Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 156/ШШ2024/00320

 

 

 

 

 

 

 

 

2024 06 18 156/ШШ2024/00320

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2024/00293/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Боржигон овогт Намжилын ******* нэхэмжлэлтэй,  ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Н. ******* 1964 онд Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн. Миний бие 1986 оны 6 дугаар сарын 31-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын Социализм зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан хугацаа маань баталгаажаагүй тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.

Иймд намайг 1986 оны 6 дугаар сарын 31-ны өдрөөс 1994 он хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын Социализм зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан лавлагаа гарган тогтоож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч ******* нь 1986 оны 6 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01ий өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын Социализм зам нэгдэл, Норовхаан хувьцаат компанид тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Боржигон овогт Намжилын ******* иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3-р тал/,

 

2. Намжилын ******* Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 5-р тал/

3. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 08/173 тоот албан бичиг /хх-ийн 6-р тал/

4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 08/121 дугаартай *******ын нэр дээрх Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-р тал/,

5. Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 108 дугаартай ажилд томилох тухай тушаал, хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-9-р тал/,

6. Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 139 дугаартай зарим тракторын жолооч нарын ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10-р тал/,

7. Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 163 дугаартай тракторын жолооч нарын нэмэгдэл цалин олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11-р тал/,

8. Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлийн ерөнхий зөвлөлийн хорооны даргын 1992 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай өмч хувчлалын комисст цалин олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12-р тал/,

9. Намжилын ******* нэр дээрх 1990 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 16-18-р тал/,

10. Намжилын ******* нэр дээрх №0500034 дугаартай 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 19-р тал/,

11. Монгол Улсын Батлан хамгаалгах яам батлан хамгаалах төв архивын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1643 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 24-р тал/,

12. Намжилын ******* 11621 дугаартай цэргийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 25-р тал/,

13. Монголын залуучуудын гүйцэтгэх хорооны 1996 оны 10 дугаар 18-ны өдрийн баярын бичиг /хх-ийн 28-р тал/,

14. Намжилын ******* ажил эрхэлтийн талаарх гэрэл зураг /хх-ийн 30-р тал/,

15. Хэнтий аймгийн Улсын бүртгэлээс ирүүлсэн ХААТР-1 (A) маягтын хуулбар /хх-ийн 50-р тал/,

16. Гэрч ******* шүүхэд өгсөн Би 1965 оноос 1985 оныг дуустал баргиадын дарга, няраваар тус тус ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 1986 оноос нэгдэл үүсэн байгуулагдсанаас хойш 1994 оныг дуустал Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. ******* нь ******* нь Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд 1986 оноос 1994 оныг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан. Сайн ажилладаг хүүхэд байсан би олон жил хамт ажилласан... гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд ******* нь 1986 оны 6 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 01ий өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын Социализм зам нэгдэл, Норовхаан хувьцаат компанид тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Намжилын ******* /РД:*******/-ыг 1986 оны 6 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 01ий өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын Социализм зам нэгдэл, Норовхаан хувьцаат компанид тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ