| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00326/И |
| Дугаар | 156/ШШ2024/00326 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 156/ШШ2024/00326
2024 06 24 156/ШШ2024/00326
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00326/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК,
Хариуцагч: ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 397 633 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 44390103 тоот гэрээ байгуулан 95221783 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан интернэт төхөөрөмж худалдан авсан. Иймд хариуцагчаас төхөөрмжний төлбөр 289 000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 108 633 төгрөг, нийт 397 633 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Храиуцагч Х.******* нь 397 633 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Х.*******т холбогдуулан 397 633 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 397 633 төгрөгийг хариуцагч Х.******* нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбар хүсэлтээр тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.*******т холбогдох, 397 633 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 580 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 6 290 төгрөг, төрийн сангаас 6 290 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ