Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2017/0855

 

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2017/0855

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, С.М*****рын нэхэмжлэлтэй Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М*****р, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.На*******л нар нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 262/2016 Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөшөөрөл-ийг хүчингүй болгуулах, барилгын ажлыг зогсоохыг даалгах, Барилгын ажлыг зогсоохыг хариуцагчид даалгах, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2017/63 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М*****рын нэхэмжлэлтэй Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан ...Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 262/2016 Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөшөөрөл-ийг хүчингүй болгуулах, барилгын ажлыг зогсоохыг даалгах, Барилгын ажлыг зогсоохыг хариуцагчид даалгах, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2017/63 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2-т ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч С.М*****р, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.На*******л нар нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөнгч Б.На*******л нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар ...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.М*****рын нэхэмжлэлтэй Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох ...Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 262/2016 Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөшөөрөл-ийг хүчингүй болгуулах, барилгын ажлыг зогсоохыг даалгах, Барилгын ажлыг зогсоохыг хариуцагчид даалгах, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2017/63 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА