| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00280/И |
| Дугаар | 156/ШШ2024/00319 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 156/ШШ2024/00319
2024 06 18 156/ШШ2024/00319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00280/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Гүрнэ овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Долгордорж овогт Ганхуяг миний бие 1963 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Баян Овоо суманд төрсөн. 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баян-Овоо сумын Алтан тал нэгдэлд малчинаар орж ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, 1981 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Цэргийн алба хааж хаасан. 1986 оны 01 дүгээр сараны 02-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Батноров сумын Наран бригадад Агентаар ажилласан. Мөн 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баян-Овоо сумын Алтан тал нэгдэлд малчинаар /тушаал байхгүй хөдөлмөрийн дэвтэрт бичилт байгаа/ 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус нэгдэлд малчин / тушаал байхгүй хөдөлмөрийн дэвтэрт бичилт байгаа/ зэрэг баримт хөдөлмөрийн дэвтэр болон архивийн материалаас олдож байгаа боловч зарим баримт материал огт олдохгүй байгаа учир Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан зарим жил хугацаа маань баталгаажаагүй.
Иймд намайг 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 1 сар хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдэлд малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өндөрхаан Сангий аж ахуйд няраваар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо Алтан тал нэгдэлд малчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдэлд малчнаар, 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Сангийн аж ахуйд нярав, агент, грушикээр, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны 8/59 дугаартай албан бичиг *******ийн Цалингийн түүвэр /хх-ийн 5-р тал/,
2. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай ажилд авах ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-р тал/,
3. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21 дугаартай ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-р тал/,
4. Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний Бат Илэрхийлэх №799106 дугаартай үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-р тал/
5. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны 8/288 дугаартай албан бичиг *******ийн Цалингийн түүвэр /хх-ийн 9-р тал/,
6. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ...Долгордорж овогтой Ганхуяг нь тус багт оршин суудаг нь үнэн гэх тодорхойлолт /хх-ийн 11-р тал/,
7. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны 8/85 дугаартай албан бичиг *******ийн Цалингийн түүвэр /хх-ийн 12-р тал/,
8. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны 8/450 дугаартай тодорхойлолт /хх-ийн 13-р тал/,
9. Монгол Улсын Батлан хамгаалгах яам Батлан хамгаалах төв архивын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 8712 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа /хх-ийн 14-р тал/,
10. ******* ******* нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 15-16-р тал/,
11. ******* ******* нэр дээрх 1994 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 17-18-р тал/,
12. ******* ******* нэр дээрх 563 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 19-21-р тал/,
13. Хэнтий аймаг Өндөрхааны сангийн аж ахуйн даргын 1988 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 136 дугаартай Ажлаас чөлөөлөж, ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 22-р тал/,
14. Хэнтий аймаг Өндөрхааны сангийн аж ахуйн даргын 1988 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 117 дугаартай Ажлаас чөлөөлөж, ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 23-р тал/,
15. Хэнтий аймаг Өндөрхааны сангийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 158 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 24-р тал/,
16. Гүрнэ овогт ******* Ганхуяг /РД:*******/-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 26-р тал/,
17. ******* ******* Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 27-р тал/
18. Бүгд Найрамдах Монгол Улсын Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 140 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралт /хх-ийн 29-31-р тал/
19. Гэрч ******* шүүхэд өгсөн ... Би 1978-1986 оныг хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан. 1986-1989 оныг хүртэл нэгдлийн эмчилгээ тэжээлийн цехэд жолоочоор ажиллаж байсан. 1989 оноос Худалдаа бэлтэглийн ангид орж 1998 оныг хуртэл ажилласан. ******* нь 1984 онд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтантал нэгдэлд малчнаар ажилд орж, 1986 оныг дуустал ажиллаж байсан. Алтантал нэгдэл 1990 онд хувьчлагдсан. Тэр үед Ганхуяг нэгдлийн тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Олон жил өнгөрсөн тул он сарыг нь сайн санахгүй байна нэгдэлд ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,
20. Гэрч ******* шүүхэд өгсөн ... Би 1971 оноос 1987 оныг хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдлийн гуанзанд тогоочоор ажиллаж байгаад, 1987 оны 2 дугаар сараас Ясли руу шилжиж 1992 оныг хүртэл тогоочоор ажилласан. ******* нь 1979 оноос Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтантал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1984-1984 онд цэргийн алба хаасан цэргээс ирээд 1984 оноос Алтан тал нэгдэлдээ малчнаар үргэлжлүүлэн ажилласан. Нэгдэлд мөн агентар ажиллаж байсан. Хэдээс хэдэн онд ажиллаж байсаныг санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,
21. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн *******ийн нэр дээрх ХААТР-1(A) маягтын лавлагаа /хх-ийн 55-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Иймд ******* Ганхуягийг 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдэлд малчнаар, 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Сангийн аж ахуйд нярав, агент, грушикээр, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сар хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сар хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд холбогдох бичгийн баримт байхгүй тул шүүхээс дээрх шаардлагуудыг хангах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гүрнэ овогт ******* ******* /РД: *******/-г 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдэлд малчнаар, 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Сангийн аж ахуйд нярав, агент, грушикээр, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сар хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ