| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00250/И |
| Дугаар | 156/ШШ2024/00321 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 156/ШШ2024/00321
2024 06 18 156/ШШ2024/00321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00250/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ганхуяг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц.******* нь 1969 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн бөгөөд өчигдөр 55 нас хүрсэн. 1989 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батноров сум Бэрх тосгоны ахуйн үйлчилгээний төвд 2 жил 14 хоног эдийн засагч, нягтлан бодогчоор ажиллаж гэр бүлээ дагаж ажлаасаа чөлөөлөгдсөн. 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Өндөрхааны гурил тэжээлийн комбинатад тооцоологчоор ажилд орж 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр чөлөөлөгдөж, үргэлжлүүлэн тухайн газраа бичээчээр 15 сар 20 хоног ажиллаж байгаад 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Иймээс дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хэнтий аймгийн Архивын тасгаас авсан гурил тэжээлийн комбинатын даргын 43 тоот тушаал, Хэнтий аймгийн өмч хувьчлалын комиссын 07 тоот тушаал, хөдөлмөрийн дэвтрийн бичилт, хаатр 1-р маягт, гэрч нарын мэдүүлэг зэргээр Ц.******* Батноров сум Бэрх тосгоны ахуйн үйлчилгээний төвд болон Өндөрхааны гурил тэжээлийн комбинатад тооцоологчоор ажиллаж байсан нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь 1989 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Бэрхийн ахуйн үйлчилгээний төвд нягтлан бодогчоор, 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл тооцоологчоор, 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн гурил тэжээлийн үйлдвэрт бичээчээр тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3-р тал/,
2. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4-р тал/,
3. Төрөл садангийн лавлагаа /хх-ийн 5-6-р тал/,
4. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нэр дээрх №334108 дугаартай 1987 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-р тал/,
5. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нэр дээр 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нээлгэсэн №106780 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-р тал/,
6. Д.Шагдаржавын нэр дээр №2901000642 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-р тал/,
7. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны 8/145 дугаартай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-р тал/,
8. Хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрийн яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Өндөрхааны СХ-ийн гурил тэжээлийн комбинтын захиргааны даргын 1993 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10-р тал/,
9. Хэнтий аймгийн өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай Гурил тэжээлийн комбинатыг хувьчлах тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11-р тал/,
10. 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 0322 дугаартай Ц.*******гаас Д.Ганхуягт олгосон итгэмжлэл /хх-ийн 12-р тал/,
11. Хэнтий аймгийн Улсын бүртгэлээс ирүүлсэн ХААТР-1 (A) маягтын хуулбар /хх-ийн 15-р тал/ нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Ц.******* нь 1989 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Бэрхийн ахуйн үйлчилгээний төвд нягтлан бодогчоор, 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл тооцоологчоор, 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн гурил тэжээлийн үйлдвэрт бичээчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, /РД:,,,,,,,,,,,,,/-г 1989 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Бэрхийн ахуйн үйлчилгээний төвд нягтлан бодогчоор, 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл тооцоологчоор, 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн гурил тэжээлийн үйлдвэрт бичээчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ