| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00532/И |
| Дугаар | 131/ШШ2024/00571 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2024/00571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт ******* *******,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Баянхонгор аймагт төрсөн, 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймаг дахь барилгын трестийн барилгын материалын үйлдвэрт гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1348 дугаартай архивын лавлагаа, 1990-1991 онуудын ажилчин албан хаагчдын цалингийн нэрийн карт, Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1991 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаартай тушаал, хавсралт, Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 131 дугаартай тушаал, хавсралт, Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1994 оны 12 дугаар 31-ний өдрийн 47 дугаартай тушаал, хавсралт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагч Ц.*******ын ХААТР-1 маягт, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Ц.*******ын 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрт гагнуурчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Ц.******* нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрт гагнуурчнаар ажиллаж байсан болох нь түүний 1992 онд авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1348 дугаартай архивын лавлагаа, 1990, 1991 онуудад олгосон цалинг тэмдэглэсэн ажилчин албан хаагчийн цалингийн нэрийн картын хуулбар, ээлжийн амралт олгох тухай Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1991 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаартай тушаал, түүний хавсралт, нярай хүүхэдтэй эхчүүдэд тэтгэмжтэй чөлөө олгох тухай Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 131 дугаартай тушаал, түүний хавсралт, нийгмийн даатгалын хууль гарсан тул хөдөлмөрийн дэвтрийг хаах тухай Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1994 оны 12 дугаар 31-ний өдрийн 47 дугаартай тушаал, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч Ц.*******д 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 033 дугаар бүртгэлд: “овог, нэр- Цэрэнчанаа овогт *******, ажилладаг байгууллага-БМҮ-ийн тоног төхөөрөмжийн контор нэгдэл, цех, тасаг- цахилгаан гагнуурчин, эрхэлдэг ажил- гагнуурчин, эрхэлж эхэлсэн он-1987 он, оршдог сум-Хөтөл сум” гэж тэмдэглэжээ.
5. Ц.******* Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1348 дугаартай архивын лавлагаа, ажилчин албан хаагчийн цалингийн нэрсийн карт, Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1991 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаартай тушаал, хавсралт, Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 131 дугаартай тушаал, хавсралт, Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1994 оны 12 дугаар 31-ний өдрийн 47 дугаартай тушаал, хавсралт тус тус архиваас нотлох баримтаар ирүүлснээс үзвэл Ц.******* нь тус газарт нь гагнуурчин байсан байх бөгөөд хүн амын регистрийн картын маягтын 033 дугаар бүртгэлд Ц.*******ыг гагнуурчнаар ажилладаг тухай тэмдэглэсэн байх тул түүний ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
6. Иймд хүсэлт гаргагч Ц.*******ыг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрт гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* *******ын 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрт гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА