Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2024/00040/И |
Дугаар | 189/ШШ2024/00030 |
Огноо | 2024-07-02 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 189/ШШ2024/00030
Хялбаршуулсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* давхарт байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******, тоотод оршин суух, /РД:/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,646,757.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. нь манай компанитай 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 1,099,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч Д. гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийн биелэлт*******68,738.68 төгрөг, хүү 688,740.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,978.23 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг нийт 1,646,757.13 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа: Би “*******” ХХК-ийн нэхэмжилсэн нийт 1,646,757.13 төгрөгөөс 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 446,757.13 төгрөг төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэх, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, зээл төлөлтийн дансны хуулга зэрэг нотлох баримтууд, хариуцагч хариу тайлбарыг шүүхэд өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Д.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,646,757.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 1,646,757.13 төгрөгөөс 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 446,757.13 төгрөгийг “*******” ХХК-д төлөх тайлбарыг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,299 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 20,649.5 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Д.ээс 20,649.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Д.т шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэв.
Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,646,757.13 /нэг сая зургаан зуун дөчин зургаан мянга долоон зуун тавин долоон төгрөг, арван гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 446,757.13 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,299 /дөчин нэгэн мянга хоёр зуун ерэн ес/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 20,649.5 /хорин мянга зургаан зуун дөчин есөн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Д.ээс 20,649.5 /хорин мянга зургаан зуун дөчин есөн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Хариуцагч Д. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ