| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00321/И |
| Дугаар | 156/ШШ2024/00329 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 156/ШШ2024/00329
2024 06 24 156/ШШ2024/00329
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00321/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* *******,
Хариуцагч: ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 1 431 970 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Л.******* нь Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Аж ахуй бичил бизнес эрхлэгчид олгох зээлийн гэрээ байгуулан 1 500 000 төгрөгийг авсан. 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2012 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 18 сар эргэн төлөх үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөх хуваарийн дагуу 332 000 төгрөгийн төлөлт хийж, 1 168 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Л.*******оос 1 431 970 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* ******* ******* ******* Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 1 500 000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 1 431 970 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Л.*******ид холбогдуулан 1 431 970 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* даргын нэхэмжлэлийн шаардлага 1 431 970 төгрөг гаргуулахыг хариуцагч Л.******* нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Хариуцагч Л.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* даргын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 1 431 970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.******* нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ