Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/02160

 

 

 

 

 

 

 

 

2024 он 05 са 22өдөр

181/ШШ2024/02160

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  хороо,  тауэр,  давхарт байрлах, А ХХК/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, хороо,  гудамж, тоотод оршин суух, Б Б /РД: /-д холбогдох,

 

757,575 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: А-н нэхэмжлэлтэй хариуцагч Б овогтой Б нь зээлийн төлбөрөө төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А ХХК, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хариуцагч Б.Б холбогдуулан гаргасан 757,575 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК хариуцагч Б.Б холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаа биелүүлсэн үндэслэлээр татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч А ХХК хариуцагч Б.Б холбогдуулан гаргасан 757,575 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 22,731.81 төгрөгөөс улсын орлогоос Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас 11,365.9 төгрөгийг, хариуцагч Б.Б 11,365.9 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ