Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 44

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

                 Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,  

               Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

             Шїїгдэгч: Т.Анхбаяр нарыг оролцуулан тус шїїхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шїїх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Төмөрийн Анхбаярт холбогдох 201720000126 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шїїгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрчимжсэн мал аж ахуйн фермер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багт оршин суух, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Тайж овогт Төмөрийн Анхбаяр / РД:ОЮ97010530/, 

           Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бадрахын 12 айлын орон сууцны гадна талын автомашины зогсоол дээр байсан иргэн Ж.Гомбожавын 71-74 УВХ улсын дугаартай “Хуйндай-Грес” маркийн автомашиныг санаатайгаар гэмтээж 4 дугуйг нь хутгаар зүсч хагалсан, шил арчигчийг нь хугалж нийт 447082 /дөрвөн зуун дөчин долоон мянга наян хоёр/ төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шїїхийн хэлэлцїїлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:                                                                                                                  

               1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 тал/,

         2. Хохирогч Ж.Гомбожавын мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: “....Би Түргэн, Сагил сумын нутгаар яваад 2017 оны 4 дүгээр сарын 30-наас 2017 оны 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Увс аймгийн Улаангом суманд ирсэн... Маргааш өглөө нь буюу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өглөө 07 цаг 50 минутын орчимд босоод гэрээс гарахад миний машины урд талын 2 дугуйны хий гарсан байсан. Би юу болсон юм бол гэж бодоод машин дээрээ очиход миний машины урд талын 2 дугуйг хутгаар зүсч хагалаад хийг нь гаргасан байсан. Мөн миний машины арын 2 дугуйг хутгаар зүссэн мөр үлдсэн байсан... Мөн миний машины зүүн талын шил арчигчийг суурь хэсгээр нь хугалсан байсан. ...Энэ хэргийн улмаас надад 447082 төгрөгний хохирол учирсан. Миний машиныг эвдэж сүйтгэсэн Т.Анхбаяр нь надад учирсан хохирлыг төлж барагдуулна гэдгээ хэлсэн. Би Анхбаяраас 447082 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг / хх-ийн 21-22, 23-р тал /,

          3. Гэрч М.Одонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн автомашины гэрчилгээ миний нэр дээр байдаг боловч уг автомашин нь миний нөхрийн эзэмшлийн машин юм. ...2017 оны 5 дугаар сарын 01-ний өглөө 07 цаг өнгөрч байх үед босоод гэрээс гарахад манай 71-74 УВХ улсын дугаартай “Хуйндай Гресс” маркийн автомашины урд талын 2 дугуйны хий гарсан байсан. Гомбожав бид хоёр тэр дороо машинаа үзэхэд урд талын 2 дугуйг хурц иртэй зүйлээр зүсч цоолон хийг нь гаргасан байсан. Мөн ар талын 2 дугуйг хурц иртэй зүйлээр зүссэн боловч цоолж чадаагүй, хийтэйгээ байсан. Бас манай машины урд талын салхины шилний зүүн талын шил арчигчийг суурь хэсгээр нь хугалсан байсан. Би 2016 оны 11 дүгээр сард Увс аймгийн Сагил сумын харьяат Т.Анхбаяр гэх залуугаас 3 тооны эх хонь худалдаж авсан. Тухайн үед 1 хонийг нь 45000 мянган төгрөгөөр бодож авсан. Тухайн хонины мөнгө болох 135000 мянган төгрөгийг би Т.Анхбаярын дансруу шилжүүлсэн. Тэрнээс хойш 2017 оны 01 дүгээр сард Т.Анхбаяр над руу залгаж та надад 2 малын мөнгө өгөөч. Би удахгүй малыг чинь авчраад өгнө гэхээр би битгий дэмий юм яриад бай. Чамд малын мөнгө өгч чадахгүй. Аав ээжид чинь хэлнэ шүү гээд Т.Анхбаярт ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Тэрнээс биш Т.Анхбаяр бид 2-ын хооронд ямар нэгэн өс хонзон байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 23-24-р тал /,

          4. Гэрч Л.Байгалийн мөрдөн байцаалтад өгсөн: “Т.Анхбаяр нь миний төрсөн эгч Л.Пунсалын хүүхэд юм. Т.Анхбаяр нь аав ээжээс 4-үүлээ бөгөөд айлын том хүүхэд. Т.Анхбаяр нь одоо өөрийн аав Л.Төмөр, ээж Л.Пунсал болон дүү нарынхаа хамт Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг. Т.Анхбаяр нь зан аашийн хувьд үг дуу цөөтэй, төлөв даруу, бусадтай нийтэч, хүнтэй нөхөрсөг, хүнд тусархаг, шударга зантай. Т.Анхбаяр нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг юм. Т.Анхбаярт өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Анхбаяр нь мал маллах, хурдан морь уях сонирхолтой” гэх мэдүүлэг / хх-ийн 25-р тал /,

            5. Гэрч Д.Булганы мөрдөн байцаалтад өгсөн: “..Би Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах 55 айлын орон сууцны ойролцоо айлын хажуу өрөө хөлсөлж амьдардаг. Би 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сагил сум руу хувийн ажлаар явахаар болсон тул Т.Анхбаярт манай гэрийг харж байгаарай гээд өөрийнхөө гэрийн түлхүүрийг үлдээчихээд явсан. Сагил сум руу яваад 2 хоносон бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр буцаад Увс аймгийн Улаангом суманд ирсэн. Би Улаангом суманд ирээд Анхбаяртай уулзаж гэрийнхээ түлхүүрийг авсан. Тухайн үед Анхбаяр надад ямар нэгэн зүйл хэлээгүй намайг гэрт очиход манай гэрт байсан хоолны хутга байхгүй байсан. ...Алга болсон хутга нь иш хэсгийг нь хөх өнгийн лентээр ороосон, ирний үзүүр хэсэг нь эмтэрсэн, ирнийхээ дунд хэсэгт хэд хэдэн газарт ир нь цохигдсон хуучин хутга байсан. ...Харин тэрнээс хойш хэд хоногийн дараа Т.Анхбаяр надад би танай гэрийн хутгаар хүний машины дугуй зүсээд хагалчихсан. Хутгыг чинь цагдаад хураалгасан шүү гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

            6.  Гэрч Б.Баянзулын мөрдөн байцаалтад өгсөн: “Т.Анхбаяр: Би найз Булганы гэрийнх нь түлхүүрийг авчихсан хоёулаа тэднийд очиж хоноё гээд бид хоёр хамт 55 айлын хажууд байдаг хөлсний байранд очиж замаасаа дэлгүүрээс 2,5 литрийн боргио гэдэг пиво нэгийг авч Анхбаярын найз Булган гэх айлын гэрт хувааж уусан. Тэгээд пиво хувааж ууж дуусчихаад сууж байтал байрны гадна ямар гэдгийг нь мэдэхгүй гэрэл тусаад 1 машин ирсэн чинь Анхбаяр цонхоор харчихаад надад энэ миний таньдаг хүн байна гараад уулзчихаад ирье гээд гараад явсан. …Тэр орой надад нэг хүний нэр хэлсэн. Би тэр нэрийг нь санахгүй байна. Ямар ч байсан ноолуур авдаг хүн гэж байсан шиг санагдаж байна. Энэ хүн надад юм дутуу өгсөн болохоор нь би дугуйг нь хагалсан юм гэж байсан. ...Анхбаяр тэр хутгыг хөргөгч гал тогооны хавиас авч гарсан. Би Т.Анхбаярыг хаачаад ирэв гэж асуухад тэр би машины дугуй хагалчихаад ирлээ гэж хэлсэн би түүнийг худлаа ярьж байна гээд тоогоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

          7. Увс финанс-Аудит ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн  188 дугаартай “ Автомашины явах эд анги үнэлсэн тухай тайлан” шинжээчийн  дүгнэлт / хх-ийн 35-р тал /,

            8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 17/21 дугаартай шинжээчийн: “Хэргийн газраас хураан авсан суурь хэсгээрээ хугарсан, ямар нэгэн хаяг бичээсгүй, хар өнгөтэй, авто машины шил арчигч дээрээс гарын мөр илэрсэнгүй . Гарын мөр илрээгүй тул папилон системд байгаа дардаснуудтай харьцуулах боломжгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 41-42 тал/,

            9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 17/22 дугаартай шинжээчийн: “Иргэн Т.Анхбаяраас хураан авсан иш хэсгийг нь хөх өнгийн наалдамтгай туузаар ороосон хутганы ажлын хэсэг дээрээс гарын мөр илэрсэн. Илэрсэн гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын мөрийг гарын хээний нэгдсэн санд 2017-009-УВС гэж кодлон оруулж папилон системд бүртгэгдсэн гарын дардаснууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн мөрүүдтэй харьцуулан шинжилж үзэхэд МN 004520002590 дугаартай Төмөр овогтой Анхбаяр РД:/ОЮ97010530/ гэх хүний зүүн гарын чигчий хурууны дардастай /тэмдэглэгээ 1,4,5,8 шугамын эхлэл, 2,3 шугамын төгсгөл, 6,7,9 шугамын салалт/ гэх мэт хувийн онцлог тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 48-52 тал/,

            10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 17/23 дугаартай шинжээчийн: “Иргэн Ж.Гомбожаваас хураан авсан №1, №2, №3, №4 гэж дугаарласан 4 ширхэг автомашины дугуйнд гэмтэл үүссэн байна. №1, №2, №3, №4 гэж дугаарласан 4 ширхэг автомашины дугуйнд зүсэгдэлт үүссэн байна. Дээрх гэмтэлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Авто машины дугуйнд үүссэн зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 58-60 тал/,

                11. Шүүгдэгч Т.Анхбаярыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 81-р тал /, 

                12. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 83-91-р тал/,

        13. Хохирогчийн иргэний үнэмлэхний лавлагаа, жолооны үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 92, 93, 96 тал/,

          14. Хохирогч Ж.Гомбожавын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гаргасан: “Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн иргэн Ж.Гомбожав миний эзэмшлийн 71-74 УВХ улсын дугаартай Хуйндай Грес маркийн автомашины дугуйг хагалж, шил арчигчийг хугалсан Төмөр овогтой Анхбаяр нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй. Тийм учраас энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэх тодорхойлолт /хх-ийн 102-р тал/,

           15. Шүүгдэгч Т.Анхбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн 3 баг байрлах Булганы гэрт найз Баянзулынхаа хамт хоносон. Бид 2 дэлгүүрээс 2,5 литрийн пиво нэг ширхэгийг аваад хувааж ууж байтал ...миний өмнө таньдаг байсан Гомбожав гэдэг залуу 71-74 УВХ улсын дугаартай микро маркийн автомашинтайгаа ирээд Бадрахын 12 айлын орон сууцны гадна зогссон. ...Би Баянзулд чи эндээ байж бай. Би гараад тамхи татчихаад ирье гэж хэлээд булганы гэрээс хөлдөөгчнийх нь хажууд байсан хутгыг аваад гарсан. Гомбожавын машины хажууд очиход хүн амьтан байхгүй байсан учир машины баруун урд талын дугуйг, дараа нь зуун урд талын дугуйг авч явсан хутгаараа зүсч хагалсан. Мөн хойд талын 2 дугуйг авч явсан хутгаараа зүссэн боловч хатуу хамертай дугуй байсан учраас талд нь хүртэл зүсээд хаясан, хагалж чадаагүй. Мөн машины зүүн урд талын шил арчигчийг суурь хэсгээр нь татаж хугалаад ойролцоо байсан хашааг давуулж шидсэн. Гомбожав, Одонцэцэг нар  нь надаас 3 тооны эх хонийг нэгийг нь 55000 төгрөгөөр худалдаж авчихаад 135000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 30.000 төгрөгийг өгөхгүй байсан болохоор нь би тухайн үед Гомбожавыг хорлое гэж бодоод машины шил арчигчийг нь хугалж, дугуйг нь хутгаар зүсч хагалсан юм. Буруутай үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Би хохирогч Гомбожавт хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн байгаа. Үйлдсэн хэргээ хэргээ хүлээн зөвшөөрч, буруугаа ойлгож, гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, алдаа гаргахгүй байж чадна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг шинжлэн судласан болно.

               Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

             Шүүгдэгч Тайж овогт Төмөрын Анхбаяр нь согтуугаар нь 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Бадрахын 12 айлын орон сууцны гадна талын автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Ж.Гомбожавын эзэмшлийн 71-74 УВХ улсын дугаартай “Хуйндай Грес” загварын автомашины 4 дугуйг нь хутгаар зүсч хагалсан, зүүн урд талын шил арчигчийг суурь хэсгээр нь хугалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж, нийт 447082 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Гомбожав, гэрч М.Одонцэцэг, Д.Булган, Б.Баянзул нарын мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Увс финанс-Аудит ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Автомашины явах эд анги үнэлсэн тухай” 188 дугаар тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 17/21, 17/22, 17/23 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

              Шүүгдэгч Т.Анхбаярын дээрх үйлдлийн улмаас иргэн Ж.Гомбожавын эд хөрөнгөнд буюу түүний 71-74 УВХ улсын дугаартай “Хуйндай Грес” загварын автомашины 4 дугуйнд гэмтэл үүссэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 17/23 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, автомашины шил арчигч ажиллагаагүй болсон нь шүүгдэгч, хохирогч нарын ...машины зүүн урд талын шил арчигчийг суурь хэсгээр нь хугалсан... /хх-ийн 21, 77-р тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдсон,

            Түүнчлэн шүүгдэгч Т.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Ж.Гомбожав нь надаас 3 тооны хонь худалдаж авчихаад 135.000 төгрөг өгсөн. Би үлдсэн 30.000 төгрөгөө авах гээд хэд хэдэн удаа утсаар ярьсан боловч өгөхгүй гээд янз бүрээр доромжлоод байсан учраас би тэрэнд нь гомдоод ...хорлое гэж бодоод машинх нь дугуйг хутгаар зүсч хагалсан, шил арчигчийг нь хугалсан юм” гэж мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нь өөрийн идэвхтэй үйлдлийн улмаас бусдад хор уршиг учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж гэмт хэрэг санаатай үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ.

            Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч Т.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

           Хохирогч Ж.Гомбожав нь мөрдөн байцаалтын шатанд “Т.Анхбаяраас нэхэмжлэх хохирол, гомдол байхгүй, надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэж хохирол гомдолгүй болохоо бичгээр илэрхийлсэн, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хохиролд 447082 төгрөгийг төлж барагдуулсан талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Т.Анхбаяраас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгч Т.Анхбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25.5 см урт, ажлын хэсэг нь 14.5 см, өргөн нь 3 см, үзүүр хэсэг нь сэтэрч хугарсан, хөх өнгийн наалдамтгай туузаар ороосон бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг гэмт хэргийг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Харин мөн хуулийн 55 дугаар зүйлд заасан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа гэсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой гэж шүүх дүгнэлээ

                Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294 дүгээр зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дах хэсэг, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Тайж овогт Төмөрийн Анхбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Анхбаярыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Анхбаярт оногдуулсан хорих ялыг жилийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           4. Шүүгдэгч Т.Анхбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

         5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн наалдамтгай туузаар ороосон, бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Анхбаярт оногдуулсан 1 жил 3 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

          7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Т.Анхбаярт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.    

        8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА