Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 156/ШШ2024/00318

 

 

 

 

 

 

2024 06 18 156/ШШ2024/00318

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2024/00287/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар *******ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдөр *******тэй гэр бүл болж, 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүү Шинэхүү мэндэлсэн. Хүү Ч.******* 06 сартай байхад нь эхнэр ******* надаас салж явсан, тэр цагаас хойш нэг ч удаа дахиж ирээгүй, сураг сонсоход өөр хүнтэй гэр бүл болсон дуулдсан. Одоо хүү Ч. Шинэхүү нь ээжийгээ огт мэдэхгүй, нэг ч удаа уулзаж байгаагүй болохоор ээжийгээ танихгүй. Миний зүгээс *******т гэр бүл цуцлуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн, ******* зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр энэ асуудлаар уулзахаар тохирч уулзацгаасан ба хүү 4.Шинэхүү ч ээжтэйгээ анх удаа уулзсан. Д. Хосцэцэг болон миний зүгээс аль аль нь гэр бүл цуцлуулах хүсэлтэй байгаа ба хүү Ч.******* төрсөн цагаас нь өнөөдрийг хүртэл би өөрөө ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн, ******* хүү Ч.******* миний асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Ч. ******* аав *******ийн асрамжинд үлдээж өгнө үү гэв.

2. Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие *******той 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болж байсан. Бидний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүү Шинэхүү төрсөн. Би хүүтэйгээ хэд хэдэн удаа уулзаж байсан ба цаашид хүүгээ аавынх нь асрамжид үлдээж, гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Бидний хооронд эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гэрлэгчид 2008 онд гэр бүл болж, 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн материалын 8-р тал/, гэрлэгчдийн дундаас 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүү ******* төрсөн болох нь нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, тус тусдаа амьдралтай болсон, цаашид эвлэрэх боломжгүй гэж байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэн бүр журамт үүрэгтэй, мөн хүүхдийн асрамжийн талаар талууд маргаангүй байдлыг харгалзан хүү Ч.******* эцэг *******ийн асрамжид үлдээж шийдвэрлэв. Учир нь хүү ******* нь эцэг *******тойгоо амьдардаг, Хэнтий аймгийн Лаборатори 1-р сургуульд суралцдаг болох нь тус сургуулийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байна. Иймд хүүхдийг биечлэн асран хамгаалж, өсгөж байгаа хүнд асрамжийг тогтоох нь зүйтэй байх тул эцэг *******ийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Ч.******* эцэг *******ийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагчийн хувьд түүний эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа. Өөрөөр хэлбэл эцэг нь хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж байх, уулзуулж байх үүргийг талууд тэгш эдэлнэ гэж ойлгоно.

Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн ба нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хэрээд овогт ******* Чинзориг /РД:/, Өндөр том овогт ******* Хосцэцэг /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүү ******* эцэг *******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болмогц ажлын 3 өдрийн дотор шүүхийн шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Одцэцэгт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Х.ОТГОНЖАРГАЛ