Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2017/0782

 

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2017/0782

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын

эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Зо****о, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Со*******ь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жа*******а нарыг оролцуулан иргэн П.Дэ***рийн нэхэмжлэлтэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргад захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Дэ***рийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Зо****о, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Со*******ь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жа*******а нарын хороонд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

1.    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 62 дугаар тушаалыг үндэслэх болон 1 дүгээр заалтыг нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр, сургалтанд хамрагдсан үндэслэлээр чөлөөлсөн болгож өөрчлөн 3 хоногийн дотор албажуулах;

2.    Уг тушаалд 2 сарын үндсэн цалингийн тэтгэмж олгохоор тусгаж, нэхэмжлэгчид 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор олгох;

3.    Өөрчлөгдсөн тушаалыг нэхэмжлэгчийн харьяа дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст тушаал албажмагц хүргүүлэхээр тус тус тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

П.Дэ***рийн нэхэмжлэлтэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, эвлэрснээ баталгаажуулан, Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулж, шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дугаар зүйлийн 21.1.1-т ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-т Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.3-т Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч П.Дэ***рийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Зо****о, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Со*******ь, хариуцагч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жа*******атай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч П.Дэ***рийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Зо****о, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Со*******ь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жа*******а нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн П.Дэ***рийн нэхэмжлэлтэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргад холбогдох ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 62 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА