Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 35

 

                                               

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,  

                    Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор H.Энхтуул,

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

            Шүүгдэгч: Н.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Шаазган овогт Наранцэцэгийн Батсүхэд холбогдох 201720000110 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 27 настай, бүрэн бус дунд боловсролтой, дөрвөд, эрэгтэй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Шаазган овогт Наранцэцэгийн Батсүх /РД:ОТ90031396/, 

           Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Батсүх нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны орой Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Буянтогтохын гээсэн Iphone-5 маркийн гар утсыг олж авч завшсан. Мөн 2017 оны 03 сарын 31-ний шөнө Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Гончигийн гээсэн Хас банкны виза картыг олж авч 750000 төгрөг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                      

            1. Увс аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах тогтоол / хх-ийн 1 тал /,

            2. Увс аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах тогтоол / хх-ийн 2 тал /,

            3. Увс аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол / хх-ийн 3 тал /,

          4.  Хохирогч Э.Гончигийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 30-ны орой манай найзууд уулзахаар болоод Улаангом сумын 7-р багт байрлах Андууд нэртэй бааранд 5 найзтайгаа 21 цагийн орчим уулзаад бааранд орж 1 цаг орчим суусан юм. Би нар бааранд суухдаа хүн бүр 500 граммын нэг нэг лааз пиво уугаад бүжиглэж байгаад гарсан тэгээд тэндээсээ найз Одхүүгийн гэрт очоод 750 гарммын нэг шил архийг 5 хүн хувааж уугаад би 2017 оны 03 сарын 31-ний шөнө 01 цаг 30 минутын орчим гараад ахынхаа гэрлүү очиход манай ахын гэрт хүн байгаагүй юм. Тэгэхээр нь гэртээ харихаар Улаангом коллежийн урд талд гарч ирээд засмал замаас таксий барих гээд гараа өргөхөд 5888 УВХ дугаартай саарал өнгийн Ист маркийн машин ирж зогссон тэгээд тэр машин суухад миний үеийн танихгүй залуу машины жолооч хийж явсан бөгөөд би гэрлүүгээ явж байгаад мөнгө байхгүй гэж бодоод Улаангом сумын 11 -р багт байрлах Хас банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авахаар машинаас буугаад мэлэн мөнгөний машинруу ганцаараа ороход машин нь ажиллахгүй байсан юм. Тэгэхээр нь буцаад таксийндаа суугаад халаасаа уудлаж үзэхэд миний куртакний дотор талын халаасанд 20.000 төгрөг байхаар нь би гэрийн хашааны хаалган дээр хүргуүлээд таксийны мөнгө гэж 5000 төгрөг өгөөд буусан. Би таксийнд сууж явж байхдаа бэлэн мөнгөний машинруу ороод гарч ирэхдээ Хас банкний шинээр авсан дугтуутай картаа хамт барьж байсан бөгөөд түүнийгээ таксийнд суухдаа барьж ороод тэндээ орхиод буучихсаныг тухайн таксийны жолооч авч миний картыг ашиглан Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөг авч ашигласан байсан. Үүнийг мэдсэн 5дугтуйтааг нь хамт авч явдаг байсан тухайн картны нууц дугаар нь дугтуйн дотр байдаг байсан бөгөөд мөн би Хас банкны дансаа өөрийн дугаартайгаа холбоод гүйлгээ хийх болгонд миний гар утсанд мэдээлэл ирдэг байсан учир 2017.03.31-ний өглөө босоод утсаа хартал миний данснаас 2017.03.31-ний үүрийн 04 цаг 20 минутын орчим 750.000 / долоон дуун тавин мянган/ төгрөгний гүйлгээ хийгдсэн байхаар нь гайхаад дугтуйтаа картаа хайхад олдоогүй тэгэхээр нь Хас банкан дээр очиж картаа хаалгаад цагдаагийн алба хаагчид мэдэгдсэн юм. Би Хас банкнаас тухайн картыг шинээр авсан учир нууц дугаарыг нь цээжлээгүй байсан бөгөөд тиймээс картыг дугтуйтаа нь хамт авч явдаг байсан. Би таксийны жолоочид картаа өгч мөнгө авахуулсан тохиолдол байхгүй. Надад 750.000 / долоон зуун тавин мянган/ төгрөгний хохирол учирсан бөгөөд уг 750.000 төгрөгийг надад барагдуулж өгсөн надад одоо Батсүхээс нэхэмжлэх зүйл байхгүй. Би таксийны жолооч болох Батсүх гэх залууг тэр өдөр таксий барихдаа анх удаа харсан. Батсүх гэгчтэй садан төрөл, найз нөхдийн холбоо байхгүй. Миний картыг авч дансаас 750.000 төгрөг надад хэлэлгүй карт ашиглан авсан Н.Батсүх гэгчид гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/

            5. Хохирогч Э.Буянтогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотруу өөрийн ачааны машинаар ачаа ачихаар болсон юм. Тэгээд намайг явах гэж байна гээд манай найзууд надад архи задлаад би гадуур архи ууж байгаад нэлээн согтоод Улаангом сумын 3-р багт байрлах Өгөөж төвийн урд талын засмал зам дээрээс таксий бариад суухдаа ганцаараа суусан бөгөөд уг машины урд талын суудал дээр суусан юм. Тэгээд гадуур нөгөө таксийтай явж байснаа санаж байна тэгээд нэг мэдэхэд гэрийнхээ гадна нөгөө таксийтай ирчихсэн байсан ба эхнэрээ дуудаж таксийны 6000 төгрөг авахуулаад машинаас буухдаа 58-88УВХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машин гэдгийг нь харж авсан юм. Тэгээд гэртээ хоноод өглөө босоод өөрийн iphone-5 маркийн гар утсаа хайхад олдоогүй тэр өдөр хотруу явах байсан учир утсаа согтуу явж байгаад хаана гээсэн эсхээ мэдэхгүй орхиод явсан. Би хотруу явахаасаа өмнө манай хажууд байдаг гар утас засварын Өвгөнхүү гэх залуу миний гар утас хүн олж аваад чам дээр ирэхээр бол хэлээрэй гэж захьчихаад явчихсан юм. Тэгээд хотруу явж ирчихээд гэртээ байж байтал 2017 оны 02 дугаар сарын 07-ны орой байх намайг гэртээ байтал утас засвар ажиллуулдаг Өвөнхүү надруу яриад өдөр нэг залуу надад iphone-5 маркийн хар өнгийн гар утас зарахаар авч ирлээ тухайн гар утсыг компьютерт холбож үзэхэд Монхоо гэсэн бичиг гарч ирлээ чи маргааш уг гар утсаа чиний гар утас мөн эсхийг шалгаад үзээч гэж хэлсэн. Мөн Өвгөнхүү хэлэхдээ тэр гар утсыг авч ирэхдээ манай эгч аваарт ороод нас барсан тэр эгчийн гар утас гэж хэлсэн гэсэн. Тэгээд маргааш нь би Өвгөнхүүгийн ажил дээр очоод нөгөө хэлээд байсан гар утсыг үзэхэд миний гээсэн iphone-5 маркийн гар утас мөн байсан. Тэгээд миний гар утсыг зарах гэж ирсэн залууг хүлээж байгаад уулзахад намайг 2016 оны 12 дугаар сарын 06-ны орой 58-88 УВХ улсын дугаартай машинаар гэрт хүргэсэн таксийны жолооч мөн байсан. Тэгээд өөрийн гар утсаа шалгаад үзэхэд 2016.12.06-ны өдрөөс хойш ямар нэгэн дуудлага хийгээгүй хамгийн сүүлд миний залгасан дугаарууд хэвээрээ байсан юм. Миний гар утас iphone-5 маркийн нэг жил орчим ашигласан Улаанбаатар хотоос 350000 төгрөгөөр худалдаж авсан хар өнгийн гар утас юм. Миний иргэний үнэмлэхний нэрийг Э.Буянтогтох гэдэг харин найз нөхөд танил хүмүүс Монхоо гэж дууддаг юм. Миний гар утсыг Н.Батсүх бүрэн бүтэн буцаан өгсөн одоо надад Н.Батсүхээс нэхэмжлэх зүйл байхгүй. Би таксийны жолооч болох Н.Батсүх гэх залууг урд нь зүс таньдаг байсан. Н.Батсүх гэгчтэй садан төрөл, найз нөхдийн холбоо байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/

           6. Гэрч Ж.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 07-ны орой манай дэлгүүрийн хажуугийн гар утас засварын Өвгөнхүү гэх засварчин залуу манай нөхөрлүү утсаар яриад хэлэхдээ iphone-5 маркийн хар өнгийн гар утсыг хүн зарахаар авч ирлээ гэхээр нь маргааш нь манай нөхөр нөгөө утсыг үзэхэд манай нөхрийн гээсэн гар утас нь мөн байсан. Тэгээд уг гар утсыг авч ирсэн залуутай уулзахад хот явах гэж байхад нь гэрийн хойд талд таксийгаар авч ирээд 6000 төгрөг надаас авсан таксийны жолооч залуу мөн байсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/

            7. Гэрч Ц.Өвгөнхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 12-р сард байх манай хажууд байх дэлгүүр ажиллуулдаг Э.Гончиг /Монхоо/ гэх залуу өөрийн iphone-5 маркийн хар өнгийн гар утсаа гээсэн танай засварын газраар орж ирвэл хэлээрэй гэж захисан. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байх таксийнд явдаг Батсүх гэх зүс танидаг залуу манай засварын газар орж ирээд хар өнгийн iphone-5 маркийн гар утас зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай гар утас гэдгийг нь асуухад манай эгч аваарт ороод нас барсан тэгээд гар утсныхан кодыг гаргаж байж зарах гэсэн юм та авахаар бол өрөндөө суутгаад хагас мөнгийг нь надад өгчих гэхээр нь би харж байж болно гээд утсыг нь аваад үлдчихсэн юм. Тэгээд нөгөө утасны кодыг нь гаргах гэтэл компьютэр дээр Э.Гончиг /Монхоо/ гэдэг нэр гарч ирээд кодыг нь гаргаад гар утсны цэсрүү ороход Э.Гончиг /Монхоогийн/ зурагнууд гарч ирсэн тэгэхээр нь Э.Гончиг /Монхооруу/ утсаар яриад маргааш нь Э.Гончиг /Монхоо/ ирж утсаа хараад таньж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/

            8. Гэрч Ж.Нанзадын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Н.Батсүх гэх таксийнд явдаг залууг танин би таксий үйлчилгээнд яваад 7 жил болж байна. Н.Батсүх нь нэг жилийн өмнөөс хамт таксий үйлчилгээнд явж эхэлсэн бөгөөд Н.Батсүхтэй садан төрлийн холбоо байхгүй хамт таксий үйлчилгээнд явдаг учир танидаг юм. Би өөрөө 43-25УВА улсын дугаартай Дэмо мазда маркийн машинаар таксийнд явдаг харин Батсүх нь 58-88 УВХ улсын дугаартай Ист маркийн мөнгөлөг саарал өнгийн машинаар таксий үйлчилгээнд явдаг. Би таксийнд явахдаа өглөө 08 цагаас орой 20 цагийн хооронд голдуу явдаг бөгөөд харин Н.Батсүх шөнө голдуу таксийнд явдаг залуу юм. Н.Батсүх нь архи дарс хэрэглэдэггүй архи ууж байгааг нь би хараагүй бие муутай гэсэн Н.Батсүх нь нэг газраа удаан тогтож зогсдоггүй хурдан хөдөлгөөнтэй залуу бөгөөд Н.Батсүхийн сул тал муу зуршлын би сайн мэдэхгүй Н.Батсүхийг урд өмнө нь машин тэрэгнээсээ хүний эд зүйл олж авлаа хүн эд зүйлээ машинд нь хаясан талаараа надад хэлж байгаагүй мэдэж сонссон зүйл баихгүй. Н.Батсүх нь надад гар утас, виза карт олж авсан талаараа юм ярьж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/

            9. Гэрч Г.Бат-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Н.Батсүхтэй урд өмнө нь хамт барилга дээр ажиллаж байгаад танилцсан юм. Нэг жилийн өмнөөс хамт такси үйлчилгээнд явж эхэлсэн бөгөөд Н.Батсүхтэй садан төрлийн холбоо байхгүй найз нөхдийн холбоотой юм. Би өөрөө 53-10 УВА улсын дугаартай Хондо Пит маркийн машинаар таксийнд явдаг харин Н.Батсүх нь 58-88 УВХ улсын дугаартай Ист маркийн мөнгөлөг саарал өнгийн машинаар таксий үйлчилгээнд явдаг. Би таксийнд явахдаа өдөр 12 цагаас орой 00 цагийн хооронд голдуу явдаг бөгөөд харин Н.Батсүх өглөөгүүр болон шөнө голдуу таксийнд явдаг залуу юм. Н.Батсүх нь архи дарс хэрэглэдэггүй архи ууж байгааг нь би хараагүй таксийнд явдаг хүмүүстэй яриа хөөрөөтэй яриасаг залуу бөгөөд Н.Батсүхийн сул тал муу зуршлын би сайн мэдэхгүй. Н.Батсүхийг урд өмнө нь машин тэрэгнээсээ хүний эд зүйл олж авлаа хүн эд зүйлээ машинд нь хаясан талаар надад хэлж байгаагүй мэдэж сонссон зүйл байхгүй. Н.Батсүх нь надад гар утас, виза карт олж авсан талаараа юм ярьж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/

            10. Увс аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн iphone-5 маркийн гар утсанд шинжилгээ хийлгэх тогтоол, / хх-ийн 40 тал /,

              11. Увс финанс-Аудит ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дугаартай “iphone-5” маркийн гар утас үнэлсэн тухай тайлан”, танилцуулсан тухай тэмдэглэл / хх-ийн 41-42 тал /,

          12. Шүүгдэгч Н.Батсүхийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-63 тал /, 13. Шүүгдэгч Н.Батсүхийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-63 тал /,

          13. Шүүгдэгч Н.Батсүхийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн орчим би өөрийн 58-88 УВХ-улсын дугаартай Ист маркийн мөнгөлөг саарал өнгийн машинаараа такси үйлчилгээнд ганцаараа явж байтал Улаангом сумын 10-р багийн нутаг Улаангом коллежийн урд талын засмал зам дээр саарал өнгийн хүрэмтэй миний насны залуу гар өргөхөөр нь би зогсоод машины урд талын миний хажуугийн суудал дээр ганцаараа суусан бөгөөд суухдаа арын дөрвөн замруу явна гэж хэлсэн. Тэр залуу машинд орж ирэхэд архи үнэртэж байсан бөгөөд нэлээн согтуу байсан. Тэгээд тэр залуу арын дөрвөн замын ард талд байх Найрамдлын хороогоор айл хайж яваад олоогүй тэгээд Хас банкны бэлэн мөнгөний машин дээр очно гээд Улаангом сумын 11 -р багт байрлах төв хас банкны бэлэн мөнгөний машины гадаа очоод ганцаараа буугаад бэлэн мөнгөний машин руу орчихоод гарч ирээд ажиллахгүй байна гэж хэлсэн тэгээд тэндээсээ Сургуулийн хороонд буюу Оюу дэлгүүрийн урд талын хорооллоор орж битүү гудамжаар орж 028 тоот хашааны урд очоод 20000 төгрөг өгөөд таксийны мөнгө гэж 5000 төгрөгийг нь би аваад 15000 төгрөгийг нь буцаасан юм. Тэгээд намайг 10 минут хүлээж байгаарай хэрэв гарч ирэхгүй бол яв гэж хэлсэн тэгэхээр нь би 10 минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь яваад төв таксийны зогсоол дээр буюу Их наяд баарны эсрэг талын зогсоол дээр зогсоод хартал хянах самбар дээр Хас банкны карт дугтуйтаа байсан тэгээд би дугтуйг онгойлж үзэхэд дотор талын хананд нь 6 билүү 8 оронтой нууц дугаар байхаар нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний шөнө 04 цаг өнгөрч байхад Улаангом сумын 3-р багт байрлах Тэнгэр төвийн хажуугийн Хаан банкны бэлэн мөнгөний машин дээр очоод карт хийж дансны үлдэгдлийг нь шалгахад 6 сая гаруй төгрөг дансанд нь байхаар нь 750000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг нь аваад дугтуйг нь ураад картыг нь тэнд нь хаясан юм. Миний машинд суусан залууг би урд өмнө нь танидаггүй байсан. Би тэр залуугийн дугтуйтаа картыг нь хулгайлж аваагүй харин тэр залуу миний машинд орхиод буучихаар нь авчихсан юм. Тухайн эд зүйийг олж авсан талаараа цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Миний машинд тэр залуу дугтуйтаа картаа орхиод буучихсаныг би хүргэж өгөөгүй харин картнынхан нууц дугаар байсан тул дотор нь мөнгө байгаа эсэхийг нь үзээд байвал авъя гэсэн бодол төрөөд карт дугтуйг нь буцааж өгөөгүй юм. Би иргэн Э.Гончигийн картнаас эзэнд нь хэлэлгүй 750000 төгрөг авсан нь үнэн тэр мөнгөө өрөндөө өгч зарцуулсан. Би иргэн Э.Гончигийн 750000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 58-88УВХ улсын дугаартай машинаа Бичил глобус банк бус санхүүгийн байгууллагад тавьж мөнгийг нь төлж барагдуулсан болно. Би 2017 оны 01 дүгээр сард эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан гэмт хэрэгт холбогдож прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон.           2016 оны 12-р сарын эхээр байх би өөрийн 58-88УВХ улсын дугаартай цагаан өнгийн Ист маркийн машинтай Улаангом сумын 7-р багийн нутаг Өгөөж төвийн хажуугаар таксийнд явж байтал Өгөөж төв талд нь хар бараан өнгийн куртактай зүс таних Э.Гончиг /Монхоо/ ах гараа өргөсөн юм тэгэхээр нь би зогсоод Э.Гончиг /Монхоо/ ахыг аваад Улаангом сумын 7-р багт байрлах 777 нэртэй машин угаалгын газрын хажууд байх хүнсний дэлгүүр дээр зогсоход нөгөө дэлгүүр орж хүнтэй уулзачхаад тэндээсээ Өгөөж төвийн эсрэг талын хот хооронд явдаг том машины зогсоол дээр очоод зогсож байтал гаднаас таксийнд суусан хүний эхнэр нь болотой нэг эмэгтэй хүн нэг ахтай хамт ирж суугаад гэртээ харина гээд 777 угаалгын газрын хажууд байх хорооллын эхэнд хүргүүлээд хойшоо харсан модон хаалганы өмнө буутал нөгөө таксий барьсан ах согтуу байсан учир буухгүй гээд миний машинаас зуурсан тэгэхээр нь тэр хүний эхнэр бид хоёр арай хийж нөгөө ахыг буулгаад гэрлүү нь оруулаад би таксийны мөнгө гэж 6000 төгрөг аваад төв таксийны зогсоол дээр ирээд машиныхаа хог тоосыг цэвэрлэж байтал жолоочийн хажуу талын суудал дээр хар өнгийн iphone-5 маркийн гар утас байсан тэгэхээр нь би тэр гар утсыг аваад өөртөө 2 сар орчим хадгалаж байгаад 2017 оны 02 дугаар сарын эхээр байх зах дээр байх гар утас засварын Өвөнхүү гэх ах дээр очиж гар утсны кодыг нь гаргах гэж байгаад нөгөө iphone-5 маркийн гар утсны эзэн Э.Гончиг /Монхоо/ ахтай таараад гар утсыг нь буцааж өгсөн юм. Миний машинд өгөөж төвийн урдаас суусан Э.Гончиг /Монхоо/ ах ганцаараа явсан бөгөөд миний машинд суухдаа жолоочийн хажуугийн урд талын суудал дээр сууж явсан. Миний машинд Э.Гончиг /Монхоо/ ах сууж байхдаа өөрийн iphone-5 маркийн гар утасаараа ярьж байсан. Би төв таксийны зогсоол дээр очоод машиныхаа хог шороог янзлаж байхдаа iphone-5 маркийн гар утас миний машин дотор жолоочийн хажуугийн суудал дээр байсныг хараад олж авсан тэгээд Э.Гончиг /Монхоо/ ахыг намайг зүс танидаг юм чинь ирж авах байлгүй гээд хүргэж өгөөгүй. Би хүний гар утас олж авчихаад цагдаагийн байгууллагад тэмдэглүүлээгүй. Би тухайн хүний гар утсыг олж авчихаад гадагш яриа хийгээгүй. Миний машинд суусан ахыг урд өмнө танидаг байсан захын хаалган дээр байдаг дэлгүүр ажиллуулдаг Э.Гочиг /Монхоо/ гэдэг ах юм. Би Э.Гончиг /Монхоо/ ахын гар утсыг нь хулгайлж аваагүй харин Э.Гончиг /Монхоо/ ах миний машинд орхиод буучихаар нь авчихсан юм. Тухайн гар утсыг олж авсан талаараа цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Миний машинд Монхоо ах гар утсаа орхиод буучихсаныг би хүргэж өгөөгүй танидаг юм чинь ирээд авчих байх гэж бодсон юм. Би иргэн Э.Гончигийн гар утсыг өөрөө авч ашиглах гээд хариу буцааж өгөөгүй юм. Би иргэн Э.Гончигийн гар утсыг нь буцаан өгч хохирол гомдлыг нь барагдуулсан болно. Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 32-33-р тал/,

       14. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаанууд, Эвлэрлийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

              Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

             Шүүгдэгч Н.Батсүх нь 2016 оны 12 сарын 06-ны орой Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Буянтогтохын гээсэн Iphone-5 маркийн гар утсыг олж авч завшсан, мөн 2017 оны 3 сарын 31-ний шөнө Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Гончигийн гээсэн Хас банкны виза картыг олж авч 750.000 төгрөг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Увс финанс-Аудит ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дугаартай дүгнэлт, хохирогч Э.Гончигийн Хас банкны дансны хуулга, хохирогч Э.Гончиг, Э.Буяндэлгэр, гэрч Ж.Мөнхзаяа, Ц.Өвгөнхүү нарын мэдүүлэг болон шүүгдэгч Н.Батсүхийн үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэг бүртгэлтийн болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол 750.000 төгрөгийн хохирогч Э.Гончигт төлж барагдуулсан, хохирогч Э.Буяндэлгэрт 241100 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь буцаан хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

             Шүүгдэгч Н.Батсүх нь гэм буруугаа ойлгож ухамсарлан чин санаанаасаа гэмшиж хохирогчоос уучлалт гуйсан, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг буцаан өгч, учруулсан хохирол, гэм хорыг арилгасан байхаас гадна хохирогч Э.Буянтогтох, Э.Гончиг нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, “Эвлэрлийн гэрээ” зэргээр тогтоогджээ.

             Иймд шүүгдэгч Н.Батсүх нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирогч Э.Буянтогтох, Э.Гончиг нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Н.Батсүхэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.  

             Шүүгдэгч Н.Батсүхэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа тул түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй тул түүний эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Батсүх энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Шаазган овогт Наранцэцэгийн Батсүхийг бусдын гээгдэл эд хөрөнгийг олж авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан  шүүгдэгч Н.Батсүхэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Н.Батсүхийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Шүүгдэгч Н.Батсүх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

               4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн 195500 төгрөгний үнэ бүхий Жи-1 маркийн гар утсыг бүтүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

                5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Н.Батсүхэд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

           6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БОЛОРТУЯА