Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2016/0011

 

2015 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2016/0011

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын

эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, М.От*****мын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн М.От*****м миний эзэмшлийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/46 дугаар захирамжтай давхцсан хэсгийг хүчингүй болгож, М.От*****м миний биед 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/46 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийн гэрчилгээг олгож, кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах тухай захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар болон гуравдагч этгээд Ю.Ба******а нарын хороонд байгуулсан гурван талт гэрээндээ:

...М.От*****мын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасны дагуу талууд дараах байдлаар эвлэрч байна.

1.    Нэхэмжлэгчийн эрх, үүрэг.

         Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжсэн.

         Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/46 дугаар захирамжаар олгогдсон газрын хувийн хэргийг бүрдүүлж өгөх,

         Гуравдагч этгээд Ю.Ба******ад маргаан бүхий газарт зарцуулсан зардал болох 400.000 төгрөгийг үл маргах журмаар 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр олгох,

         Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөсөө татгалзаж байна.

2.    Хариуцагчийн эрх, үүрэг.

         Нэхэмжлэгчид дүүргийн Засаг даргын 2014 оны А/46 дугаар захирамжаар олгогдсон газрын хувийн хэргийг бүрдүүлж архивт оруулах, гэрчилгээ гаргах,

         Гуравдагч этгээд Ю.Ба******ад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар 0.7 га газрыг хуульд заасны дагуу эзэмшүүлж, гэрчилгээ олгох,

         Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/321 дүгээр захирамжийн Ю.Ба******ад холбогдох хэсгийг хүчингүй болгох,

3.    Гуравдагч этгээдийн эрх, үүрэг.

         Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд шинээр Ю.Ба******ад олгох 0.7 га газрын хувийн хэргийн материалыг бүрдүүлж өгөх,

         Хариуцагчаас дээрх газрын гэрээ гэрчилгээг гаргуулж авах,

         Нэхэмжлэгч М.От*****маас 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгөх 400.000 төгрөгийг авч, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/321 дүгээр захирамжийн Ю.Ба******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг бүрэн хүлээн зөвшөөрөх гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

М.От*****мын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар нь харилцан тохиролцож, эвлэрснээ баталгаажуулан, Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулж, шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т зааснаар нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 20 дугаар зүйлийн 20.1.1-т ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, 43 дугаар зүйлийн 43.1-т Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно 43.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан байна, 43.3-т Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, эсхүл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргаж, захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн тухай асуудлыг шийдвэрлэнэ гэж тус тус заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч М.От*****м нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга буюу түүний эвлэрэх эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т****а, гуравдагч этгээд Ю.Ба******а нар нь харилцан тохиролцож гурван талт эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч М.От*****м хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, гуравдагч этгээд Ю.Ба******а нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.От*****мын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн М.От*****м миний эзэмшлийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/46 дугаар захирамжтай давхцсан хэсгийг хүчингүй болгож, М.От*****м миний биед 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/46 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийн гэрчилгээг олгож, кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА