Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2024/00037/И |
Дугаар | 189/ШШ2024/00029 |
Огноо | 2024-07-01 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 189/ШШ2024/00029
Хялбаршуулсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод байрлах, “******* ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******, тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,429,336.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Д.тай 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тоот барьцаат хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, 2,499,900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн.
Гэтэл зээлдэгч Д. гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийн биелэлт 1,360,494 төгрөг, хүү4,121 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,721.13 төгрөг, нийт 1,429,336.13 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа: Би “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн нийт 1,429,336.13 төгрөгөөс 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 729,336.13 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, барьцаат хэрэглээний зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэх, ХААН банкны депозитын хуулга, тооцооны задаргаа зэрэг нотлох баримтууд, хариуцагч хариу тайлбарыг шүүхэд өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,429,336.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.ын нийт 1,429,336.13 төгрөгөөс 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 729,336.13 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх тайлбарыг зөвшөөрсөн байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,820 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 18,910 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Д.аас 18,910 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Д.ад шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэв.
Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн хариуцагч овогт ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,429,336.13 /нэг сая дөрвөн зуун хорин есөн мянга гурван зуун гучин зургаан төгрөг, арван гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 729,336.13 төгрөгийг нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д төлөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,820 /гучин долоон мянга найман зуун хорь/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 18,910 /арван найман мянга есөн зуун арав/ төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Д.аас 18,910 /арван найман мянга есөн зуун арав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Хариуцагч Д. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ