Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/01979

 

 

 

 

 

 

 

 

             2024       05         01

    182/ШШ2024/01979

    

 

 

                                      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.П -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 548.439 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М.П нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр  тоот гэрээ байгуулж  дугаартай үүрэн холбооны хосолсон төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үйлчилгээгээ үйлчилгээнд шилжүүлж мөн гар утас зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 619.000 төгрөгний үнэтэй Samsung Galaxy A13 Blue гар утасны төлбөрийг 12 сар хуваан төлхөөр зээлээр авсан. М.П нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 99544990 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2023 оны 03, 04, 05 дугаар сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 548.439 төгрөг төлөхийг сануулж анхааруулсан боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд М.Пгээс  дугаарын үйлчилгээний төлбөр 264.737 төгрөг, зээлээр авсан Samsung Galaxy A13 Blue гар утасны төлбөрийг үлдэгдэл 257.912 төгрөг, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 25.791 төгрөг нийт 548.439 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Пд холбогдох хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Нийт нэхэмжилсэн 548.439 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 150.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 150.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 248.439 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч М.Пд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 548.439 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.   

 

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.П нь нэхэмжлэлийн шаардлага болох 548.439 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 150.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 150.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 248.439 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.       

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон    

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.М ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Пд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 548.439 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч М.П нь нэхэмжлэлийн шаардлага болох 548.439 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 150.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 150.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 248.439 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, М.Пд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 17.104 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8.552 төгрөгийг хариуцагчаас, 8.552 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                                  

 

3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.          

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ДАВАААСҮРЭН