| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00315/И |
| Дугаар | 156/ШШ2024/00325 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 156/ШШ2024/00325
2024 06 24 156/ШШ2024/00325
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00315/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Супер ******* ХХК,
Хариуцагч: ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 2 157 219,86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.******* нь манай үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр БЗГ22-0427 тоот зээлийн гэрээ байгуулж 1 699 900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан болно. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1 309 523,54 төгрөг, хүү 770 502,38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70 393,94 төгрөг, нотариатын зардал 6 800 төгрөг, нийт 2 157 219,86 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ц.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ц.******* нь үлдэгдэл төлбөр 2 157 219,86 төгрөгийг,
2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1 500 000 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 657 219,86 төгрөгийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна. Иймд бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Супер ******* ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан 2 157 219,86 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь зээлийн үлдэгдэл 2 157 219,86 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 657 219,86 төгрөгийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 470 төгрөгийн 24 735 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 24 735 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2 157 219,86 төгрөгөөс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 657 219,86 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 470 төгрөгийн 24 735 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 24 735 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ