| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2017/0838/З |
| Дугаар | 128/ШШ2017/0813 |
| Огноо | 2017-11-07 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2017/0813
| 2017 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 128/ШШ2017/0813 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эр*******о, нэхэмжлэгч Я.Чу********р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мө*****т нарыг оролцуулан Я.Чу********рын нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Чу********р шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа:
... 2013 оны 3, 4 дүгээр сарын цалин хөлс, бусад нэмэгдэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мө*****т нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/158 дугаар тушаалаар нэхэмжлэгч Яд*******жийн Чу********р нь 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон Онцгой байдлын ерөнхий газрын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжин, мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/316 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн даргаар 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс томилогдон ажилласан байна.
Нэхэмжлэгч Я.Чу********р нь Захиргаа хүний нөөцийн хэлтсийн мэдэлд буюу цалин хөлсгүй 1 сар 24 хоног болсон байна.
Тухайн үеийн албан тушаалтны үйл ажиллагаанаас шалтгаалан Захиргаа, хүний нөөцийн мэдэлд байсан нэхэмжлэгч Я.Чу********рыг 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ий өдрийг хүртэл хугацаанд ажилласнаар тооцон Онцгой байдлын ерөнхий газраас эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 48553 /дөчин найман мянга таван зуун тавин гурав/ төгрөгийг шилжүүлсэн боловч тус хэлтсээс зөвхөн шүүхийн шийдвэрээр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн төлбөрийг гүйцэтгэнэ гэсэн байна.
Миний итгэмжлэн төлөөлж буй Онцгой байдлын ерөнхий газрын дарга нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажилласнаар тооцох, цалин хөлсийг нөхөн олгох шийдвэр гаргахыг хүлээн зөвшөөрч байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1.1-т ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Ба*****лаас 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/2128 дугаар албан бичгээр Дотоод ажил, хуулийн тасгийн дарга бөгөөд хуулийн зөвлөх, хурандаа М.Мө*****тад олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх итгэмжлэлийг олгосон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь урьдчилсан хэлэлцүүлгийн үед болон тус шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч хариуцагч эвлэрснийг баталсан шүүгчийн захирамжид уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг нэхэмжлэгч, хариуцагч нарт тайлбарлав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Чу********рын нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох ... 2013 оны 3, 4 дүгээр сарын цалин хөлс, бусад нэмэгдэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА