Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/02378

 

 

 

 

 

 

 

 

2024 ны 06 сары 12 өдөр

181/ШШ2024/02378

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  хороо,  өөрийн байранд байрлах, С ТБАГУТҮГ/РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,  хороо,  хороолол,  тоотод оршин суух, Ө Э/РД: /-д холбогдох,

 

2,108,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С ТБАГУТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 2,100,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч С ТБАГУТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Ө овогтой Э нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн  тоот дансанд төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С ТБАГУТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ТБАГУТҮГ хариуцагч Ө.Э холбогдуулан гаргасан 2,108,500 /хоёр сая нэг зуун найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ТБАГУТҮГ хариуцагч Ө.Э холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч С ТБАГУТҮГ хариуцагч Ө.Э холбогдуулан гаргасан 2,108,500 /хоёр сая нэг зуун найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө.Э биелүүлж, нэхэмжлэгч С ТБАГУТҮГ нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар С ТБАГУТҮГ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ө.Э улсын тэмдэгтийн хураамж 48,686 төгрөгийн тал хувь болох 24,343 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн Татварийн хэлтсийн 100200600941 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ