| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00305/И |
| Дугаар | 156/ШШ2024/00324 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 156/ШШ2024/00324
2024 06 24 156/ШШ2024/00324
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00305/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* *******,
Хариуцагч: ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 1 330 584,34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.******* нь манай үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 011926 дугаартай гэрээ байгуулан, 1 089 900 төгрөгийг хэрэглээний зээлийн зориулалттайгаар 1 089 900 төгрөгийг жилийн 35,3 хувь, сарын 2,94 хувийн хүүтэй, нийт 18 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч Г.*******тай удаа дараа утсаар болон мэдэгдэх хуудсаар зээл төлөх талаар мэдэгдсэн боловч одоог хүртэл төлөлт хийгээгүй байна. Иймд зээлдэгч Г.*******ас 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 592 872,47 төгрөг, зээлийн хүү 555 702,30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 170 009,57 төгрөг, нотариатын зардал 12 000 төгрөг, нийт 1 330 584,34 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...******* ******* ******* *******-иас ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1 330 584,34 төгрөгийг
2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 332 646 төгрөг,
2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 332 646 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 332 646 төгрөг,
2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 332 646,34 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулна. Эхний 2 сарын төлөлтийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Г.Дорждагвын 1 330 584,34 төгрөгийг төлж барагдуулах хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан 1 330 584,34 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь 1 330 584,34 төгрөгийг,
2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 332 646 төгрөг,
2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 332 646 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 332 646 төгрөг,
2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 332 646,34 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 239,35 төгрөгийн 18 119,6 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 18 119,6 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* нь төлбөр 1 330 584,34 төгрөгийг,
2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 332 646 төгрөг,
2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 332 646 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 332 646 төгрөг,
2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 332 646,34 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 239,35 төгрөгийн 18 119,6 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 18 119,6 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ