Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 156/ШШ2024/00323

 

 

 

 

 

 

2024 06 24 156/ШШ2024/00323

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2024/00292/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* *******,

Хариуцагч: ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 1 933 505 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Л.******* нь манай үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гаргаж, 91100944, 91100941 дугааруудын эзэмшигч болсон. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 91100944 дугаар дээр Samsung galaxy А34 маркийн гар утас 12 сарын хугацаатай лизингээр авсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй удаа дараа хугацаа хэтрүүлж одоогийн байдлаар үлдэгдэл 1 927 005 төгрөг, нотариатын зардал 6 500 төгрөг, нийт 1 933 505 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Л.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Л.******* нь үлдэгдэл төлбөр 1 933 505 төгрөгийг,

2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор 150 000 төгрөг,

2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дотор 150 000 төгрөг,

2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дотор 150 000 төгрөг,

2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 370 876,25 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор 370 876,25 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 370 876,25 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор 370 876,25 төгрөгийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна. Эхний 1 сарын төлбөрөөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би хариуцагчийн 1 933 505 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Л.*******д холбогдуулан 1 933 505 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нь зээлийн үлдэгдэл 1 933 505 төгрөгийг,

2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор 150 000 төгрөг,

2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дотор 150 000 төгрөг,

2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дотор 150 000 төгрөг,

2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 370 876,25 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор 370 876,25 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 370 876,25 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор 370 876,25 төгрөгийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна. Эхний 1 сарын төлбөрөөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 887 төгрөгийн 22 943,5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 22 943,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Л.******* нь үлдэгдэл төлбөр 1 933 505 төгрөгийг,

2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор 150 000 төгрөг,

2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дотор 150 000 төгрөг,

2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дотор 150 000 төгрөг,

2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 370 876,25 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор 370 876,25 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 370 876,25 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор 370 876,25 төгрөгийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна. Эхний 1 сарын төлбөрөөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 887 төгрөгийн 22 943,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 22 943,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ      Х.ОТГОНЖАРГАЛ