Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2017/0833

 

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2017/0833

Улаанбаатар хот

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа, нэхэмжлэгч Ц.Н******д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ба*****г нарыг оролцуулан Ц.Н******дын нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан тайлбартаа: ... Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамандхолбогдох М.Н******дын нэхэмжлэлийг судлан үзэж, түүнийг ажилд эргүүлэн томилохоор тогтож байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас чиглэл өгч тус яамны Төрийн нарийн бичгийн дарга хүний нөөцийн хөдөлгөөнтэй холбоотой шийдвэр гаргах эрх нь баталгаажих үед дээрх арга хэмжээг авах болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1.1-т ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/10015 дугаар албан бичгээр Хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.Ба*****гт олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх итгэмжлэлийг олгосон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь урьдчилсан хэлэлцүүлгийн үед болон тус шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч хариуцагч эвлэрснийг баталсан шүүгчийн захирамжид уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг нэхэмжлэгч, хариуцагч нарт тайлбарлав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Н******дын нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох ...Нэхэмжлэгч М.Н******д намайг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/119 тоот тушаалын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг урьд /2014, 2015, 2016 онуудад/ эрхэлж байсан үндсэн ажлын байр болох одоогоор Санхүү, хөрөнгө оруулалтын газрын үйлдвэрлэлийн хэлтсийн Соёл, шинжлэх ухаан, биеийн тамир спортын салбарын барилга, их засвар, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэний ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалин, ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх өдрийг дуустал хугацааны Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт ба баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      Ц.ОДМАА