
2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөн дансанд 400,000 төгрөгийг “Бодьбилэг төлбөр 11 сар” гэх утгаар,
2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөн дансанд 400,000 төгрөгийг “Бодьбилэг төлбөр 2024.02.01” гэсэн утгаар,
Б.*******ын Төрийн банк дахь 108600011713 дугаартай данснаас 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Т.Туяажаргалын гэх ХААН банкны 5033632753 тоот дансанд 400,000 төгрөгийг “Бодьбилэг төлбөр” гэсэн утгаар,
2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөн дансанд 400,000 төгрөгийг “Бодьбилэг 12 сарын төлбөр гэсэн утгаар”,
Б.*******ын ХААН банк дахь 503*******79788 дугаарын данснаас 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр мөн дансанд 400,000 төгрөгийг “Бодьбилэг ахлах бүлэг, 3 сарын төлбөр” гэсэн утгаар нийт 2,400,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь мөн “Ээлтэй ертөнц” ТББ-ын “Энэрэл” хүүхэд хөгжүүлэх төвийн багш, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, эцэг эхтэй байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэрээ гэх баримтаар “Энэрэл” хүүхэд хөгжүүлэх төвийг төлөөлөн ахлах бүлгийн багш Т.Даариймаа, эцэг эхийг төлөөлөн Б.******* нар 2023-2024 оны хичээлийн жилд тус төвийн ахлах бүлгийн сэргээн засах болон хөгжүүлэх үйлчилгээнд овогтой Бодьбилэгийг хамруулахаар тохиролцож, гэрээний 3 дугаар зүйлийн 1, 5-д сар бүрийн эхний 10 хоногт багтаан 400,000 төгрөгийг 5033632761 тоот ХААН банкны дансанд тушаахаар тохиролцсон байна.
4.2 Иймд хариуцагч Г.ын хүү ийн сургалтын төлбөрийг хувь хүний буюу Т.Туяажаргал гэж дансаар төлсөн нь үндэслэлгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
5.Нэхэмжлэгч Б.*******ын охин ийн сургалтын төлбөр 1,550,000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд:
5.1 Хавтас хэрэгт авагдсан “Номун далай” сургуулийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн кассын орлогын ордер гэх баримтаар 1,200,000 төгрөгийг “3а Цэцэнбилэг, сургалтын төлбөр” гэсэн утгаар болон нэхэмжлэгч Б.*******ын Худалдаа хөгжлийн банк дахь 405095971 тоот данснаас 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Төгсөө Оюунбилэг гэх ХААН банкны 5030097782 дугаартай дансанд 1,200,000 төгрөгийг “3а анги сургалтын төлбөр” гэх утгаар,
2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөн дансанд 366,000 төгрөгийг “3а сургалтын төлбөр 300,000, хоол 66,000” гэх утгаар,
Б.*******ын Төрийн банк дахь 108600011713 дугаартай данснаас 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 39,000 төгрөгийг “ хоолны мөнгө” гэсэн утгаар,
2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөн данснаас 500,000 төгрөгийг “3а анги сургалтын төлбөр” гэсэн утгаар Төгсөө Оюунбилэг гэх ХААН банкны 5030097782 дугаарын данс руу,
Нэхэмжлэгч Б.*******ын ХААН банк дахь 503*******79788 дугаарын данснаас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 5379149681 дугаарын данс руу 45,000 төгрөг, 5030097782 дугаарын данс руу 300,000 төгрөгийг, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр мөн данс руу 352,000 төгрөгийг “3а анги сургалтын төлбөр” гэсэн утгаар нийт 2,802,000 төгрөгийг, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр *******0,000 төгрөгийг, нийт 3,100,000 төгрөгийг “Номун далай” сургуулийн сургалтын төлбөрт төлсөн болох нь тус сургуулийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай албан бичгээр давхар нотлогдож байна.
5.2 Мөн “Номун далай” сургуультай 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Сургуулийн төлбөр төлөх гэрээ” гэх баримтаар “Номун далай” сургуулийг төлөөлөн Төгсөө овогтой Оюунбилэг, эцэг эхийг төлөөлөн Б.******* нар 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хичээлийн жилд тус сургуулийн бага ангийн төлбөр 3,100,000 төгрөгийг тус сургуулийн захирлын 50300097782 тоот дансанд болон сургуулийн санхүүд бэлнээр тушаахаар тохиролцжээ.
5.3 Иймд хариуцагч Г.ын охин ийн сургалтын төлбөрийг хувь хүний буюу Төгсөө Оюунбилэг гэж дансаар төлсөн нь үндэслэлгүй гэх тайлбарыг мөн хүлээн авах боломжгүй байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан байна. Тодруулбал тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсоноос буюу хүүхэд сургуульд орсон үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулах талаар нэхэмжлэл гаргах нь Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д заасныг зөрчихгүй юм.
7. Хэрэгт авагдсан баримтаар хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүү ийг сургалтанд тухайлан хамруулах, бага насны охин ийг сургуульд нь хүргэж өгөх, өдөр өнжүүлэхтэй сургуульд хамруулах шаардлагын үүднээс аль алинд нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээ нэмэгдэж, тухайн хэрэгцээ нь тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх нэхэмжлэгч Б.Тэнгшжаргалын тайлбарыг хариуцагч Г. үгүйсгэж чадаагүй байна.
8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөхөөс гадна тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон, хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчилгээ шаардлагатай, сургуульд орсон гэх мэт нөхцөл байдлын үед нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулах үндэслэлийг мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д заасан.
9. Иймд нэхэмжлэгч Б.*******ын охин ийн сургалтын төлбөрт төлсөн 3,100,000 төгрөгийн 50 хувь болох 1,550,000 төгрөг, хүү ийн сургалтын төлбөрт төлсөн 2,400,000 төгрөгийн 50 хувь болох 1,200,000 төгрөг, нийт 2,750,000 төгрөгийг нэмэлт зардалд тооцон, хариуцагч Г.аас гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
10. Хүүхдийн өдөр тутмын хэрэгцээ, зайлшгүй сургалтад хамруулах түүнтэй холбоотой зардал нь түүнийг асрамжиндаа авсан эхийн үүрэгт хамаарах боловч эцэг эх нь тусдаа амьдрах болсноос хүүхдэд сөрөг нөлөө учирч болзошгүй гэх үүднээс хүүхдэд гарсан зардлын зарим хэсгийг эцгийн үүрэгт хамааруулах нь хүүхдийн эрх ашигт нийцэх юм.
11. Шүүх хуралдаанд хариуцагч Г. нь хүүхдүүдийн өмнөх хичээлийн жилийн төлбөрт төлсөн 3,126,200 төгрөгийг хүүхдүүдийг сургаагүй учир энэ төлбөрөөс суутгуулна гэх боловч тэрээр энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй, мөн хүүхдүүдийн асрамжийн талаарх нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзвэл хэдийд ч асрамжийг нь өөрчлүүлэх шаардлага гаргах эрхтэй болохыг дурдаж байна.
12. Түүнчлэн хариуцагч Г.ын “Энэрэл” хүүхэд хөгжүүлэх төвөөс ийн 2022-2023 оны хичээлийн жилд суралцсан төлбөр төлсөн баримтыг гаргуулах тухай хүсэлтийг шүүх хангасан боловч нэхэмжлэгч Б.******* нь хүү ийг тус төвд бүрэн суралцуулаагүй, уг мөнгөөр гэртээ хүн хөлсөлж хүүхдээ асруулсан, төлбөр төлсөн баримт байхгүй гэх тайлбарыг гаргасан тул шүүх хариуцагчийн хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн болно.
13. Цаашид хүүхдийг хэт өндөр төлбөртэй сургалтанд хамруулах тохиолдолд эцэгтэй нь зөвшилцөх, зардлыг хариуцах эсэхийг эцгээс нь асуух талаар нэхэмжлэгч анхаарах нь зүйтэй
14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1-д заасныг баримтлан хариуцагч Г.аас 2,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ