| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2017/0050/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2017-06-27 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | П.Удвал |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,
Шүүгдэгч: Ц.Төртогтох нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Зуутраг овогт Цэндээхүүгийн Төртогтоход холбогдох 201720000146 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаагом суманд төрсөн, 20 настай, Тусгай дунд боловсролтой, дөрвөд, эрэгтэй, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, ахын хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 27-р байр 30 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Зуутраг овогт Цэндээхүүгийн Төртогтох /РД:ОЮ97051831/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Ц.Төртогтох нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 27-р байрны 17 тоотоос иргэн Ц.Мөнгөншагай, Х.Мөнхбат, М.Баянмөнх, Б.Сайнбилэг нарын эзэмшлийн АСЕR маркийн нөтбүүк, LENOVO нөтбүүк, I Phone 5 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлан авч иргэн Ц.Мөнгөншагай, Х.Мөнхбат, М.Баянмөнх, Б.Сайнбилэг нарт бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
.ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Увс аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах тогтоол / хх-ийн 1 тал /,
2. Увс аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн АСЕR маркийн нөтбүүк, LENOVO маркийн нөтбүүк, I Phone 5 загварын гар утас, I Phone 5S загварын гар утас зэргийг хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 10-18 тал /,
3. Хохирогч Б.Сайнбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг унтаж байтал найз Х.Мөнхбат сэрээгээд “нөтбүүк хаан байгаа юм бэ?” гэж хэлэхээр нь би нойрноосоо сэрээд найз Мөнхбат, Мөнгөншагай, Баянмөнх нарын хамтаар Мөнгөншагайгийн гэрт байсан нөтбүүкийг хайхад байхгүй байсан ба Мөнгөншагай бид хоёрын I Phone 5 маркийн гар утас бас алга болсон байсан. Тэгэхээр нь бид хэд хоорондоо ярилцаж байгаад цагдаагийн байгууллагад хандахаар шийдсэн. Би уг гар утсаа 2016 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотоос 300000 /гурван зуун мянган/ төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утасны их бие нь цагаан өнгөтэй ба ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 тал /,
4. Хохирогч Ц.Мөнгөншагайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг унтаж байх үеэр найз Мөнхбат сэрээгээд “нөтбүүк хаан байгаа юм бэ?” гэж хэлэхээр нь би болон найз Сайнбилэг, Баянмөнх, Мөнхбат бид дөрөв манай гэрт байсан Мөнхбатын Acer маркийн нөтбүүк, Баянмөнхийн Lenevo маркийн нөтбүүк, Сайнбилэгийн I Phone 5 маркийн гар утас болон миний I Phone 5s маркийн гар утсыг хайсан боловч олдоогүй, Тэгэхээр нь бид хэд цагдаагийн байгууллагад хандахаар шийдсэн. Би өөрийнхөө I Phone 5s маркийн гар утсыг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод байрладаг Теди гар утасны худалдааны төвөөс 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр худалдаж авч байсан. Миний I Phone 5s маркийн гар утас нь цагаан өнгийн их биетэй, дээд талын хүрээний будаг нь халцарчихсан, цэнэглэгчийн оролт хэсэгт цохигдсон, сим картны оролт дотогшоогоо хотойгоод орчихсон зэрэг содон шинж тэмдэгтэй” гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 тал /,
5. Хохирогч Х.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 06 цагийн орчимд найз Мөнгөншагайгийн гэр үү явсан. Тэдний гэрт очиход байшингийнх нь хаалга нь онгорхой байсан ба дотогш ороход ширээн дээр байсан нөтбүүкүүд байхгүй байсан. Тэгэхээр нь би Сайнбилэг, Баянмөнх, Мөнгөншагай гурвыг сэрээгээд өөрсдийнхөө нөтбүүк, гар утсыг хайсан боловч олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр шийдсэн.Намайг унтаж байх үеэр найз Мөнхбат сэрээгээд “нөтбүүк хаан байгаа юм бэ?” гэж хэлэхээр нь би болон найз Сайнбилэг, Баянмөнх, Мөнхбат бид дөрөв манай гэрт байсан Мөнхбатын Acer маркийн нөтбүүк, Баянмөнхийн Lenevo маркийн нөтбүүк, Сайнбилэгийн I Phone 5 маркийн гар утас болон миний I Phone 5s маркийн гар утсыг хайсан боловч олдоогүй, Тэгэхээр нь бид хэд цагдаагийн байгууллагад хандахаар шийдсэн. Би өөрийнхөө I Phone 5s маркийн гар утсыг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод байрладаг Теди гар утасны худалдааны төвөөс 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр худалдаж авч байсан. Миний I Phone 5s маркийн гар утас нь цагаан өнгийн их биетэй, дээд талын хүрээний будаг нь халцарчихсан, цэнэглэгчийн оролт хэсэгт цохигдсон, сим картны оролт дотогшоогоо хотойгоод орчихсон зэрэг содон шинж тэмдэгтэй” гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 тал /,
6. Хохирогч М.Баянмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Мөнгөншагайгийн гэрээс гарахдаа Сайнбилэг, Төртогтох хоёрт “та хоёр унталгүй байж байгаарай би удахгүй хүрээд ирнэ” гэж хэлхэд Төртогтох би жоохон тоглож байгаад гэр лүүгээ орж унтлаа гэж хэлээд нөтбүүкээр тоглоом тоглоод үлдсэн. Би ойролцоогоор 03 цагийн орчимд Мөнгөншагайгийн гэрт ирэхэд гэрийн хаалга нь онгорхой байсан ба дотогш ороход ширээн дээр байсан нөтбүүкүүд байхгүй байсан. тэгэхээр нь би Сайнбилэгийг татаж сэрээгээд ширээн дээр байсан нөтбүүкүүд хаана байгаа юм бэ? Гэж асуухад Сайнбилэг цаана чинь байгаа биз гэж хэлэхээр нь дотроо нөтбүүкүүдээ хураагаад цүнхэнд хийчихсэн юм байна гэж бодоод унтаж амарсан. Намайг унтаж байтал Мөнхбат сэрээгээд нөтбүүкүүд хаана байгаа юм бэ? гэж асуухаар нь би болон Мөнгөншагай, Сайнбилэг, Мөнхбат бид 4 Мөнгөншагайгийн гэрээс Мөнхбатын Acer маркийн нөөтбүүк, Баянмөнхийн Lenovo маркийн нөөтбүүк, Сайнбилэгийн I Phone 5 маркийн гар утас болон Мөнгөншагайгийн I Phone 5s маркийн гар утсыг хайсан боловч олдоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр шийдсэн. Би 2017 оны 05 сарын 11-ны өдөр 2,5 литрийн хэмжээтэй пиво 3 сав, 0,5 литрийн нэг шилтэй пиво, 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архийг найз Сайнбилэг, Мөнгөншагай, Төртогтох нартай хувааж уусан” гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 тал /,
7. Гэрч И.Цоггэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хүү Ц.Төртогтох нь манай гэр бүлийн хамгийн отгон гишүүн ба бага ахуйн наснаасаа цэвэрч нямбай, сахилга бат сайтай, эргэн тойрондоо халамжтай, сэргэлэн цовоо, хүүхэд байсан. хүү Ц.Төртогтох нь Улаангом сумын нутаг дэвсгэрт байрлах цогцолбор 3 дугаар сургуулийн математикийн сонгоны 9-р ангийг 2012 онд төгсөөд Улаангом политехникийн коллежид элсэн орж суралцсан. Ерөнхий боловсролын сургууль болон Улаангом политехникийн коллежид суралцаж байх хугацаандаа олон нийтийн ажилд идэвхи зүтгэлтэй, шатар, даамын тэмцээнд аймгийн аварга шалгаруулах тэмцээн уралдаанд олон удаа оролцож шагналт байруудыг авч байсан. хүү Ц.Төртогтох нь тусч энэрэнгүй, үнэнч шударга, ажилсаг, ямар ч хүнтэй эелэг зөөлөн харьцдаг, төлөв даруу гэх мэтээр олон сайн зан чанартай хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг / хх-ийн 38 тал /,
8. Увс аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн АСЕR маркийн нөтбүүк, LENOVO маркийн нөтбүүк, I Phone 5 загварын гар утас, I Phone 5S загварын гар утсанд шинжилгээ хийлгэх тогтоол, / хх-ийн 39 тал /,
9. Увс финанс-Аудит ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №203 дугаартай “Эд зүйлс үнэлсэн тухай тайлан” тухай дүгнэлт, танилцуулсан тухай тэмдэглэл, / хх-ийн 43-48 тал /,
10. Увс аймаг Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, / хх-ийн 44 тал /,
11. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, / хх-ийн 60-70 тал /,
12. Шүүгдэгч Ц.Төртогтохыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-72 тал /,
13. Хохирогч Б.Сайнбилэг, Ц.Мөнгөншагай, М.Баянмөнх, Х.Мөнхбат нартай шүүгдэгч Ц.Төртогтохын байгуулсан “Эвлэрлийн гэрээ”.
14. Шүүгдэгч Ц.Төртогтохын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр найз Мөнгөншагайгийн гэр лүү очиход гэрийнхэн хаалга гүйцэд хаагдаагүй байсан. Тэгэхээр нь би дотогш ороод ширээн дээр байсан. Мөнхбатын Acer маркийн нөөтбүүк, Баянмөнхийн Lenovo маркийн нөөтбүүк болон буйдан дээр байсан Сайнбилэгийн I Phone 5 маркийн гар утас, Мөнгөншагайгийн I Phone 5s маркийн гар утсыг аваад буцаад гэр лүүгээ явсан. Гэр лүүгээ ороод өөрийнхөө хувцасны шүүгээнд Мөнгөншагайгийн гэрээс хулгайлж авсан эд зүйлээ нуучихаад унтаж амарсан. 2017 оны 05 сарын 11-ны өдөр Ц.Мөнгөншагайгийн гэрээс Lenovo маркийн нөтбүүк нэг ширхэг, Acer маркийн нөтбүүк нэг ширхэг, I Phone 5 маркийн гар утас нэг ширхэг, болон I Phone 5s маркийн гар утас нэг ширхэгийг тус тус хулгайлан авсан. 2017 оны 05 сарын 18-ны өдөр миний төрсөн өдөр болох гэж байсан учраас би төрсөн өдрөөрөө мөнгөтэй байя гэж бодоод найз Мөнгөншагайгийн гэрээс эд зүйл хулгайлж авсан. Мөнгөншагайгийн гэрээс хулгайлж авсан Acer маркийн нөөтбүүкийг 80.000 төгрөгөөр, I Phone 5 маркийн гар утсыг 130000 төгрөгөөр Ховд аймгийн Ховд суманд байх нэгэн ломбарданд тавьсан. Харин Lenovo маркийн нөтбүүк, I Phone 5s маркийн гар утас нь Ховд аймгийн Ховд суманд байх нагац эгч Сүрэнгийн гэрт байгаа. Би хүний эд зүйл хулгайлж авсандаа маш их гэмшиж байна. Би хулгайлж авсан эд зүйлээ эздэд нь буцааж өгсөн. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нартай уулзаж уучлалт гуйж хохирол төлбөрийг нь барагдуулж эвлэрлийнг гэрээ байгуулсан. Иймд намайг ял шийтгэлгүй салгаж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Төртогтох нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 27-р байрны 17 тоотоос иргэн Ц.Мөнгөншагай, Х.Мөнхбат, М.Баянмөнх, Б.Сайнбилэг нарын эзэмшлийн АСЕR маркийн нөтбүүк, LENOVO нөтбүүк, I Phone 5 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлан авч иргэн Ц.Мөнгөншагай, Х.Мөнхбат, М.Баянмөнх, Б.Сайнбилэг нарт бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Увс финанс-Аудит ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №203 дугаартай “Эд зүйлс үнэлсэн тухай тайлан” тухай дүгнэлт, хохирогч Ц.Мөнгөншагай, Х.Мөнхбат, М.Баянмөнх, Б.Сайнбилэг, гэрч И.Цоггэрэл нарын мэдүүлэг болон шүүгдэгч Ц.Төртогтохын үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Увс финанс-Аудит ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №203 дугаартай “Эд зүйлс үнэлсэн” тухай тайланд “...АСЕR маркийн нөтбүүкийн зах зээлийн үнэ 220,000 төгрөг, LENOVO маркийн нөтбүүк зах зээлийн үнэ 480.000, I Phone 5 маркийн гар утас зах зээлийн үнэ 166.000, I Phone 5s маркийн гар утас зах зээлийн үнэ 333.000” гэж үнэлснээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээний хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагджээ.
Хэрэг бүртгэлтийн болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Төртогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Төртогтох нь гэм буруугаа ойлгож ухамсарлан чин санаанаасаа гэмшиж хохирогчоос уучлалт гуйсан, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг буцаан өгсөн, учруулсан хохирол, гэм хорыг арилгасан байхаас гадна хохирогч нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгчээс шүүхийн шатанд гаргаж өгсөн “Эвлэрлийн гэрээ” зэргээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Ц.Төртогтох нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирогч нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Ц.Төртогтоход холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Төртогтоход холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа тул түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Мөн энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зуутраг овогт Цэндээхүүгийн Төртогтохыг бусдын эд хөрөнгө хулгайлсаны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Төртогтоход холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Ц.Төртогтохыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Төртогтох нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Ц.Төртогтоход өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА