| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00271/И |
| Дугаар | 156/ШШ2024/00322 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 156/ШШ2024/00322
2024 06 18 156/ШШ2024/00322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00271/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ............... нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ......
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ............... миний бие 1969 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн. Миний бие 1987 оны 7 дугаар сарын 4-ний өдөрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн барилга трестэд эвлэлийн илгээлтээр, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Өргөө хоршоололд, 1991 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл өргөө компанид тус тус ажиллаж байсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил хүрэхгүй хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн учраас шүүхэд хандаж ажилласан жил тогтоолгох хүсэлтэй байна.
Иймд намайг 1987 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн барилга трестэд, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Өргөө хоршоололд, 1991 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл өргөө ХХК-д тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ...... нь 1987 оны 7 дугаар сарын 04-ний өдөрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн барилга трестэд барилгачинаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Улаанбаатар хотын Багануур дүүргийн 1 дүгээр хорооны багийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ...Боржигин овогт ............ нь тус багт оршин суудаг нь үнэн гэх тодорхойлолт /хх-ийн 3-р тал/,
2. Боржигин овогт ............ /РД:*******/-гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-р тал/,
3. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 08/154 дугаартай тодорхойлолт /хх-ийн 5-р тал/,
4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 08/88 дугаартай ......гийн цалингийн түүвэр /хх-ийн 6-р тал/,
5. БНМАУ-ын Барилгын хорооны харьяа Хэнтий аймгийн барилга угсралтын трестийн даргын 1987 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 133 дугаартай Ажилд томилох, шилжүүлэн ажллуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-р тал/,
6. БНМАУ-ын Барилгын хорооны харьяа Хэнтий аймгийн барилга угсралтын трестийн даргын 1987 оны 10 дугаар сарын 211 дугаартай Зарим бригадуудыг нэмэгдүүлсэн цагаар ажиллуулах тухай тушаал, хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-9-р тал/,
7. БНМАУ-ын Барилгын хорооны харьяа Хэнтий аймгийн барилга угсралтын трестийн даргын 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 160 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10-11-р тал/,
8. БНМАУ Улсын Барилгын хорооны харьяа Хэнтий аймгийн барилга угсралтын трестийн даргын 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12-13-р тал/,
9. БНМАУ Улсын Барилгын хорооны харьяа Хэнтий аймгийн барилга угсралтын трестийн даргын 1990 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаартай Ажилд томилох, цаг зэргийн цалин олгох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 14-р тал/,
10. БНМАУ Улсын Барилгын хорооны харьяа Хэнтий аймгийн барилга угсралтын трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 173 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 15-16-р тал/,
11. Гэрч ******* шүүхэд өгсөн ... Би 1969 оноос 1991 оныг хүртэл Хэнтий аймгийн Барилга угсралтын трестэд шавар будагчнаар ажиллаж байсан. 1991 оноос 1994 оныг хүртэл Өргөө /хоршоо/ компанид ажиллаж байсан. ...... нь 1987 онд манай Барилга угсралтын трестэд туслах ажилтнаар ажилд орж байсан. 1991 онд Барилга угсралтын трест 1991 онд хувьчлагдаж Өргөө хоршоо болсон. ...... 1991 оныг хүртэл Барилга угсралтын трестэд ажиллаж байгаад Өргөө хоршоо руу шилжиж норомчин, туслах ажилтнаар ажиллаж байгаад 1994 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,
12. Гэрч ******* шүүхэд өгсөн ... Би 1987 оны 7 дугаар сараас 1994 оны 1 сар хүртэл Хэнтий аймгийн Барилга угсралтын трестэд норомчноор ажиллаж байсан. 1991 онд Барилга угсралтын трест нь Өрөө хоршоо /Өргөө 60 компани/ болж байсан. ...... нь 1987 оноос 1991 оныг хүртэл Барилга угсралтын трестэд туслах ажилтнаар ажиллаж байгаад, 1991-1994 онд Өргөө хоршоонд засал чимэглэл, норомчноор ажиллаж байсан. Бид 1987-1994 онд хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,
21. ............гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39-р хуудас/,
22. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ............гийн нэр дээрх ХААТР-1(A) маягтын лавлагаа /хх-ийн 40-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Иймд ............г 1987 оны 7 дугаар сарын 04-ний өдөрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн барилга трестэд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд холбогдох бичгийн баримт байхгүй тул шүүхээс дээрх шаардлагуудыг хангах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт ............ /РД:*******/-г 1987 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Барилга угсралтын трестэд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өргөө ХХК-д ажиллаж байсан байдлыг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ