Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/01855

 

 

 

 

 

 

 

                       2024           04           24  

     182/ШШ2024/01855

    

 

 

                            Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                             баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: “Г” ХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Э -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 721.572 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Г” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Г” ХК нь Н.Эд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 2.000.000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэрээний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дууссан боловч Н.Э нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар картын төлөлт, үлдэгдэл нь: үндсэн төлбөр 36.954.732 төгрөгөөс 36.305.956 төгрөг төлж, үлдэгдэл 648.776 төгрөг, хүү 2.505.179 төгрөгөөс 2.452.841 төгрөг төлж, үлдэгдэл 52.337 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 294.370 төгрөгөөс 273.912 төгрөг төлж, үлдэгдэл 20.458 төгрөг байна. Эрх хэтрүүлсний хүү 26.856 төгрөг, шимтгэл 216.800 төгрөгөөс үлдэгдэл 0 төгрөг байна. Иймд Н.Эгаас зээлийн гэрээний үүрэгт 721.572 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Н.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 721.572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 721.572 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сайн дураар нэхэмжлэлээсээ татгалзсан байна. 

 

Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Н.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 721.572 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Г” ХК нь татгалзсныг баталсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.868 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 10.934 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.                    

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ДАВААСҮРЭН