Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 156/ШШ2024/00332

 

 

 

 

 

 

 

2024 06 26 156/ШШ2024/00332

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2024/00263/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Шарайд овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,  ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний бие 1969 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн. Би 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын 8 жилийн дунд сургуульд биеийн тамирын багшаар, 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Хөдөө аж ахуйн цаг уурын ажиглагчаар тус тус ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* нь 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын 8 жилийн дунд сургуульд биеийн тамирын багшаар, 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвд ажиглагчаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Шарайд овогт ******* ******* /РД:*******/-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3-р тал/,

2. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 4-р тал/,

3. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 8/04 дугаартай албан бичиг /хх-ийн 6-р тал/,

4. Хэнтий аймгийн Архивын тасгаас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 8/03 дугаартай *******гийн Хэнтий аймгийн Галшар сумын 8 жилийн дунд сургуульд 1986-1987 онуудад ажиллаж байсан үеийн цалин /хх-ийн 6-р тал/,

5. *******гийн нэр дээрх 1992 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-9-р тал/,

6. Хэнтий аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний хавсралт /хх-ийн 10-р тал/,

7. Галшар сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай Багш нарын ажил үүргийн хуваарийн батлах тухай тушаалын хуулбар, түүний хавсралт /хх-ийн 11-12-р тал/,

8. Галшар сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай Багш нарын ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт /хх-ийн 13-14-р тал/,

9. Хэнтий аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 93 дугаартай албан бичиг /хх-ийн 15-р тал/,

10. Хэнтий аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай Ажилтан албан хаагчдын хөдөлмөрийн хөлсийг шинэчлэн тогтоох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 16-17-р тал/,

11. Хөдөө аж ахуйн цаг уурын харуулын ажиглалтын дэвтрийн хуулбар /хх-ийн 18-24-р тал/,

12. 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 4 дугаартай Цалин тавьж олгох хүснэгтийн хуулбар /хх-ийн 25-р тал/,

13. Хэнтий аймгийн Ардын дептатитуудын хорооны гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 83 дугаартай Багш нарын хуваарийн тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний хавсралт /хх-ийн 26-р тал/,

14. Хэнтий аймгийн Ардын дептатитуудын хорооны гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 91 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний хавсралт /хх-ийн 27-29-р тал/,

15. Хэнтий аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төвийн захирлын 1995 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаартай Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний хавсралт /хх-ийн 30-32-р тал/,

16. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр олгосон ХААТР-1А маягтын хуулбар /хх-ийн 35-р тал/,

17. Гэрч ******* шүүхэд өгсөн ...Миний бие 1984 оны 01 дүгээр сараас 1994 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Батноров сумын Хөдөө аж ахуйн Ус цаг уурын ажилчнаар, Хэнтий аймгийн Ус цаг уурын төвд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 он хүртэл ажиллаж байсан. *******тай хамт нэг байгууллагад ажиллаж байсан учир сайн мэднэ. ******* нь Батноров сумын Хөдөө аж ахуйн Ус цаг уурын ажилчнаар 1990-1995 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,

18. Гэрч ******* шүүхэд өгсөн ...Би 1985 онд сургуулиа төгсөж ирээд одоог хүртэл 35 жил Хэнтий аймгийн Ус, цаг уурын орчны шинжилгээний газар инженерээр ажиллаж байна. *******г Хэнтий аймгийн Баян-Адарга суманд харуулын ажиглагчаар ажиллаж байх үеэс нь таних болсон. 1990 оноос 1994 оныг дуустал Баян-Адарга сумын Хөдөө аж ахуйн цаг уурын харуулын ажиглагчаар ажиллаж байсан. Би тухайн үед Хэнтий аймгийн Цаг уурын газарт уур амьсгалын техникчээр ажиллаж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/ нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд ******* нь 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын 8 жилийн дунд сургуульд биеийн тамирын багшаар, 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Хөдөө аж ахуйн цаг уурын ажиглагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарайд овогт ******* ******* /РД:*******/-г 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын 8 жилийн дунд сургуульд биеийн тамирын багшаар, 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд цаг уурын ажиглагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ