Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 156/ШШ2024/00328

 

 

 

 

 

 

2024 06 24 156/ШШ2024/00328

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2024/00324/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ******* *******,

Хариуцагч: ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 371 590 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.******* нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 44313927 тоот гэрээ байгуулан 85527226 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан интернэт төхөөрөмж худалдан авсан. Иймд хариуцагчаас төхөөрмжний төлбөр 229 000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 142 590 төгрөг, нийт 371 590 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... ******* ******* *******-иас ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлага 371 590 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ц.*******ийн 371 590 төгрөгийг төлж барагдуулах хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан 371 590 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь 371 590 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 799 төгрөгийн 5 899,5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 5 899,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 371 590 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 799 төгрөгийн 5 899,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 5 899,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ       Х.ОТГОНЖАРГАЛ