| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/05157/И |
| Дугаар | 181/ШШ2024/02197 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2024/02197
| 2024 он 05 сар ы29 өдөр | 181/ШШ2024/02197 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, нэрэмжит талбай 5, өөрийн байранд байрлах, Г ХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, хороо, гудамж, тоотод оршин суух, Х овогт М Э/РД: /-д холбогдох
6,809,245.69 төгрөгийг гаргуулах гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийт 6,809,245.69 төгрөгийг М овогтой Э гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч М.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М овогтой Э нь Г 6,809,245.69 гэх дүнг 5-р сарын 31 өдрөөс өмнө төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч М.Э хобогдуулан 6,809,245.69/зургаан сая найман зуун есөн мянга хоёр зуун дөчин таван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч М.Э хобогдуулан 6,809,245.69/зургаан сая найман зуун есөн мянга хоёр зуун дөчин таван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Э 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,897.93 төгрөгөөс 61,948.9 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас, хариуцагч М.Э улсын тэмдэгтийн хураамжид 61,948.9 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ